Шинжилгээний дээжүүдийг бэлтгэх Үйлдвэрийн технологийн дээж шинжлэх; Уурхайгаас өгсөн дээжийг шинжлэх; Үйлдвэрт хэрэглэдэг уусмалуудыг хэрэгцээт харьцаагаар найруулах; Тоног төхөөрөмжүүдийн хэвийн жигд ажиллагааг хангах, шаардлагатай үед засвар үйлчилгээг хийх; Химийн бодисын агуулахад хяналт тавих; Химийн бодисын бүртгэл тооцоог хийж, тайлагнах; Ажлын байрны эмх цэгцийг хангаж ажиллах; Шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэх;
Баяжуулах үйлдвэрийн процессын үйл ажиллагааг хэвийн явуулах, төлөвлөгөөт ажлыг биелүүлэх; Тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах; Өгөгдсөн зааварчилгааны дагуу үйлдвэрийн гарцын төлөвлөгөөг биелүүлэх, сайжруулан ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.
Үйлдвэрийн металлурги тооцоо гаргах болон лабораторийн зөв үйл ажиллагааг хангах Судалгаа шинжилгээг үр дүнтэй явуулах Химич нарын өдөр тутмын дараах үйл ажиллагаанд зааварчилгаа өгөх, хяналт тавих.
Компанийн эзэмшлийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд явуулах геологи, хайгуулын ажлын урт болон богино хугацааны төлөвлөлт, стратеги бодлогыг хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, гүйцэтгэх; Геологи, хайгуулын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэвийн тасралтгүй явуулж, геологийн багийг мэргэжлийн мэдээлэл, зөв зохистой дээжлэлтийн үр дүнгээр хангах; Уурхайн дарга, ахлах геологич болон геологийн инженерээс өгөгдсөн үүрэг даалгаврыг чанд биелүүлэх, биелэлт гүйцэтгэлийг тайлагнах; Бусад үйл ажиллагаа;
Компанийн стратеги төлөвлөгөөний зорилтуудад нийцүүлэн бүтээмжийг аюулгүй байдлаар оновчтой болгохын тулд компанийн далд уурхайн богино хугацааны бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн хуваарийг төлөвлөх, хэрэгжүүлэх, ахлах төлөвлөлтийн инженерүүдэд дунд болон урт хугацааны төлөвлөлтийг хянахад нь туслах, далд уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, энэ талаар өөрийн удирдлага эсвэл ахлахад тайлагнах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг сахиулах. Далд уурхайн 7 хоног, сарын төлөвлөгөөг гаргах, шууд удирдлагад тайлагнах, Далд уурхайн ахлах төлөвлөлтийн инженерээс үүрэг даалгавар авч, компанийн богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөлтийг нарийвчлан төлөвлөх. Далд уурхайн малталтын зураг болон шаардлагатай техникийн ажлын зургийг цаг тухайд нь бэлтгэж шаардлагатай ажилчдад хүргүүлэх. Өрөмдлөг тэсэлгээний ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих. Далд уурхайн бүтээл төлөвлөгөөндөө хүрсэн эсэхэд хяналт тавих, өдөр тутмын тайлан боловсруулах Төлөвлөгөө биелэхгүй байхал нөлөөлсөн шалтгаануудыг тодорхойлон өөрийн шууд удирдлага болон хэлтсийн менежерт мэдэгдэх Дата мэдээлэл цуглуулах болон дүн шинжилгээ хийхтэй холбоотой техник, эдийн засгийн судалгааны ажилд оролцож, инженерүүдэд туслалцаа үзүүлэх.
