Хүний нөөцийн баримт бичгийг боловсруулах бэлтгэх.Үүнд: хөдөлмөрийн гэрээ, тушаал, албан бичиг, ХН-ийн бүх төрлийн албан маягт (хуудас) зэрэг болно; Статистик тайлан мэдээлэлд ашиглагдах хүн ам зүй, ур чадвар ,чөлөө, илүү цаг мөн ажилчдын халаа сэлгээ зэрэг мэдээллүүдийг бэлтгэх; Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах. Компани дотроо болон гадагшаа зарлагдах Ажлын байрны зарыг бэлтгэж сонин хэвлэл вэб болон бусад хэрэгслүүдээр зарлуулах; Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудас бэлтгэх болон ажлын гүйцэтгэлтэй холбогдон гарах ажил үүргийг хариуцан ажиллах; Байгууллагын нэгдсэн сургалтын төлөвлөгөөн дээр үндэслэн ажилтан нэг бүрийн хэрэгцээ шаардлагыг харгалзан байгууллага дотор болон гадны сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан явуулах; Хүний нөөцийн удирдах ажилтны даалгасан төслийн ажлыг гүйцэтгэх, шаардлагын дагуу холбогдох тайлан бэлтгэх, судалгаа хийх.
Уурхайн амны өдөр тутмын үзлэг, шалгалт; Уурхайн болон геологийн бүтцийн хэмжилтийг нэгтгэх; Уурхайн олборлолтод нөлөөлж болохуйц геологийн бүтцийг ажиглах; Уурхайн фото зураг; Нүүрсний гадаргаас дээж авах; Тайлан бичих; Геологийн бүх дээжийг боловсруулах, цуглуулах, боловсруулах, геологийн зураглал, петрографийн шинжилгээн дээр ажиллана; Хайгуулын цооног төлөвлөхөд оролцоно. Өрөмдүүлэх талбайн цэгийг маркшейдерээр тавиулж, өрмийн талбай, зам засуулна; Геологийн бүх дээжийг боловсруулах, цуглуулах, боловсруулах, геологийн зураглал, петрографийн шинжилгээн дээр ажиллана; Геологийн моделийг байнга шинэчлэх гэх; Уурхайн геологийн өдөр тутмын уурхайн олборлолтод шаардлагатай геологийн чухал мэдээлэл болон тэдгээрийг хянах зорилготой.