HUGMOMнь БНСУ-ын сэтгэцийн эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн том сэтгэлзүйн төв юм. Дэлхийн сэтгэл судлалын шилдэг туршлага стандарт, нөү-хауг Солонгостоо нэвтрүүлж, ази хүний онцлог, хэв маягт тохируулан ажилласан 10 гаруй жилийн туршлагатай, өдгөө 70 гаруй салбартай, 1100 гаруй сэтгэл зүйчдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.
БНСУ-ын Эрүүл мэндийн салбарын "Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ"-ний шилдгээр 2014, 2015, 2016, 2017, 2018 онд шалгарсан. БНСУ-д анхны франчайз сэтгэлзүйн төвийн стандартыг тогтоосон томоохон төв юм.
Бид 2018 оноос эхлэн Монгол хүний онцлогт тохирсон, олон улсын жишигт нийцсэн сэтгэлзүйн үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.
Эхийн сэтгэлээр сонсож сэтгэлийг тань анагаах тэргүүлэх төв байна.
Бид үйлчлүүлэгчийг дээдэлж олон улсын стандарт жишигт нийцсэн сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө заслын үйлчилгээг үзүүлэх мөн байгууллага, хувь хүнд чиглэсэн сэтгэл зүйн боловсролыг дэмжин ажиллахад тэргүүлэх чигийг барина.
Эхийн сэтгэлээр сонсоно.
1. Үйлчилгээ
1. Хүний эрх, нэр төрийг хүндэтгэдэг.
2. Хувийн нууцыг чандлан хадгалдаг.
3. Шудрага байдлыг эрхэмлэдэг.
4. Нийгмийн өмнө хариуцлагатай.
2018
12