Уурхайн техник, тоног төхөөрөмж, машин механизмуудын өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг технологийн дагуу хийх, хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; Батлагдсан төлөвлөгөөний дагуу техник, тоног төхөөрөмж, машин механизмуудыг ажилд бэлэн байлгах, эвдрэлтэй техникүүдийг хүлээн авч засвар үйлчилгээг хийх, түүний хадгалалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, засвар үйлчилгээ болон хэлтэс, нэгжүүдэд хүлээлгэн өгөх, авах ажлыг дотоод журамд зааснаар хийж гүйцэтгэх; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандарт, Хөдөлмөрийн дотоод журам, Ажилтны ёс зүйн дүрэм, холбогдох бусад журам, зааврын хэрэгжилтийг засварын талбайн хэмжээнд хангаж ажиллах; Хэлтсийн хэмжээнд болон өөрийн удирдлагад ажил гүйцэтгэлийн бичиг баримтын бүртгэл, хөтлөлт гаргаж өгөх.
Далд уурхайн ХАБЭА-н ажилтны өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх ажлын даалгавар, тухайн хийх ажилтай холбоотой аюулгүй ажиллагаатай холбоотой заавар, зааварчилга авч танилцаж, гарын үсгээр баталгаажуулж байгаа эсэхэд хяналт тавих Далд уурхайн агаарын найрлагыг тэсэлгээний ажил хийгдсэний дараа тухай бүрт багаж ашиглан шалгаж, зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл агааржуулсан эсэхийг хянах Аюул осолд хүргэж болзошгүй зүйлийг урьдчилан харах, тэр даруй засаж залруулах, удирдлагад мэдээлэх Тээврийн хэрэгсэл жолоодох, түүгээр зорчих үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, төслийн бүсийн орчинд мөрдөх замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, осол аваараас сэргийлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдлийн үнэлгээ хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлийг шалгаж баталгаажуулахад оролцох Онцгой байдлын багийн хүний амь аврах, гал унтраах, аврах ажиллагаа явуулах, анхны тусламж үзүүлэх үйл ажиллагаанд нэн даруй хамтран ажиллах түүнд дэмжлэг үзүүлэх Ажиллагсдад батлагдсан хуваарийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, оролцох: Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах төсөл, хөтөлбөрийг мэргэжлийн алба хэлтэс, ажилтнаар боловсруулахад дэмжиж оролцох, хэрэгжилтэд нь хяналт тавих; Ослын үед осолдогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг яаралтай бүрдүүлнэ. Мөн ослын судалгааны анхан шатны материалын бүрдүүлэлт хийх, ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авах
Ажлын байран дахь үйлдвэрийн осолд гэмтлээс урьдчилан сэргийлж, уурхайн дарга, ЭМААБО-ны менежерийн баталсан чулуулгын хяналтын удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, чулуулагын нуралт, бэхэлгээтэй холбоотой далд уурхайн үйл ажиллагаа, хүн хүч болон машин механизмд үүсч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, заавар зөвлөлгөө өгөх, ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй, таатай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Ажилтнуудыг үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, далд уурхайн чулуулагын хяналтын удирдлагын төлөвлөгөө /ЧХУТ/-ний дагуу хийгдсэн бэхэлгээ, бэхэлгээг хийх явцад үзлэг шалгалтыг хийж хяналт тавих, шаардлагатай дүрэм журам боловсруулахад санал оруулах. Хариуцсан хэсгийн ажилтнуудад ЧХУТ-ны дагуу хийгдэх бэхэлгээ, геотехникийн мэдээллийг сургалтын багтай хамтран төлөвлөгөөт сургалт болон, төлөвлөгөөт сургалтын материал бэлтгэх, ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцох ЧХУТ-гөөр батлагдсан албан тушаалтнууд хариуцсан үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаад хяналт тавина. Ослын үед осолдогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг яаралтай бүрдүүлнэ. Мөн ослын судалгааны анхан шатны материалын бүрдүүлэлт хийх, дүгнэлт гаргахад туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах
Ажиллаж буюу техник тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж, далд уурхайн дампаар уурхайгаас газрын гадарга руу хүдэр болон хоосон чулуулаг тээвэрлэлт хийх; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журам, зааварчилгаа болон замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн ажиллах; Ээлжийн ахлагч, инженер болон удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг чанд биелүүлэх, биелэлт гүйцэтгэлийг тайлагнах.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад тогтоомж, заавар журам стандартын дагуу байгууллагын албан хаагчдыг эд хөрөнгө болон бусад холбогдох материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, анхан шатны бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.
