Одоогоор мэдэгдэл алга байна

Волтам ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

2001 онд гадаад худалдааны чиглэлээр үүсэн байгуулагдсан VОLTAM компани нь өнөөдөр дэлхийд тэргүүлэгч“JAPAN TABACCO INTERNATIONAL”компанийн албан ёсны дистрибьютер болон үйл ажиллагаа явуулж байна. Бид Монгол улсын зах зээлд дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүн болох“Сaster”“LD”“Mevius” “Aroma Rich” “Sobranie”зэрэг алдартай брэндүүдийг импортлон хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

Монгол Улсын хэмжээнд худалдаа борлуулалтын бүх сувгаар нийт 3500 гаруй харилцагчаар дамжуулан өөрийн бараа, бүтээгдэхүүнээ борлуулан үйл ажиллагаагааөргөжүүлсээр байна.

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулдаг Монгол улсын шилдэг “ТОП-100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтын 2007 - 2022 онуудад тасралтгүй 15 жилшалгарсан амжилтaa жил бүр бататгасаар байна.

VOLTAM компани хүний нөөцийн бодлогын хүрээнд нийт ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах тал дээр анхааран, хувь хүний зан төлөв болон ажил мэргэжил ур чадварыг дээшлүүлэн олон улсын туршлагаас суралцсаар ирсэн юм. Тиймдээ ч “JТI”компанийн албан ёсны төлөөлөгчийн газраар дамжуулан ажилтны сургалт хөгжил, идэвхижүүлэлт, бүтээмжийн чиглэлээр олон талт сайн туршлагыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлсээр байна.

Бид цаашид үйл ажиллагаагааөргөжүүлэн Монгол Улсынхаа хөгжил, дэвшилд гар бие оролцож, үлгэр жишээ байж, бусад бизнесийн байгууллагуудаа түүчээлэн хөгжлийн хурдасгуур болж, ирээдүйн чадварлаг хүний нөөцийг бэлтгэн ажиллах зорилго өөдөө тэмүүлж байна.

  • Алсын хараа

    ХУДАЛДААНЫ ХУВЬСЛИЙГ ХЯЗГААРГҮЙ ОРОН ЗАЙД..

  • Уриа

    ҮНЭ ЦЭНИЙГ ЭРХЭМЛЭНЭ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2001

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн гудамж, 62/1

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.