Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж болохуйц гадаадын тэргүүн туршлага, технологийн тухай судлах, гадаад сургалт, уулзалт, зөвлөгөөн, танилцах аяллыг судлах, шаардлагатай зохион байгуулалтын ажилд оролцох, холбогдох чиглэлээр аман болон бичгийн орчуулга хийх, гадаад хөрөнгө оруулагчдад хүргүүлэх тайлан, мэдээ танилцуулга бэлтгэн танилцуулга хийх.
Компанид учирч болзошгүй үйл ажиллагааны эрсдэлүүдийг тодорхойлж, олон улсын стандартын дагуух арга, аргачлалаар үнэлж, дүгнэх, бууруулах арга хэмжээг төлөвлөх; Үйл ажиллагааны эрсдэлийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх, бүртгэлийн үйл ажиллагааг автоматжуулах, хялбаршуулах зэргээр тогтмол сайжруулах; Компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, систем нэвтрүүлэх, процесст өөрчлөлт орох бүрт судалгаа шинжилгээ хийн үйл ажиллагааны эрсдэлийн дүгнэлт эрсдэлийн дүгнэлт /зөвлөмж гаргах; Компанийн Байгаль, орчин нийгмийн эрсдэлийн хүрээнд холбогдох бодлого журам, арга аргачлалыг хөгжүүлэх, хэрэгжүүлэлтэд нэвтрүүлэх; Эрсдэлийн соёлыг бэхжүүлэхтэй холбоотой сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын материал бэлтгэх, сургалт хийх.
Компанийн байрны гадна болон дотоод хийцийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, Ажлын байрны аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, Ажлын байрны эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, Ажлын байрны тохижилтыг төлөвлөх, зохион байгуулах, Компанийн эд хөрөнгийн бүртгэл, бүрэн бүтэн байдлыг хангах, Компанийн ESG-н зорилтод дэмжлэг үзүүлэх,