Бүх хариуцан ажиллаж буй системүүдийн суурилуулалт, удирдлага, хяналт, засвар үйлчилгээг хийж системийн тасралтгүй, найдвартай, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах; Системийн хүчин чадал, гүйцэтгэлийг хянаж, бүрэн бүтэн байдлыг ханган, мэдээллийг нөөцлөх, сэргээх үйл ажиллагааг хариуцан ажиллах; Бүх хариуцсан системүүдийн хувьд шинээр бэлдэх, тухайн систем дээр ажиллах, гарсан алдааг хэрхэн засварлах талаар техникийн дэлгэрэнгүй гарын авлага документуудыг хөтлөн тогтмол шинэчлэн хадгалах, удирдах; Хариуцан ажиллаж буй системүүдийг найдвартай, үр ашигтай ажиллах шийдлүүдийг боловсруулж танилцуулах, нэвтрүүлэх;
Нэгжийг нэгдсэн удирдлагааар хангах, ажилтнуудаа чадавхижуулж, зээл болон депозитын чанартай багц бүрдүүлэх, эрсдэлийг зохистой удирдахыг зорих ба тухайн нэгжийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор бүх төрлийн чиглэлээр хосолсон байдлаар ажиллах,
Нэгжийн зах зээл эзлэлтийг нэмэгдүүлэхийн тулд одоогийн харилцагч нараа халамжлах, уялдаа холбоотой байх, шинэ харилцагчийг татах, банкны харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх;
Хаан банкны системүүдийн үйл ажиллагааны болон бусад системийн харилцан хамаарлын тестийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, тайлагнах
Программ хангамж болон системүүдийн талаар судалж гүнзгий ойлголттой байх, тэдгээрийн ашиглалтын зааврыг судлах, программуудад гарсан гэмтэл саатлын шалтгааныг оношлох, асуудлыг илрүүлэх, засварлах, хянах; Хуваарилагдсан гэмтэл саатлын таск болон асуудлууд дээр ажиллан тус гэмтлүүдийг SLA-д заасан хугацаанд багтаан шийдвэрлэх, тестлэх; Гэмтэл саатлын улмаас систем дээр гарсан хохирлыг арилгах арга замыг хэрэгжүүлэх, мөн тэдгээр шийдлүүдийг тогтмол туршин автоматжуулж байх /Automation/;
Скрам мастер нь банкны мэдээлэл технологийн төсөл, өөрчлөлтийг нэвтрүүлэх үйл ажиллагааг Ажайл (Agile, Scaled Agile) аргачлалын дагуу үр дүнтэйгээр удирдан хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй оролцоно. Үүнд: Скрам багийг удирдан ажиллах ба скрам аргачлалын дагуу багийн аливаа үйл ажиллагааг зохион байгуулах; Багийн ажлын төлөвлөгөөг спринт, улирал, жилээр төлөвлөн зохион байгуулах; Product owner-той хамтран багийн ажлын backlog-г удирдах, эрэмбэлэх; Оролцогч талууд, вендор байгууллагатай уялдаа холбоог хангаж, нээлттэй, үр дүнтэй харилцааг бий болгох; Багийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хянах, тайлагнах, эдгээртэй холбоотой баримт бичиг боловсруулах; Багийн гишүүдийг урамшуулан дэмжих, бүтээлчээр манлайлан хамтран ажиллах орчныг бүрдүүлэх; Бие даасан, зохион байгуулалттай багийг бий болгох, cross-functional, self-empowered багийн соёлыг төлөвшүүлэх зэрэг чиг үүрэгтэй ажиллана;
