Одоогоор мэдэгдэл алга байна

Тэргүүн Чансаа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Ашиглалтын инженер

Байгууллагын харьяа УДДТ, байрны узель, эх үүсвэрийн гүний худаг, насос станц, дулаан, цэвэр бохир усны худгууд, инженерийн гадна болон дотор шугам сүлжээний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажилгаа, тоног төхөөрөмжийг горимын дагуу оновчтой ажиллуулах,  Эрчим хүчний баланс, горим-технологийн тоооцоо судалгаа хийх, холбогдох тайлан мэдээ гаргах Эрчим хүчний зүй бус алдагдлыг зөвшөөрөгдсөн доод түвшинд байлгах,  Хэмжих хэрэгслэлийн хэвийн ажиллагааг хангах, Хангагч, хэрэглэгчдийн хэрэглээний бичилтэнд хяналт тавих

Сантехникийн инженер

  -Барилгын батлагдсан зураг төсөл, холбогдох бичиг баримт, гүйцэтгэлийн графикийн дагуу ажил хийгдэж байгаа эсэхэд инженерийн хяналт тавих -Барилга угсралтын болон бусад ажлыг гүйцэтгэх гэрээт туслан гүйцэтгэгчийн ажлын явц, гүйцэтгэл нь барилгын норм ба дүрэм / цаашид БНбД/, батлагдсан зураг төсөл, бусад бичиг баримт, техникийн тодорхойлолтын дагуу ажлыг гүйцэтгэж буй эсэхэд тогтмол хяналт тавих, шаардлага тавих, зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд Гүйцэтгэгчид нэн даруй бичгээр мэдэгдэн зөрчил дутагдал, доголдлыг арилгуулах, үүнтэй холбоотой ажлуудыг тухай бүрт нь хийж, учирч болох аливаа эрсдэлээс компанийг хамгаалж ажиллах -Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, шууд удирдлага болон хамаарал бүхий этгээдэд /зохиогч, геодизи, бэлтгэн нийлүүлэгч, гүйцэтгэгч гэх мэт/ цаг алдалгүй мэдэгдэх, гарсан доголдолын шалтгааныг  судалж тодорхойлох, доголдлыг арилгах боломжит арга хэмжээг авах, доголдол гологдлыг баталгаажуулан, зохих акт торгууль тавих гэх мэт арга хэмжээ авах -Барилгын материал бүтээц, эдлэхүүнийг шаардлагатай тохиолдолд сайжруулах, солих, хийцийн шийдэлд өөрчлөлт оруулах талаар автортой хэлэлцэж, шийдэл гаргаж шууд удирдлагаар батлуулах -Ажлыг далдлахаас өмнө шалгаж баталгаажуулж, баримтжуулах, гүйцэтгэгчээс хийсэн ажлаа баримтжуулан өгөхийг шаардаж, тухай бүрт нь шалгаж авч хадгалах  -Барилгын талбайн хөдөлмөр зохион байгуулалтыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааг хангаж, эрсдэл үүсэхээс сэргийлж, ХАБЭА-н ажилтантай уялдаа холбоотой ажиллах жилд хэрэглэх материалын тооцооллыг хийж, инженерээс шалтгаалсан материалын тасалдал үүсгэхгүй байхаар   урьдчилан захиалах, материалыг барилгын талбайд технологийн дагуу бүрэн бүтэн, чанар байдлыг алдагдуулахгүйгээр хадгалж байгаа эсэх болон зарцуулалтанд  хяналт тавих

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Премиум палас цогцолборын 9 давхар 901 тоот 99996758

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.