Одоогоор мэдэгдэл алга байна

Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ 15 НАС ХҮРЛЭЭ

Үүсгэн байгуулагдсан түүх

Монгол Улсад 2003 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн орон сууцны санхүүжилтийн төсөл хөтөлбөр эхэлснээр арилжааны банкнуудаар дамжуулан анхны орон сууцны зээл олгогдож эхэлж байсан. Төслийн хэрэгжих хугацаа дуусгавар болж, банкнууд өөрийн эх үүсвэрээр иргэдэд үргэлжлүүлэн орон сууцны санхүүжилтийн зээл олгож байсан ч санхүүжилт хомс, зээл олголтын тоо, хэмжээ хязгаартай, өндөр хүүтэй, богино хугацаатай олгогдох зэрэг хүндрэлүүд байлаа.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн  (USAID) “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл”-ийн техникийн тусламжийн хүрээнд хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд, дутагдаж байсан институцуудыг шинээр үүсгэн байгуулах, эрх зүйн орчинг бий болгох (хоёр дахь үеийн шинэчлэл) цогц зөвлөмжийг эрх бүхий төрийн байгууллагуудад өгсөн байдаг. Тухайлбал ипотекийн зээлийг хүртээмжтэй болгох, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгоход хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг  санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулахыг зөвлөсний үр дүн нь өнөөдрийн МИК юм.

Иймд Монгол Улсад орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор Монголбанк нь тухайн үед банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан банкнууд болох Анод банк, Голомт банк, Зоос банк, Капитал банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хаан банк, Хасбанк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнууд хамтран Монголын Ипотекийн Корпораци ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээг байгуулж, улмаар 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор улс бүртгэж авсан түүхтэй.

 

6982021 оны 10 сарын 8
“МИК ХОЛДИНГ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа санхүүгийн үр дүнг Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр танилцууллаа. Тайлант хугацаанд:• Нийт активын хэмжээ 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4,954.7 тэрбум төгрөгт хүрч, тайлант хугацаанд 184.1 тэрбум төгрөгийн хүүний орлого, 142.2 тэрбум төгрөгийн хүүний зардалтай ажиллалаа.• Нийт хөрөнгийн өгөөжийн хувь 1.8 хувийн үзүүлэлттэй байгаа ба өөрийн хөрөнгийн өгөөж 233.0 хувийн үзүүлэлттэй гарсан нь татварын дараах цэвэр ашиг өссөнтэй холбоотой. Мөн оны эхэн үетэй харьцуулахад нийт активын хэмжээ 8.8 хувиар, нийт багцын хэмжээ 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.• Өөрийн хөрөнгө нийт хөрөнгийн 0.8 хувь, ИЗББ нийт хөрөнгийн 81.4 хувь, “Бөртэ” бонд болон шинээр гаргасан “МИК” бондуудын хэмжээ нийт хөрөнгийн 16.1 хувийг тус тус бүрдүүлж байна.• Компанийн зах зээлийн үнэлгээ 364.3 тэрбум төгрөгт хүрэв. "МИК Холдинг” ХК-ийн охин компани болох "Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив гучин хоёр ТЗК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2023 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр 560 тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай 6,964 өрхийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, дахин айл өрхүүдийг ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлсэн байна. 2021-2023 онуудад нийт 2 их наяд төгрөгийн эх үүсвэрээр орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлсний үр дүнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядыг цогц төлөвлөгөө” боловсруулан дунд орлоготой иргэдийг орон сууцны ипотекийн зээлд хамруулах, тэдгээрийг орон сууцжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тайлант хугацаанд Филиппиний Орон сууцны ипотекийн санхүүжилтийн үндэсний корпораци (NHMFC), Малайзын Чагамас Бэрхад (Cagamas Berhad) буюу Орон сууцны санхүүжилтийн компани болон Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энэхүү гэрээг байгуулсанаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих чиглэлээр мэдлэг туршлагаа нэгтгэн олон улс, бүс нутаг болон төр засгийн түвшинд урт хугацаанд илүү нягт хамтран ажиллах, тогтвортой оновчтой орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд ахиц дэвшил гаргах онцлох үйл явдал болсон. Түүнчлэн “Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны ээлжит хурал”, “Улаанбаатар-Олон улсын форум 2023,” Хөрөнгө оруулагчдад зориулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны санхүүжилтийн тогтолцоо” уулзалт гэх зэрэг арга хэмжээнд оролцох, зохион байгуулах зэргээр санамж бичгийн хүрээнд идэвхтэй ажилласан билээ. Үүнээс гадна “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь олон улсын Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн санхүүгийн салбарын хамгийн анхны байгууллага болсон юм. Үлдсэн хагас жилдээ нийт хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүрэг, бизнес төлөвлөгөөнд заасан ажлуудаа үр бүтээлтэй хийж дуусгахаар манай хамт олон зорин ажиллаж байна.Өнгөрсөн хугацаанд 5.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг банкнуудаас худалдан авч үнэт цаасжуулан, 103 мянга гаруй айл өрхийн урт хугацаатай ипотекийн зээлд хамрагдах хүсэлтийг биелүүлсэн төдийгүй банк санхүү, барилга түүний дагалдах салбарууд, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа болон бусад салбарууд төдийгүй нийгэм, эдийн засагт МИК хувь нэмрээ оруулсаар байх болно. МИК ХОЛДИНГ ХК

2422023 оны 8 сарын 25
МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ 15 НАС ХҮРЛЭЭ

Үүсгэн байгуулагдсан түүх Монгол Улсад 2003 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн орон сууцны санхүүжилтийн төсөл хөтөлбөр эхэлснээр арилжааны банкнуудаар дамжуулан анхны орон сууцны зээл олгогдож эхэлж байсан. Төслийн хэрэгжих хугацаа дуусгавар болж, банкнууд өөрийн эх үүсвэрээр иргэдэд үргэлжлүүлэн орон сууцны санхүүжилтийн зээл олгож байсан ч санхүүжилт хомс, зээл олголтын тоо, хэмжээ хязгаартай, өндөр хүүтэй, богино хугацаатай олгогдох зэрэг хүндрэлүүд байлаа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн  (USAID) “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл”-ийн техникийн тусламжийн хүрээнд хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд, дутагдаж байсан институцуудыг шинээр үүсгэн байгуулах, эрх зүйн орчинг бий болгох (хоёр дахь үеийн шинэчлэл) цогц зөвлөмжийг эрх бүхий төрийн байгууллагуудад өгсөн байдаг. Тухайлбал ипотекийн зээлийг хүртээмжтэй болгох, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгоход хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг  санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулахыг зөвлөсний үр дүн нь өнөөдрийн МИК юм. Иймд Монгол Улсад орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор Монголбанк нь тухайн үед банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан банкнууд болох Анод банк, Голомт банк, Зоос банк, Капитал банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хаан банк, Хасбанк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнууд хамтран Монголын Ипотекийн Корпораци ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээг байгуулж, улмаар 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор улс бүртгэж авсан түүхтэй.  

6982021 оны 10 сарын 8

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.