Далд уурхайн үндсэн болон бэлтгэл малталтыг олборлолтын блокт хэрэглэгдэх хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус тоног төхөөрөмж, гар багажийг ашиглан Ээлжийн ахлагчаас өгөгдсөн ажлын наряд, даалгаврыг биелүүлж ажиллах, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартыг чанд мөрдөж ажиллах.
The Human Resources (HR) Manager is responsible for planning, directing, and coordinating human resource activities of the organization, particularly those activities that involve documentation, policies, procedures, record keeping and planning. The position monitors use of human resources and maintain functions such as employee compensation, recruitment, personnel policies, and regulatory compliance. The HR Manager oversees recruiting, interviewing and hiring of new staff as well as training for current staff. Collaborate with senior management to understand the organization's goals and strategy related to staffing, recruiting, and retention. Assist the Head of Human Resources in developing and implementing human resource strategies and initiatives aligned with the overall business strategy: Manage the recruitment and selection process of employees, Support current and future business needs through the development, engagement, motivation and preservation of human capital; Ensure that staffing and recruitment activities are in accordance with the manpower plan; Organizing and supervising daily operations of the HR Department; Ensure that employment agreements, job descriptions and other related documents for all employees are made and signed on time; Supervise the renewal of employment agreement and other documents from time to time; Supervise the registration of timesheets, providing vacation and leave and helping to prepare payroll and related documentation: Manage the personal files of the Company's employees, maintain employment contracts and other records; make the relevant records; Present any request or leave request from an employee to the managers of the employee and Supervise the process of employment termination; Prepare official letters and orders related to labor relations and monitor their implementation; Develop employment related policies and procedures in compliance with management instruction and statutory requirements,
Бэхэлгээнд хэрэглэгдэх шаардлагатай бэхэлгээний мод, банз, элс, цемент, бусад материалыг далд уурхайн зориулалтын тэргэнцэрт ачиж, буулгах, зөөвөрлөх; Бэхэлгээ хийх малталтын аюулгүй байдлыг хангах Ээлжийн ахлагчаас авсан ажлын наряд, даалгаврын дагуу ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэх; Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх,
Уурхайн бүсэд гадаргын болон далд уурхайн хэмжилт хийхэд туслах, хэмжилт хийх Ил болон далд уурхайд хийгдэх төрөл бүрийн маркшейдерийн ажлын хэмжилт, боловсруулалтын ажлыг маркшейдрийн зааварын дагуу зураглал хийх. Ил болон далд уурхайн малталт нэвтрэлтэд чиглэл өгөх, маркшейдрийн график зураг бэлтгэх, гаргах уулын болон маркшейдрийн ажлыг гүйцэтгэхэд туслах.
Баяжуулах үйлдвэрийн гагнуурын ажилд туслах Багаж, тоног төхөөрөмжийн урсгал засвар хийх' Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд мөрдөж ажиллана. Зааврыг дагаж, шаардлагатай бол бусад үүргийг гүйцэтгэнэ.
Уулаас олборлосон хүдэр болон хар шороог баяжуулах үйлдвэр ба харын отвал руу тасралтгүй зөөж, тээвэрлэхэд автосамосвал дээр ачих үйл ажиллагааг хэвийн явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Кемпийн барилга байгууламж, орон байр, баяжуулах үйлдвэрийн операторын өрөөнүүдийг тогтмол хуваарийн дагуу цэвэрлэх, бохирдсон үед тухай бүрт цэвэрлэж ариутгах; Хариуцсан хэсгийн ариун цэвэр, эрүүл ахуйг бүрэн хариуцаж, аливаа халдварт өвчин гарсан үед шаардлагатай ариутгал, цэвэрлэгээг сайтар хийж, халдваргүйжүүлэх; Хог хаягдлыг тогтоосон газарт хурааж, зөвшөөрөгдсөн цэгт хаях; Кемпийн орчин тойронд их цэвэрлэгээг тогтмол хугацаанд хийж гүйцэтгэх, орчны бохирдлыг бууруулахад идэвхи санаачилга гарган, ажиллах.