Банкны дунд хугацааны бизнес зорилго, зорилтод нийцүүлэн газрын стратеги, зорилгыг тодорхойлох, хэрэгжүүлэх, хяналт тавих, сайжруулалт хийх, үр дүнг тайлагнах; Мөн байгууллагын бизнес процессуудыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор дараах чиглэлд автоматжуулалт хийх; Low-code / No-code платформ (жишээ нь: UiPath, n8n, Power Automate) ашиглан бизнесийн шаардлагад нийцсэн автоматжуулалтын шийдэл боловсруулах, хөгжүүлэх; Процессын бизнесийн шаардлага, логик урсгалыг задлан шинжлэх, загварчлах; Гар ажиллагаа их шаардсан, давтамж өндөртэй үйлдлүүдийг автоматжуулах шийдлийг тодорхойлох; Орчны автоматжуулалт хийх: байгууллагын дотоод системүүд, API, өгөгдлийн сан, файл, имэйл зэрэг эх үүсвэрүүдтэй холбогдох; Хэрэглэгчдээс ирүүлсэн саналд шинжилгээ хийж, боломжит шийдэл санал болгох; Хэрэглэгчдэд сургалт, зааварчилгаа өгөх, хэрэглээний дэмжлэг үзүүлэх; Автоматжуулалтын төслүүдийг баримтжуулах, тайлагнах, шаардлагатай бол сайжруулалт санал болгох;
Банкны дижитал стратеги чиглэлтэй уялдсан, түүнийг дэмжсэн боловсронгуй автоматжуулалт болон олон талт инженерчлэлийн аргуудыг судлан тэдгээрийг Банканд хэрэгжүүлэх; Банканд Infrastructure as Code (IaC) ашиглах, хэрэгжүүлэх шийдлийг боловсруулж, тасралтгүй технологийн сайжруулалт хийх; Банкны контайнержуулалтын орчин болон Kubernetes шийдлийг нэвтрүүлэх, технологийн сайжруулалт хийх болон хэвийн найдвартай үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах; Банкны дэд бүтцийн платформ, системийн нэвтрүүлэлт болон өргөтгөлийн (provisioning//configuration) автоматжуулалтын шийдэл гарган хөгжүүлэх, хэрэгжүүлэх; Банкны дэд бүтцийн платформ, системийн нэвтрүүлэлт, өргөтгөл (provisioning//configuration), тохиргоо, удирдлагын автоматжуулалтын системүүдийн хэвийн найдвартай ажиллагаа ханган ажиллах;
Харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулах, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх.
Хиймэл оюун ухааны чиглэлээр инновацлаг шинэлэг, дэвшилтэт судалгааны төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардлагатай онол, практикийн судалгаа шинжилгээг хийх Хиймэл оюун ухааны технологи, алгоритм, загваруудыг хөгжүүлэх, сайжруулах, Их өгөгдлийг ашиглан машин сургалт, гүн сургалтын загварууд боловсруулж, хэрэгжүүлэх; Эх хэлний боловсруулалт болон том хэлний загварыг (NLP, LLM)-ын арга, технологийг судалгаанд нэвтрүүлэх, хөгжүүлэх Компьютерийн хараа (Computer Vision) -ын арга, технологийг судалгаанд нэвтрүүлэх, хөгжүүлэх Speech AI-ын арга, технологийг судалгаанд нэвтрүүлэх, хөгжүүлэх, сайжруулах Банкны дунд хугацааны бизнес зорилго, зорилттой уялдуулан бизнесийн тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн машин сургалт, хиймэл оюуны загварын судалгааг тогтмол хийх Бүтэцлэгдсэн болон бүтэцлэгдээгүй өгөгдөл дээр боловсруулалт хийж бизнест үнэ цэнэ өгөхүйц машин сургалт, хиймэл оюун ухаан, статистикийн загвар хөгжүүлэх Gen AI ашиглан банкны үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн аппликейшн хөгжүүлэх Загвар, шийдлийг олохын тулд их хэмжээний мэдээлэлд дэс дараалалтай, цэгцтэй дүн шинжилгээ, туршилт хийж тэмдэглэл хөтлөх
Харилцагч нарт банкны зээл болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулж, санхүүгийн зөвлөгөө өгөх борлуулах. Банкны эрх ашиг, ёс зүйг өндөрт тавьж ажиллах; Нэгжийн зах зээл эзлэлтийг нэмэгдүүлэхийн тулд одоогийн харилцагч нараа халамжлах, уялдаа холбоотой байх, шинэ харилцагчийг татах, банкны харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх