Одоогоор мэдэгдэл алга байна

Монголиан Стар Дистрибюшин ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Ресепшн

- Компанийн захиргаа, хүний нөөцийн хэлтэсийн өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх, - Ажилтнуудын цаг бүртгэлийн тайлан гаргах, албан бичиг хүлээн авах, явуулах - Оффисын утсанд хариулах, санал, гомдол бүртгэх, холбогдох ажилтанд мэдээллэх, ирсэн харилцагчдыг хүлээн авах, орох, гарах хөдөлгөөнийг зохицуулах, мэдээллээр хангах, үйлчлэх, өдөр тутам, долоо хоног, сар тутмын тайлан, гүйцэтгэлийн мэдээ гаргах зэрэг ажил үүргийг гүйцэтгэх.  

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

Компанийн нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаанд нь гаргах, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулалт хийх, санхүүгийн программ дээр зохицуулалт хийх ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. 

Түгээлтийн туслах

Харилцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хүргэж өгч үйлчлэх, түргэн шуурхай, найдвартай байдлыг хангаж ХАБЭА-ийн журмын дагуу эрсдэлгүй ажиллах.

ТҮГЭЭЛТИЙН ЖОЛООЧ

Захиалагдсан бараа бүтээгдэхүүнийг тогтсон маршрутын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд харилцагчдад хүргэж өгөх, Ажлын тайланг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх. Түгээлтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй ажиллагаа найдвартай байдлыг ханган ажиллах.

ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

Компанийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлж, байгууллагыг төлөөлөн харилцагч байгууллагуудад борлуулалт хийх, захиалга авах, шинэ харилцагч нээх, харилцагчийн үйлчилгээ үзүүлж, хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлж ажиллах

БРЕНД МЕНЕЖЕР /МАРКЕТИНГ/

Компанийн албан ёсны эрхтэйгээр борлуулдаг брэнд бүтээгдэхүүний болон шинэ бараа бүтээгдэхүүний зах зээлийг нарийвчлан судлах замаар компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх хувь хэмжээ, нэр хүнд, өрсөлдөх чадвар, борлуулалтын үзүүлэлтүүдийг тогтмол судлан шинжилгээ хийх; Хариуцсан категорийн маркетингийн нэгдсэн бизнес төлөвлөгөөг боловсруулах,  хэрэгжилтийг хангаж ажиллах; Маркетингийн хөрөнгө оруулалтын үр ашгийг төлөвлөгөөт түвшинд хүргэж, зах зээлд буюу хэрэглэгчдийн худалдан авалт хийх шийдвэрт бодит нөлөө үзүүлж чадахуйц зар хүрээ сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн ажлуудад чанарын хяналт тавих; Хариуцсан категорийн маркетингийн үйл ажиллагааны үр ашиг, өгөөжийн тооцооллыг гаргаж, төлөвлөх, хэрэгжилтийг хангаж ажиллах, үр ашгийг байнга сайжруулж ажиллах.

Сувгийн хөгжил хариуцсан маркетингийн мэргэжилтэн

МТ буюу сүлжээ сувгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчид чиглэсэн урамшуулалт хөтөлбөр гаргах Батлагдсан хуваарийн дагуу тогтмол "Promo" хөтөлбөр гаргаж батлуулан хэрэгжүүлэх Компанийн нийт борлуулж буй бараа бүтээгдэхүүний нөөц, борлуулалт, бодлого зэргийг үндэслэж, SKU бүртэй танилцаж урамшуулалд оновчтой оруулах Хариуцсан алба нэгтжтэй хамтарч төлөвлөгөө гарган зохих удирдлагуудаар батлуулах Борлуулалтыг дэмжих шинэ санал санаачлага тогтмол гаргах

ГАДААД ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР

Компанийн ханган нийлүүлэгч, тээврийн компани, компанийн хэлтсүүдтэй харилцах, гэрээ байгуулах, хамтран ажиллах Импортоор ирж байгаа барааны татан авалт, тээвэрлэлтэд хяналт тавих, тайлагнах  

АГУУЛАХЫН ТУСЛАХ

Харилцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд ангилан бэлтгэх, агуулахын зай талбайг зөв зохистой ашиглаж, агуулахын бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангаж,  ХАБЭА-ийн журмын дагуу эрсдэлгүй ажиллах.

Бараа өрөлтийн ажилтан/ МЕРЧИНДАЙЗЕР

Компанийн импортлон оруулж ирж худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнийг маршрутын дагуу талбарт ажиллах бөгөөд Харилцагчийн лангуу, тавиур дээр өрөлтийн стандарт болон мерчиндайзингийн шаардлагын дагуу өрөх, байрлуулах Компанийн нүүр царай, төлөөлөх үүргийг мөн гүйцэтгэх 

IT САППОРТ ИНЖЕНЕР

Компанийн нийт ажилтнуудын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийн технологийн компьютер техник хэрэгсэл, сүлжээ, дэд бүтэц зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах

САНХҮҮГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

Ажлын байрны зорилго Компаний урт болон богино хугацааны санхүүгийн стратеги төлөвлөгөө боловсруулан батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоод санхүүгийн эрсдэлийг бууруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх,  санхүүгийн харьцаа үзүүлэлтийг зохист түвшинд барих, сайжруулах замаар компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.    Хийж гүйцэтгэх үүрэг Мөнгөн хөрөнгийн урсгалын төлөвлөлт, түүний удирдлага хяналтыг хэрэгжүүлэх; Ашигт ажиллагааг хангах, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, шаардлагатай тооцоо судалгааг боловсруулах талаар санал зөвлөмж гаргах; Хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх; Санхүүгийн эрсдэлээс сэргийлэх; Санхүүгийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх; Судалгаанд суурилсан үнэн зөв санхүүгийн төлөвлөлтийг урт болон богино хугацаанд хийж, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, “Galaxy tower”, 9 давхар, 901 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.