Одоогоор мэдэгдэл алга байна

Тэргүүн Чансаа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Барилгын инженер

Компанийн хэрэгжүүлж буй төслийн барилга угсралтын ажлын зураг төсөл, төлөвлөлт, инженерийн бэлтгэл ажил, материал хангамжийн асуудлыг холбогдох нэгжийн оролцоотой зохион байгуулж барилгын ажлыг графикт хугацаанд нь дуусгах нөхцөлийг бүрдүүлж ажиллах Хариуцсан төслийн барилга угсралтын ажилд хууль тогтоомж, барилгын ажлын болон аюулгүй ажиллагааны норм дүрэм, стандарт, зураг төсөл, техникийн шаардлагыг мөрдүүлж барилга угсралтын ажлын явц, ажлын гүйцэтгэл болон ажилд хэрэглэгдэх материал, технологид мэргэжлийн чанарын болон гүйцэтгэлийн хяналт тавих Туслан гүйцэтгэгч компани ажилтны гүйцэтгэсэн ажилд хяналт тавих,  Хариуцсан төслийн бичиг баримтын бүрдэлд хяналт тавих, бүрдүүлэлт хийх,  Хариуцсан ажлын тайлан төлөвлөгөө гаргах

Сантехникийн инженер

-Барилгын батлагдсан зураг төсөл, холбогдох бичиг баримт, гүйцэтгэлийн графикийн дагуу ажил хийгдэж байгаа эсэхэд инженерийн хяналт тавих -Барилга угсралтын болон бусад ажлыг гүйцэтгэх гэрээт туслан гүйцэтгэгчийн ажлын явц, гүйцэтгэл нь барилгын норм ба дүрэм / цаашид БНбД/, батлагдсан зураг төсөл, бусад бичиг баримт, техникийн тодорхойлолтын дагуу ажлыг гүйцэтгэж буй эсэхэд тогтмол хяналт тавих, шаардлага тавих, зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд Гүйцэтгэгчид нэн даруй бичгээр мэдэгдэн зөрчил дутагдал, доголдлыг арилгуулах, үүнтэй холбоотой ажлуудыг тухай бүрт нь хийж, учирч болох аливаа эрсдэлээс компанийг хамгаалж ажиллах -Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, шууд удирдлага болон хамаарал бүхий этгээдэд /зохиогч, геодизи, бэлтгэн нийлүүлэгч, гүйцэтгэгч гэх мэт/ цаг алдалгүй мэдэгдэх, гарсан доголдолын шалтгааныг  судалж тодорхойлох, доголдлыг арилгах боломжит арга хэмжээг авах, доголдол гологдлыг баталгаажуулан, зохих акт торгууль тавих гэх мэт арга хэмжээ авах -Барилгын материал бүтээц, эдлэхүүнийг шаардлагатай тохиолдолд сайжруулах, солих, хийцийн шийдэлд өөрчлөлт оруулах талаар автортой хэлэлцэж, шийдэл гаргаж шууд удирдлагаар батлуулах -Ажлыг далдлахаас өмнө шалгаж баталгаажуулж, баримтжуулах, гүйцэтгэгчээс хийсэн ажлаа баримтжуулан өгөхийг шаардаж, тухай бүрт нь шалгаж авч хадгалах -Барилгын талбайн хөдөлмөр зохион байгуулалтыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааг хангаж, эрсдэл үүсэхээс сэргийлж, ХАБЭА-н ажилтантай уялдаа холбоотой ажиллах -Ажилд хэрэглэх материалын тооцооллыг хийж, инженерээс шалтгаалсан материалын тасалдал үүсгэхгүй байхаар   урьдчилан захиалах, материалыг барилгын талбайд технологийн дагуу бүрэн бүтэн, чанар байдлыг алдагдуулахгүйгээр хадгалж байгаа эсэх болон зарцуулалтанд  хяналт тавих -Гүйцэтгэгч нарын материалын хорогдол, дутагдал гаргах тохиолдолд акт торгуулийг тооцож, санхүүгийн албатай нягт уялдаатай ажиллах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Премиум палас цогцолборын 9 давхар 901 тоот 99996758

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.