Уулын хүдэр зөөж тээвэрлэх мөн удирдлагаас өгсөн даалгаварын дагуу холбогдох бичиг баримт, бараа материалыг тээвэрлэж хүргэх, хүлээн авч уурхайн хэвийн тасралтгүй ажиллагааг хангахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Баяжуулах үйлдвэрийн гадаа талбайд ажиллана. Бункерын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах; Бутлуур болон шигшүүрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах; Конвейер тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах.
Лабораторийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс лабораторийн химичид туслах; Судалгаа шинжилгээг үр дүнтэй явуулах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах; Шаардлагатай үед бусад ажилтнуудтай хамтран ажиллах, хэлтэс, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслах.
Компанийн удирдлага, хэлтсийн ахлах менежерууд болон бусад ажилтнуудаас ирүүлсэн аман болон бичгийн орчуулгыг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх; Шаардлагатай тохиолдолд нэр томьёоны болон мэргэжлийн тайлбар толь, толь бичиг зэргийг ашиглан орчуулгын ажлыг утга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийн алдаагүй, үнэн зөв, нягт намбай хийж гүйцэтгэх; Орчуулгын ажлыг гүйцэтгэхдээ интернэт сүлжээ ашиглан шаардлагатай судалгаа шинжилгээг хийх, холбогдох мэдээ мэдээлийг олж цуглуулах, тухайн салбарын үг хэллэгийг түлхүү ашиглахыг зорьж ажиллах; Ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн компанийн нууцад хамаарах аливаа мэдээллийг чанд хадгалах; Бусдын орчуулсан материал, бичиг баримтын агуулга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийг хянах, шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, засварлах, улам сайжруулах; Хурал уулзалтын үед аман орчуулга хийхдээ ярилцагчийн яриаг тасалж орчуулах, хэлэх гэж буй санааг дохио зангаагаар тайлбарлах зэрэг ярианы агуулгыг бүрэн хадгалж орчуулах; Ажлын гүйцэтгэлийн өдөр тутмын тайланг шууд удирдах албан тушаалтанд тухай бүр илгээж, дүгнүүлэх.
Далд уурхайн үндсэн болон бэлтгэл малталтыг олборлолтын блокт хэрэглэгдэх хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус тоног төхөөрөмж, гар багажийг ашиглан Ээлжийн ахлагчаас өгөгдсөн ажлын наряд, даалгаврыг биелүүлж ажиллах, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартыг чанд мөрдөж ажиллах.
Компанийн хараат бус байдал техник, машин механизмууд, төхөөрөмжүүдийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээ болон бүрэн бүтэн байдал, угсралт суурилуулалт хийх хэлтсийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, зохион байгуулалт хийн ажиллах. Уурхайн шаардлагын дагуу, хэлтсийн бүх ажил, үйл ажиллагааг төлөвлөх Засвар үйлчилгээг тогтмол хангаж зохицуулалтыг хийх, бүх оролцогч талуудаар баталгаажуулах. Ашиглагдаж буй машин механизм, техник хэрэгслүүдийн аюулгүй ажиллагааг хангахын тулд шаардлагатай сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бэлэн байлгах. Аливаа эвдрэл, зогсолт үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд, 4-с дээш цагаар зогссон бүх эвдрэлийг судалж, тайлан бэлтгэх (Эвдрэлийн Үндсэн Шалтгаан Дүн Шинжилгээ). Машин механизм болон техник хэрэгслүүдэд хийгдсэн бүх засвар үйлчилгээ нь стандартын дагуу мөн аюулгүй ажиллагааг хангаж буй эсэхийг, сард дор хаяж нэг удаа бүх ажлын хэсгээр очиж шалгах. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох бүхий л хууль, дүрэм, журам, стандарт, хөдөлмөрийн дотоод журам, Ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам, бусад журам, зааврын хэрэгжилтийг хэлтсийн хэмжээнд хангуулж ажиллах Бусад үйл ажиллагаа (Удирдлагаас өгсөн үүрэг даалгаваруудыг биелүүлэх.)-д оршино.
