"Сэлэнгэ Минералс" ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан, Монгол улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Өнгөрсөн хугацаанд манай компани амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж, хайгуулын шатны судалгаанаас эхлэн өнөөдрийн байдлаар үндсэн орд ашиглах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Техник, технологийн хөгжлийн эрин үед манай компани өндөр ур чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчин бүрдүүлэх замаар төслийн хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай, сүүлийн үеийн дэвшилтэд технологийг уул уурхайн салбарт нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Компанийн эрхэм зорилго:“Байгальд ээлтэй, дэвшилтэт технологи ашиглан Монгол Улсын хэмжээнд уул салбарт тэргүүлэх Үндэсний компани болох”.
Бидэнтэй харилцан ашигтай хамтран ажиллахыг сонирхож буй Та бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй байх болно.
1. Уул уурхай
2005
50