Нэвтрэх

Одоогоор мэдэгдэл алга байна

Энд дарж:

АПП татах
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 25 тоот

Саппорт Сервисес Монголиа ХХК - Нээлттэй ажлын байрууд

2021-10-22
Зах зээл судлаач

Компанийн бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хүнс болон цэвэрлэгээ үйлчилгээ, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг хийнэ.

2021-10-14
Зөөгч/бармен ажилд авна.

Хоолны зааланд үйлчлүүлэгчдийг хүлээн авахын өмнө буюу үйлчилгээ эхлэхийн өмнө бүх бэлтгэл ажлыг хангаж, аяга, таваг, халбага, сэрээ зэрэг хоолны хэрэгслийг бэлтгэж тавих, жимс жимсгэнийг угааж цэвэрлэх.
Хоолны зааланд буй ширээ, жүүс, цай, цэвэр ус, амтлагч, салатны бар, хоол амтлагчийн хөргөгчийг цэвэр цэмцгэр бөгөөд бүтээгдэхүүнээр бүрэн дүүрэн хангалттай байлгаж, үйлчилгээг зохих журмын дагуу хийж гүйцэтгэх.
Бусад

2021-10-05
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН

ЧЭМААБ Орчны хэлтсийн нэгдсэн үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангахад тусалж ажиллах, хэлтсийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дотоод бичиг баримт боловсруулалт, баримтжуулалт,  хүний нөөцийн харилцааны асуудлуудаар зохицуулалт хийж ажиллах, эдгээр үйл ажиллагаа нь жигд явагдахад туслан гүйцэтгэж ажиллах, компанийн хөдөлмөр хамгааллын хэрэгслийг захиалах, ажилтанд олгох, бүртгэл хөтлөх, ариутгал халдваргүйжүүлэлт, аюул ослын дуудлагыг хүлээн авах холбогдох ажилтан, удирдлагад мэдээллэж холбох ажил үүргийг хийж гүйцэтгэж ажиллана.

2021-10-02
Үйлчлэгч ажилд авна /Гэрээт ажилтан хөдөө ажиллах/

         Сайтад байрлах ажилчдын амрах, амьдрах болон ажиллахад цэвэр, ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлж, ариун цэвэр болон үйлчилгээний стандартад нийцсэн түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж, үйлчлүүлэгч нэг бүрийн сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах зорилтыг ханган ажиллах.
 

2021-10-02
Гал тогооны туслах ажилтан /Гэрээт хөдөө ажиллах/

      Гал тогоонд буй хоол хүнс бэлтгэлийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийн цэвэр цэмцгэр байдлыг хангаж, тогтсон чанар стандартын дагуу хоол үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг хангах ,
     Аяга таваг угаалга, нийтийн хоолны заал цэвэрлэгээ, том сав суулга угаалга, поднус угаалга, хоол бэлтгэлийн ажил зэрэгт тус тус хуваарилагдан ажиллана.

2021-10-02
ХҮНСНИЙ ЧАНАР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН /Технологич/

Ажилтнуудад хүнсний чанар, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны талаар заавар, зааварчилга өгч, мэдээллээр хангах
Зааварчилгааны хэрэгжилтэнд хяналт тавьж, сайжруулах
Төслийн талбайд ЧЭМААБО-ны бүхий л үйл ажиллагааг явуулахад хэлтсийн менежерт дэмжлэг үзүүлэн бусад хэлтэс албаны удирдлага, ажилтнуудтай хамтран ажиллах.

2021-10-01
Тогооч ажилд авна

Хүнсний эрүүл ахуй, чанарын стандартад нийцүүлэн амт чанартай, эрүүл хоол хүнсийг технологийн дагуу үйлдвэрлэх, үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгч нэг бүрийн сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах зорилтыг биелүүлэн ажиллах.

2021-09-27
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН ажилд авна

Хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах
-       Хүний нөөцийн бүрдүүлэлт, сургалт, идэвхжүүлэлт, тогтворжуулалт, гүйцэтгэлийн удирдлага гэх мэт функцуудын хүрээнд удирдлагаас өгсөн чиглүүлэг, заавар, компанийн батлагдсан процессын дагуу хэрэгжилтийг бүрэн ханган ажилах
-       Ажилнуудын хувийн хэргийн бүрдэл, түүний баяжилт, архивлалтыг хариуцаж ажиллах
-       Ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ түүнтэй холбоотой хийгдэх ажлын урсгалыг компанийн журмын дагуу зохицуулалт хийн ажиллах
-       Хамт олны дунд зохиох идэвхжүүлэлтийн төлөвлөгөөт үйл ажиллагаануудыг зохион байгуулж, манлайлан оролцох
-      Орон нутаг дахь суурин төлөөлөгч нартай ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг зохицуулах асуудлаар хариуцсан функцуудын хүрээнд тогтмол харилцааг үүсгэн хамтран ажиллах
-       Хариуцсан функцүүдийн хүрээнд ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч, холбогдох хэлтэс, удирдлагуудыг мэдээллээр хангаж, холбож өгч ажиллах
-      Хүний нөөцийн программ, системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж ажилтантай холбогдох бүхий л мэдээллийг системд оруулж, тухай бүр мэдээллийг шинэчилж датаг үүсгэн ажиллах 
-      Хэлстүүдийн Захиргааны ажилтнуудын ажилд хяналт тавьж, заавар зөвлөгөөгөөр хангаж, хамтран ажиллах
-      Удирлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах.

2021-09-27
Сэрээт өргөгчийн оператор /Телехандлер/ ажилд авна

Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах; 
Агуулахад ачаа барааг хүлээн авах, олгох /тээврийн хэрэгслээс буулгах, ачих/;
Агуулахад хадгалагдаж байгаа ачаа барааг өрөх, ангиллах, хураах, хадгалах;
Агуулахын тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах;
Техникийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл тэмдэглэлийг хөтлөх;
Өргөгч төхөөрөмжийг ачаатай тавиур, хайрцагны доор, дэргэд, дээгүүр болон эргэн тойронд нь байрлуулж бараа бүтээгдхүүнийг заасан газарт хүргэж тээвэрлэх. 
 

© Саппорт Сервисес Монголиа ХХК . 2014-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.