Захиалагдсан бараа бүтээгдэхүүнийг тогтсон маршрутын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд харилцагчдад хүргэж өгөх, Ажлын тайланг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх. Түгээлтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй ажиллагаа найдвартай байдлыг ханган ажиллах.
Харилцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хүргэж өгч үйлчлэх, түргэн шуурхай, найдвартай байдлыг хангаж ХАБЭА-ийн журмын дагуу эрсдэлгүй ажиллах.
Компанийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлж, байгууллагыг төлөөлөн харилцагч байгууллагуудад борлуулалт хийх, захиалга авах, шинэ харилцагч нээх, харилцагчийн үйлчилгээ үзүүлж, хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлж ажиллах
Компанийн импортлон оруулж ирж худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнийг маршрутын дагуу талбарт ажиллах бөгөөд Харилцагчийн лангуу, тавиур дээр өрөлтийн стандарт болон мерчиндайзингийн шаардлагын дагуу өрөх, байрлуулах Компанийн нүүр царай, төлөөлөх үүргийг мөн гүйцэтгэх
Компанийн нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаанд нь гаргах, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулалт хийх, санхүүгийн программ дээр зохицуулалт хийх ажил үүргүүдийг гүйцэтгэнэ.
Компанийн албан ёсны эрхтэйгээр борлуулдаг брэнд бүтээгдэхүүний болон шинэ бараа бүтээгдэхүүний зах зээлийг нарийвчлан судлах замаар компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх хувь хэмжээ, нэр хүнд, өрсөлдөх чадвар, борлуулалтын үзүүлэлтүүдийг тогтмол судлан шинжилгээ хийх; Хариуцсан категорийн маркетингийн нэгдсэн бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангаж ажиллах; Маркетингийн хөрөнгө оруулалтын үр ашгийг төлөвлөгөөт түвшинд хүргэж, зах зээлд буюу хэрэглэгчдийн худалдан авалт хийх шийдвэрт бодит нөлөө үзүүлж чадахуйц зар хүрээ сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн ажлуудад чанарын хяналт тавих; Хариуцсан категорийн маркетингийн үйл ажиллагааны үр ашиг, өгөөжийн тооцооллыг гаргаж, төлөвлөх, хэрэгжилтийг хангаж ажиллах, үр ашгийг байнга сайжруулж ажиллах.