Наран Групп-ийн ууган охин компани болох Наран Их Дэлгүүр ХХК нь Монголдоо анхны дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн дэлгүүрийг хуучнаар хүүхдийн 100-р дэлгүүрт 1995 онд албан ёсоор нээснээр манай компаний түүхэн хуудас нээгдсэн билээ.
Дэлхийн шилдэг брэнд бүтээхүүнийг албан ёсоор импортлон оруулж ирсэнээр хамгийн чанартай бараа бүтээгдэхүүнийг,хамгийн ойроос, хамгийн хямд үнээр эх орноосоо худалдан авах алтан боломжыг Монголынхоо хэрэглэгчдэд олгохын төлөө сэтгэлээ зориулж ирсэнээс хойш 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж улам өргөжин тэлсээр байна.
Бид цаг, гоёл чимэглэл, цүнх чемодан, гэр ахуй, цахилгаан бараа зэрэг 5 төрлийн, +30 брэндийн албан ёсны эрхтэйгээр ажилладаг.
Бид дараах 4 багт хуваагдаж ажилладаг бөгөөд эрхэм та аль ч багийг сонгон ажиллах боломжтой.
Watch Team- Дэлхийд гайхагдсан хамгийн тансаг, чамин, технологийн гайхамшиг болсон Швейцар цагны Omega, Tag heuer, Longines, Rado, Tissot, Swatch болон техник технологиор үргэлж тэргүүлэгч Японы Seiko брэндүүдийн албан ёсны эрхтэйгээр ажилладаг.
Jewelry Team- Гоёл чимэглэлийн хатан хаан болсон Австрийн Swarovski брэндийг албан ёсоор худалдаалж, охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг улам тодруулан харагдуулахад өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
Travel Team- Амьдрал бол аялал уриан доор Samsonite, Delsey, American Tourister, Victorinox зэрэг дэлхийд чанараараа тэргүүлэгч цүнх чемоданыг албан ёсоор импортлон оруулж ирдэгээс гадна бие нь жижиг ч бэлчээр нь том уриатай Швейцарын Victorinox брэндийн хутгыг импортлон худалдаалж байна.
Home team- Аз жаргалтай өргөө гэрийн хэрэглээг Наран Хоме-с уриатай Францын Luminarc, Tefal, Moulinex, Туркийн OMS зэрэг гэр ахуйн болон цахилгаан барааг албан ёсоор импортлон худалдаалж байна.
Эрхэм таныг манай байгууллагын эд эс нь болж бидэнтэй урт хугацааны зорилгын аялалд хамт гарахыг урьж байна.
Хүндэтгэсэн,
Удирдлагын баг
Дэлхийн энтэй компани байх
Монголынхоо хэрэглэгчдийг дэлхийд чанараар гайхагдсан бараа бүтээгдэхүүнээр хангаж, шинэлэг үйлчилгээ,бүтээлч ажиллагааг тасралтгүй нэвтрүүлэн ажилчдынхаа үнэ цэнэ, үндсэн хуулиа дээдэлсэн манлайлагч компани байна.
Таны хамгийн сайн сонголт
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2.
3.
Хамт олон,харилцагч,хэрэглэгч, хандлага
1995
95