Энэ ажил үүргийн зорилго нь хүдэр боловсруулах үйлдвэрийг шр ашигтай ажиллуулах, түүний дотор Томра лазер ангилан ялгах машины хэвийн ажиллагааг хангахад онцгойлон төвлөрөх явдал юм. Үндсэн үүрэг: Лазерийн хэлхээний үйл ажиллагааг хянах. Уурхайгаас ирж буй хүдрийн тэжээл, хацарт бутлуур, ялгагч шигшүүр, Троммел угаагч, 16 туузан дамжуулагч зэргийг удирдан чиглүүлж, үйлдвэрийн жигд ажиллагааг хангах. Үйлдвэрийн хүчин чадлыг хадгалах, тэжээл нь үйлдвэрийн боловсруулах тээрэмд өдөр бүр тэжээгдэх явдлыг хангах. Операторууд болон гадны ажилчдыг удирдан чиглүүлэх, үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахын тулд тэд сургагдаж, зааварчилгаа авсан байх явдлыг хангах. Үйлдвэрийн янз бүрийн элементүүдийг бүрэн хянаж, ажиллуулан, тэд өөрсдийн үүрэг хариуцлагаа биелүүлэх явдлыг хангах. Лазер Ангилан Ялгагчийг Ханган Нийлүүлэгчтэй холбоо харилцаатай байж, машиныг үргэлж ажиллуулахын тулд цогц шалгалт, засвар үйлчилгээ хийнэ.
Be responsible for all legal and company secretarial affairs; Provide legal advice for exploration, JVs, the environment, corporate social responsibility, business development, health and safety, human resources, procurement, marketing and project operations to the management; Ensure that the company complies with all laws and regulatory practices currently in force; Provide opinions, interpretations, and recommendations from a legal and political perspective to the management; Negotiate and manage litigations and disputes arising from contracts as assigned; Provide timely, accurate, independent and commercially focused legal advice, while avoiding potential problem areas and resolving issues in the company’s best interests; Provide development training to staff to educate them on their legal responsibilities; Provide legal opinions on the various situations, with particular focus on handling government affairs; Represent the company and its subsidiaries at administrative and civil courts; Draft vendor contracts and contractor agreements; Negotiate, write, execute and enforce agreements and contracts; Offer counseling on a variety of legal issues; Advise executives on contract status, legal risks and business terms of various negotiations; Explain legal language; Ensure legal objectives are met; Study unique legal issues impacting the organization by identifying applicable statutes, judicial decisions, and codes; Keep abreast of legislative changes that may affect the company and its affiliates; Perform pre-litigation work to minimize risks and maximize legal rights; Review advertising and marketing materials to ensure compliance with legal requirements; Develop solutions to complex legal questions; Address political issues; Provide training to the company and its affiliates on substantive legal topics, and Other duties as assigned by his/her supervisor.
