Одоогоор мэдэгдэл алга байна

"Эн Би Си" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЗАХИРЛЫН ЖОЛООЧ

Гүйцэтгэх захирлын автомашины аюулгүй байдлыг хангаж, цэвэр цэмцгэр, түргэн  шуурхай үйлчилгээг үзүүлэх; Эзэмшсэн машины техникийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, засвар үйлчилгээг тогтмол цаг хугацаанд нь хийлгэх; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх;

ЗУРАГЛААЧ, ЭВЛҮҮЛЭГЧ

Мэдээ болон нэвтрүүлгийн зураг авалтыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх; Мэдээний эвлүүлэг дээр хурдтай, авхаалжтай мэдрэмжтэй ажиллах; Дүрсний эрэл хайгуул хийх, дүрсний баяжуулалт архив үүсгэхийн тулд гадуур зурганд гарах; Аливаа уран бүтээл, мэдээ нэвтрүүлгийн монтажыг бүтээлчээр хийж гүйцэтгэх; Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх;

ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР 24/72

Телевизийн олон сувгийн дамжуулах сүлжээ болон утасгүй холбооны LTE сүлжээнд хяналт тавьж, сүлжээний хэвийн ажиллагааг хангаж ажиллах ба гэмтэл саатлын үед шуурхай арга хэмжээг зохион байгуулах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх;

ДАТА АНАЛИСТ

Компанийн гадаад дотоод өгөгдөлд дүн шинжилгээ хийх загварчлал боловсруулах; BL, TOOLS ашиглан тайлан мэдээ бэлтгэх; DASHBOARD боловсруулж хөгжүүлэх;

УТАСГҮЙ ХОЛБООНЫ ИНЖЕНЕР

LTE сүлжээ, утасгүй өргөн нэвтрүүлэг /DVBT2/-ийн сүлжээ болон зай тэжээлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх;

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

НББ-ийн бодлого, стандартын дагуу компанийн борлуулалт, авлага, өглөг, хөрөнгийн бүртгэлийн тооцоол хийх; Тооцооны нягтлан бодогчдын тайлан тооцог хянах, нэгтгэх; Удирдлагад шаардлагатай тайлан, мэдээг гаргаж өгөх;

САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ

Компанийн үйл ажиллагааны талаарх санхүүгийн мэдээлэл бэлтгэж, боловсруулах; Санхүүгийн шинжилгээ хийж, үйл ажиллагааны болон санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, дүгнэлт хийх; Санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээ, тайланг боловсруулах;

МЭДЭЭЛЛИЙН ОПЕРАТОР

Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн лавлагаа мэдээллийг хэрэглэгчдэд тогтмол өгч ажиллах; Хэрэглэгчдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч мэдээлэл тайлбар өгөх, шийдвэрлэх; Дуудлагын төвийн стандартын дагуу хэрэглэгчдэд сэтгэл ханамжтай үйлчилгээ хүргэхэд анхаарч ажиллах;

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

Хэрэглэгчдийн бүртгэл, тооцоо, санхүүгийн тайланд тусгах, сар, улирлын мэдээ тайланг хугацаанд нь гаргах, авлага үүсгэхгүй байхад анхааран ажиллах; Тусгай дугаар, Memechat, Qpay үйлчилгээний орлого, гүйлгээний тоо шалгах; Голомт банкны бүүстийн дансны зарцуулалтын гүйцэтгэл тайланг гаргах;

БОРЛУУЛАЛТ, ЗАСВАРЫН АЖИЛТАН

Үйлчилгээний салбар нэгжээр үйлчлүүлж буй хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулах борлуулах; Хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, заавар өгөх; Хүлээн авах төхөөрөмжийн гэмтлийг оношлох, тохиргоо хийх, засварлах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг хийж гүйцэтгэнэ.  

БОРЛУУЛАЛТ, ЗАСВАРЫН АЖИЛТАН /НАЛАЙХ САЛБАРТ/

Хэрэглэгчдээс ирсэн гомдол, саналын дагуу төхөөрөмжийн гэмтлийг оношлох, тохиргоо хийх, засварлах; Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулах борлуулах; Шинэ хэрэглэгчийн кабел болон төхөөрөмжийн холболт, суурилуулалтыг хийж гүйцэтгэх;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж, Өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.