ММНБИ-ийн гишүүн аудитын хуулийн этгээдүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх; Аудит, баталгаажуулалтын олон улсын стандартыг хэрэгжүүлэх аргачилсан зөвлөмж, арга зүйн материал боловсруулах; Аудит, баталгаажуулалтын чиглэлээр сургалт явуулах, итгэл танилцуулга хийх, гарын авлага боловсруулах; Аудитын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд чанарын хяналт, баталгаажуулалт хийх ба сайжруулах санал, зөвлөмжөөр хангах; Аудит, баталгаажуулах үйл ажиллагаа болон санхүүгийн зөвлөгөө өгөх чиглэлээр олон улсын болон үндэсний шилдэг туршлага, ололт амжилтыг судлах, сурталчилах, дэлгэрүүлэх; Сонирхогч талууд, төрийн байгууллагуудтай мэргэжлийн үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаа хэрэгжүүлэх;
ММНБИ нь 1996 оноос Монгол Улсад олон нийтийн эрх ашгийг дээдэлдэг, өөрөө өөрийгөө удирдах засаглалтай, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага болохын хувьд гишүүд төдийгүй гишүүн бус нягтлан бодогчдыг тасралтгүй хөгжүүлэх, тэдний хүртэж болох үнэ цэнэ, мэргэжлийн ур чадвар, манлайллыг олон талаас нь сургалтын үйл ажиллагаагаар хөгжүүлэн ажиллахыг зорьдог. Сургалтын платформ хариуцсан админ нь гишүүн, гишүүн бус нягтлан бодогчдыг мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалтын үйл ажиллагааг платформ, программаар дамжуулж тасралтгүй, найдвартай, 100% хүртээмжтэй байдлаар зохион байгуулахад шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Сургалтууд нь цаг үеийн нөхцөл байдал болон бусад онцлогоос хамаарч онлайн болон танхимын сургалт, вэбинар, эвент, арга хэмжээ гэсэн хэлбэрүүдээр хосолж явагдана.