Далд уурхай, баяжуулах үйлдвэр, барилга, объектын цахилгааны нөхцөлийг хангаж ажиллах, жижиг хөдөлгөөнт цахилгаан тоног төхөөрөмж, генератор, дэд станц зэрэг төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан үүсгэх болон дамжуулах төхөөрөмжүүдийн цахилгааны угсралт хийх, хянах, засварлах ажлыг гүйцэтгэж, уурхайн цахилгааны үүсгэврийг тасралтгүй, хэвийн ажиллуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Компанийн үйл ажиллагааны талаар олон нийтэд зөв хүртээмжтэй мэдээ мэдээллийг бэлтгэн боловсруулах, шаардлагатай контент, хэвлэл мэдээллийн кампанит ажлууд зохион боловсруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсуудаар цацах, байгууллагын тухай гарч буй мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, компанийн албан ёсны цахим хуудсуудаар зүй зохистой мэдээллийг дагагч нарт түгээх, ажлын төлөвлөгөөний дагуу дагагч нарын тоог нэмэх. Компанийн бизнесийн үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн аливаа олон нийтийн арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг бэлтгэж, хүргэх, зохион байгуулалтанд оролцох; Олон нийтийг мэдээллээр хангах хөтөлбөрийг зохион байгуулж, олон нийттэй харилцах албаны хүмүүстэй хамтарч үйл ажиллагааны бодлого, арга зүйг боловсруулах; Төрийн болон төрийн бус, хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж үйл ажиллагааны талаарх сурталчилгаа явуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах; Уурхайн үйл ажиллагаа болон орон нутгийн хэмжээнд холбогдох асуудлаар гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд шуурхай хүргэх; Компаний хөрөнгө оруулагчидад шаардлагатай фото болон видео танилцуулгуудыг чанарын өндөр түвшинд бэлтгэх; Шаардлагатай тохиолдолд уурхай болон аймагт үүссэн нөхцөл байдал болон зохион байгуулж буй арга хэмжээнээс шалтгаалан урт хугцаагаар ажиллах; Өөрийн ажил үүргийг урьдчилан төлөвлөж, хувийн зохион байгуулалттай, идэвхи санаачилгатай ажиллах, өөрийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг тогтмол дээшлүүлэх; Олон нийттэй харилцах багын гишүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үүрэг даалгавар, мэдээ мэдээллээр хангаж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах.
Develop a strategic plan that will enable the Company to develop strong and positive relationships with all of its key stakeholders including: employees; local residents living in the Bagh, Soum and Aimag center near the mine; relevant government regulators and decision makers; supplier companies; other companies in the mining sector; etc. Improve the company's foreign and domestic relationships, obtain and maintain a social license to operate, and ensure the external conditions for the normal operation of the mine. This will involve: Preparing long-term and short-term strategic plans for the company's activities by year, quarter, and month. Presenting these plans to the CEO and the Country Director for approval. Managing and organizing the company's business activities in accordance with the approved plan. Within the scope of the company's activities, organizing business meetings with relevant persons from the state authorities. Leading these meetings along with management. Entering into contracts, supervise the implementation of contracts, and supervise the work to ensure fulfillment. Ensuring the normal and continuous operation of the company's internal and external business activities, promptly resolving any obstacles and difficulties arising with respect to relationship with any external or internal stakeholders Preparing and broadcasting media campaigns, articles and interviews that promote the company's reputation through social media and other relevant mediums; At the end of the month, quarter and year, preparing and presenting reports on the the work completed during that period.
Далд уурхайн үйл ажиллагаанд геотехникийн үзлэг, шалгалт тогтмол хийх Ашиглалт бүрд Чулуулгын Хяналт Менежментийн Төлөвлөгөө гаргах, хөтлөх болон хянах Чулуулгын хяналтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, хангах Ил болон далд уурхайн орц/ гарцын тогтвортой байдалд хяналт тавих, зохицуулах Хууль тогтоомжид заасан геотехникийн шаардлагад нийцүүлэн хүдрийг оновчтой олборлохын тулд бусад ажилчидтай нягт харилцах, тэдгээрийг геотехникийн мэдлэг мэдээллээр хангах Оператор болон бусад ажилчидыг чулуулгын тухай мэдлэг ойлголт өгөх сургалтад хамруулж байх Техникийн болон ашиглалтын албаны ажилчидтай ажлын бат бөх харилцаа тогтоох Залуу туслах инженерүүдийг цаашид карьераа хөгжүүлэхэд нь туслан сургах,удирдан чиглүүлэх, зөвлөх Шаардлагатай тохиолдолд өөр үүрэг даалгавар гүйцэтгэнэ.