Одоогоор мэдэгдэл алга байна

Үлэмж ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ҮЛЭМЖ ХХК нь 1991 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн Гадаад Дотоод худалдаа эрхлэн ажиллаж үүний зэрэгцээ үйлчилгээ үйлдвэрлэлийн салбарт өндөр чанар найдвартай бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд хүрээгээ тэлж ирсэн.

Best Buy нь 1996 оноос одоог хүртэл АНУ-аас өргөн хэрэглээний хүнс, гэр аж ахуй бараа, гоо сайхны бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн өөрийн бөөний худалдааны төвөөс Улаанбаатар хотын томоохон дэлгүүр ресторануудад нийлүүлж ирсэн.

Ulemj Grease ХХК 1998 онд "Грийс" Үсчин гоо сайхны салоныг нээн ажиллуулсан бөгөөд салоны тоноглол, төхөөрөмж, тавилга, үндсэн болон туслах материалуудыг АНУ, Итали, Франц, Солонгос гэх мэт улсуудаас нийлүүлэн үйлчилгээ явуулж байна.

"Good Price" дэлгүүрийг 1998 онд Герман улсын Wanzl фирмийн дэлгүүрийн тавилга, Итали улсын хөргөгчөөр тоноглож ашиглалтад оруулан сүлжээ дэлгүүр болон ажиллаж байна.

"Schueco" вакум цонх хаалганы үйлдвэрийг мөн 2000 онд 100% өөрсдийн хөрөнгөөр, Герман улсын Urban машин механизмын үйлдвэрээс тоног төхөөрөмжийг, Хөнгөн цагаан цонх хаалганы түүхий эд, технологийг Германы Schueco үйлдвэрээс, Хуванцар цонх хаалганы түүхий эд, технологийг Германы Thyssen Group /шинэ нэр Inoutec/-ээс тус тус оруулан амжилттай ажиллаж, 2007 онд дахин шинэчлэлт хийж үйлдвэрийн барилгыг шинээр барьж, нэмэлт компьютержсон автомат машинуудыг суурилуулснаар цонх хаалга үйлдвэрлэх хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлсэн юм.

California 2002 онд Калифорниа рестораныг байгуулсан. 60 хүний суудалтай энэ рестораны тавилга тоноглолыг АНУ-аас, гал тогооны цахилгаан хэрэгслүүдийг Герман, Италийн фирмүүдээс нийлүүлсэн. 2007 оноос өөрийн рестораны дэргэд хүлээн авалтын заалыг ашиглалтад оруулан одоо суугаа 150, босоо 200 хүний хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Marble 2005 онд АНУ-аас Гантиг Боржин чулууг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ техник технологийг оруулан ирж Монгол орон нутгийнхаа түүхий эдээр импортын барааг орлох өндөр чанартай өнгө загварын сонголтой ширээ текний тавцан, хана, угаалтуур цонхны тавцан гэх мэтийн бүтээгдэхүүнийг чулуугаар үйлдвэрлэж байна.

Одоогоор ҮЛЭМЖ ХХК нь 600 гаруй ажилтантай бөгөөд жил бүр улсад 300,0 сая гаруй төгрөгийн татвар төлж нийгмийн хариуцлагаа биелүүлсээр байна.

  • Уриа

    Чанартай брэндийг чадварлаг хамт олноос

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    1991

  • Ажилтны тоо

    600

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СҮХБААТАР ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО, ЦАГДААГИЙН ГУДАМЖ, "ҮЛЭМЖ ГРОСЕРС" ХХК-ИЙН ӨӨРИЙН БАЙР.

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.