Тус компани нь анх 1990 онд "Мандухай" пүүс нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний "Мандухай Хатан" ХХК нь нүүр цэвэрлэгч сүүн шингэн, өдрийн болон шөнийн тэжээлийн тос, нүүрэнд иллэг массаж хийх зориулалттай маск, үсний тос, гар хөлийн тос, хүүхдийн тэжээлийн тос, үсний шампунь, ангижруулагч зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр нь манай орны хуурай, эрс тэс уур амьсгал, Монгол хүний арьсны онцлогт тохирсон, байдгаараа онцлогтой. "Мандухай Хатан" ХХК нь "Хүн арддаа чанартай, хямд бүтээгдэхүүнээр үйлчлэх" эрхэм зорилго тавьж ажилладаг. Төрөл бүрийн амин дэм, биологийн идэвхит эрдэс бодисоор баялаг чацаргана, гүүний саам, зөгийн бал, зуун наст зэрэг цэвэр байгалын гаралтай түүхий эд ашиглан арьсыг сэргээх, залуужуулах, чийгшүүлэх, хамгаалах, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцэж, тэдгээрийн талархлыг зүй ёсоор хүлээж байдаг юм. "Мандухай Хатан" ХХК нь 1998 оны Олон улсын үзэсгэлэн яармагийн хүрэл медалийг 'Яргуй' гарын тосоор хүртсэн. 1999 онд "Хэрэглэгчийн найдвартай түнш" байгууллагаар шалгарсан. 2000 онд Олон улсын хаврын үзэсгэлэн яармагаас ХААҮЯ-ны дурсгалын медалиар тус тус шагнагдсан. Цаашид тус компани нь шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн шинэ дэвшилтэд техник технологи ашиглан байгалийн цэвэр түүхий эдээр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээгдэхүүний чанар болон тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
1990
Ажилтны тоо