Одоогоор мэдэгдэл алга байна

Миний Дэлгүүр ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Миний Дэлгүүр ХХК-н менежментийн нэгдсэн бодлого

Бидний алсын хараа: Дэлхийн стандартад нийцсэн, нийгэмдээ хувь нэмэр оруулсан тэргүүлэх жижиглэн худалдаачин болох. Өөрсдийн эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын харааг чиглэл болгон, байгууллагын гадна болон дотоод нөхцөл байдлыг харгалзан, эрсдэл ба боломжуудыг тооцсоны үндсэн дээр дараах бодлогыг боловсруулсан болно. Энэхүү бодлогын хүрээнд байгууллагын менежментийн тогтолцоо болон зорилго зорилтууд тодорхойлогдож, үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээнүүд хэрэгжинэ. Бид Монгол улсын иргэдэд чанартай барааг хямд үнээр хүргэх зорилгоор дискаунтер форматыг хөгжүүлнэ. Чанарын бодлого: Бидний худалдан авагчийн чанар, аюулгүй байдал, хямд үнийн талаарх хүлээлтийг давуулахыг зорьж ажилладаг. Худалдан авагчдаа дараах үнэ цэнийг олгосноор тэдгээрийн итгэлийг нь олохыг зорьдог: Доод үнэ: Бид чанартай бүтээгдэхүүнийг дундын дамжлагын зардалгүйгээр зах зээлийн доод үнээр хүргэнэ. Түргэн, хялбар, найрсаг үйлчилгээ: Бид хамтрагч нарынхаа үйлчлэх идэвх санаачилгыг дэмжин хөгжүүлж, худалдан авагчийнхаа цагийг хэмнэж түргэн, хялбар, найрсаг үйлчилгээг үзүүлнэ. Худалдан авагчийн санал хүсэлтийг хүлээн авч, асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Шинэ соргог жимс, ногоо: Дэлхийн өнцөг бүрээс чанартай жимс, ногоог хамгийн түрүүнд, хамгийн хямдаар санал болгоно. Хувийн брэндийн бүтээгдэхүүн: Худалдан авагчийнхаа хэрэгцээнд нийцүүлэн, олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хөгжүүлэн үйлдвэрлүүлж, доод үнээр санал болгоно. "Амжиж ав, дараа гэж байхгүй": Улирлын болон хэрэгцээт гэр ахуйн барааг хязгаартай тоогоор доод үнээр санал болгоно. Итгэлтэй: Бид ханган нийлүүлэлтийн хэлхээний үе шат бүрт хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж, түмэн олныхоо өдөр тутмын хүнсийг эрүүл, чанартайгаар хүрч үйлчлэн бэлтгэн нийлүүлэгчийн оролцоог хангаж, нэгдсэн агуулахдаа чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд хадгалж, тээвэрлэлтийн нөхцөлийг бүрэн хангасан машин техникээр хамгийн боломжит зөв тооны дагуу тасралтгүй, хүртээмжтэйгээр нийлүүлж, менежментийн тогтолцоондоо тусгасан амлалтуудаа тогтвортой биелүүлж, худалдан авагчдынхаа итгэлийг хүлээсэн жижиглэн худалдаачин байна.   Хүний нөөцийн менежментийн бодлого:  Байгууллагын зорилго, чиглэлтэй уялдаж, онц уруу тэмүүлдэг, боломжид суурилсан сэтгэлгээ бүхий мэргэшсэн, чадамжтай, үйлчлэх идэвх санаачилгатай, тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй багийг бүрдүүлнэ. Бид хамтрагч нартаа өрсөлдөхүйц цалин хөлсийг олгож, ажлын таатай, аюулгүй орчныг бүрдүүлэн, тэдний санааны ундаргыг дэмжин, талархал урамшууллаар сэдэлжүүлж, шударга, нээлттэй, хүндлэлтэй харилцааг эрхэмлэж, хамтдаа нийгэмд оруулж байгаа хувь нэмрээрээ бахархдаг, тасралтгүй суралцаж хөгжин дэвшдэг соёлыг бүтээнэ. 

2512024 оны 7 сарын 24

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.