- Студид болон гадуур бэлтгэж байгаа бичлэг ба шууд цацах нэвтрүүлгийн дуу авиа, хөгжим, шумыг хариуцан мэргэжлийн өндөр түвшинд ажиллана. - Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ
Телевизийн эфирт бэлтгэж буй бичлэг ба шууд цацах нэвтрүүлгийг найруулга зүйн өндөр түвшинд удирдан зохион байгуулах мөн томилсон гадуур зураг авалтанд найруулагчаар явах ажил үүргийг гүйцэтгэнэ.
- Ажлын байрны тодорхойлолтын дагуу - Студи болон гадуур зурганд гарах - Шоу нэвтрүүлэг, арга хэмжээн дээр зураглаачаар ажиллах - Бусад холбогдох чиг үүргийн дагуу ажиллана
Кино гадаад нэвтрүүлгийн албанд харъяалагдан нэвтрүүлгийг эх хэлнээ мэргэжлийн өндөр түвшинд орчуулж, хянан тохиолдуулах үүргийг гүйцэтгэх ба кино гадаад нэвтрүүлгийн албатай холбоотой бусад орчуулгыг хийж ажиллана.
- Байгууллагын сүлжээтэй холбоотой бүхий л ажлыг хариуцан, засвар үйлчилгээ, үзлэг оншилгоог цаг тухай бүрт хийж ажиллана. - Сервер болон бусад сүлжээний тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хариуцна. - Телевизийн техникийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана
Байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн хараат бус, бие даасан, бодитойгоор баталгаажуулах, зөвлөх үйл ажиллагааг эрхлэх үндсэн зорилгын хүрээнд байгууллагын нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит, шалгалт хийх, зайны болон дараалсан хяналт тавьж, удирдлагыг мэдээллээр хангах, аудит, хяналт, шалгалтын үр дүнгээр шийдвэр гаргуулж, биелэлтийг хангаж ажиллах замаар байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэх, бууруулах үндсэн зорилгын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Дунд хугацааны болон тухайн жилийн аудит, шалгалтын ажлын төлөвлөгөөг боловсруулж, Гүйцэтгэх Захирлаар батлуулах, байгууллагын нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит, хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, зөвлөмжийн биелэлтийн хангуулах; Бизнесийн нэгжийн үйл ажиллагаанд тасралтгүй хяналт тавих, аливаа эрсдэл, зөрчлийг үйл ажиллагааны явцад илрүүлснээр учирч болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлэх тогтолцоог бий болгох; Аудит, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахаар өгсөн зөвлөмж, гуравдагдагч этгээдээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд дараалсан хяналт тавих; Иргэд, байгууллагын өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр шалгалт хийх, тогтоосон хугацаанд нь багтаан хариу өгөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах; Санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж байгаа аудитын компани, гаднаас ирж ажиллаж байгаа шалгалтын ажлын хэсэгтэй хамтран ажиллах; Үйл ажиллагааны эрсдэлийн талаарх заавар, журмын хэрэгжилтийг шалган санал, зөвлөмж, дүгнэлт гаргаж, үр дүнг удирдлагад танилцуулах; Өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хэрхэн хангаж байгаа, болзошгүй халдлага, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгах; Улирал бүр хийсэн аудит, хяналт, шалгалтын тайланг нэгтгэж Гүйцэтгэх захиралд танилцуулах; Дотоод аудит, дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагатай холбоотой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлага, мэдлэгийг байгууллагад нэвтрүүлэх, хэрэгжүүлж хэвшил болгох, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах.