Одоогоор мэдэгдэл алга байна

Тайгам-Алтай

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Тайгам Алтай" ХХК нь 1999 онд худалдаа, үйлчилгээний чиглэлээр анх байгуулагдсан. 2002 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт хүрээгээ тэлж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна. Одоогоор Захиргаа, хүний нөөцийн алба, Санхүү бүртгэлийн алба, Төлөвлөгөө, судалгаа, Хангамжийн алба, Зураг төслийн алба, Инженер техникийн алба, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба, Машин механизмын алба, Борлуулалт, маркетингийн алба гэсэн нийт 8 алба хэлтсийн 120 гаруй үндсэн ажилтан, угсралт, сан, цахилгаан, салхивч, заслын бригадуудын 500 гаруй гэрээт ажилтантай ажиллах хүчний бааз суурь дээр түшиглэн барилгын гадна фасад, гадна болон дотор засал, барилгын үндсэн бүтээц хэсгүүдээ өөрсдийн 30 гаруй төрлийн орчин үеийн техник, машин механизм, барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, ажлын болон хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр бүрэн хангагдан Монгол улсад мөрдөгдөж буй хууль журам болон барилгын салбарын норм дүрэм, стандартын дагуу ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго:Хууль дүрэм журмыг дээдлэх, Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, Шинийг эрэлхийлэгч байх.

Бид алсын хараа, эрхэм зорилго, зорилтууддаа хүрэхийн тулд байгууллагын гол цөм болсон ажилтнуудынхаа нийгмийн асуудалд үргэлж анхаарал хандуулан хөдөлмөрийн тааламжит нөхцлийг бүрдүүлж, тэдний орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, эмнэлэгийн үйлчилгээнд тогтмол хамруулах, ажлын хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах зэрэг асуудлуудад түлхүү анхаарал хандуулан компанийн бодлогодоо тусгаж төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

Манай салбар компаниуд:

Бид 20 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлсээр бие даасан чиглэл бүхий 6 салбар компани байгуулан амжилттай ажиллаж байна. Үүнд:

  1. "Бау плюс" ХХК -Хөөсөнцөр термоблокын үйлдвэр
  2. "Смарт крафт" -Үйлдвэрийн автоматик болон цахилгааны бүх төрлийн цогц шийдэл боловсруулах
  3. "Прогласс констракшн" ХХК - Шилний үйлдвэр
  4. "Хард руби" ХХК - Худалдаа үйлчилгээ, оффисийн түрээс"
  5. "Faw mongolia" ХХК - Хүнд машин механизмын худалдаа
  6. "Шижир алтай майнинг" ХХК - Уул уурхай гэх мэт.

Бид үйл ажиллагаа явуулж буй салбар бүртээ амжилттай ажиллахын зэрэгцээ байгууллагын гол цөм болсон хүний нөөц ажилтнуудынхаа ур чадварыг дээд зэргээр хөгжүүлж, өсөн дэвших боломжоор хангах, шударга, эрх тэгш, эерэг таатай ажлын орчин бүрдүүлэхийг ямагт зорин ажиллаж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо,энгелсийн гудамж,"Алтай хотхон"-ны 28-р байр, "Тайгам Алтай" ХХК-ийн оффис

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.