“Мандал Даатгал” ХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд бид харилцагчиддаа эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон үргэлж ойрхон ажиллахыг эрмэлзэж ирсэн.
Даатгал, банк санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн манай мэргэжлийн баг үйлчлүүлэгчдээ амар тайван, эрсдэл багатай ажиллаж амьдрах орчинг бий болгохыг эрхэмлэн, Монголд арилжааны даатгалын салбарт корпорацийн засаглалын олон улсын стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа анхдагч компаниудын нэг билээ.
Бидний хувьд харилцагчдаа сонсож, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, амьдралд ойрхон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг өөрсдийн бизнесийн гол зарчим болгож ажилладаг юм. Энэ зарчмын хүрээнд даатгалын зах зээл дээр олон шинэ, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Азийн тавцанд өрсөлдөх даатгал,санхүүгийн олон улсын брэндийг бий болгох
Өнөөдрөө баталгаажуулсан маргаашийг иргэн бүрд
1. Банк, Санхүү, Даатгал
2011
150