Одоогоор мэдэгдэл алга байна

Нэкст Групп XXK

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

НЭКСТ компанийн үүсэл нь анх 2003 онд Мебель Таун хэмээх тавилгын худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг цогцоор нь санал болгон технологийн дэвшлээр дамжуулан аз жаргалд хөтлөх зорилгоор байгуулагдсан Нэкст Электроникс ХХК нь 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй хөгжил дэвшилд хүрэх тодорхой зорилтуудыг тавин ажилласны үр дүндгрупп компани болон өргөжиж өдгөө 9 салбар компани, Монгол улсын 21 аймагт 22 салбар дэлгүүртэй, 300 гаруй ажиллагсад бүхий "НЭКСТ ГРУПП" ХХК юм.

Нэкст Группын салбар компаниуд нь хэрэглээний цахилгаан барааны зах зээлийн 20% гаруй, тавилгын зах зээлийн 10%, байгууллагын хэрэгцээний бүтээгдэхүүний зах зээлийн 5%-ыг нийлүүлдэг, Монгол улсын 4 өрх тутмын 1 -д үйлчилгээ үзүүлэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ танигдсан, МҮХАҮТ-тэй хамтран зохион байгуулдаг 'ТОП-100' аж ахуйн нэгжийн нэгээр удаа дараа шалгарч байсан салбарын тэргүүлэгчдийн нэг билээ.

Бид илүү, энгийн, ухаалаг технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэх замаар амьдралын хэв маяг, тав тух, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн аз жаргалд хөтлөнө гэдэгт бид итгэдэг.

Бид дэлхийд танигдсан чанартай брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагат нийцүүлэн, цаг алдалгүй хурдан шуурхай нийлүүлж, үйлчилгээний төгөлдөршлийг бий болгон шинэ, шинэлэг бүхнийг санаачлан ажиллаж байна.

  • Алсын хараа

    Дэлхийн жишигт хүрсэн төгс үйлчилгээ, өргөн сонголтыг Монгол орон даяар түгээх худалдааны сүлжээг бий болгоно.

  • Эрхэм зорилго

    Бид амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ.

  • Уриа

    Амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    500

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-6, Хаан Банк цамхаг 7 давхар.

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.