Одоогоор мэдэгдэл алга байна

Грэйпсити Монгол ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

ГрэйпСити Монгол ХХК (ГСМ) нь 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилладаг бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.

ГСМ нь Ораклын Алтан Түнш ба технологийн бүтээгдэхүүний гэрээт борлуулагч, Майкрософтын бүтээгдэхүүний борлуулагч, Монгол Улсын Мэдээлэл Технологийн салбарт олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2008 тогтолцоог анхлан нэвтрүүлэн ажиллаж байна.

Монголын 15 арилжааны банкны 11 нь манай програм хангамжийн бүтээгдэхүүнийг ашигладагаас 9 банк бидний боловсруулсан банкны суурь бүртгэлийн систем дээр ажиллаж байна. Активаар жигнэсэн үзүүлэлтээр харвал банкны програм хангамжийн дотоодын зах зээлийн 86.7% нь манай компанид ногдож байна. Мөн бичил санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд зориулсан МАРС системийг ББСБ өргөн хүрээнд ашиглаад явж байна.

Бид банкны салбарт эзэлж байгаа энэхүү онцгой байр суурь дээрээ түшиглэж, карт, гар утас, интернэт зэрэг бүхий л төрлийн виртуал сувгаар ажиллах онлайн төлбөр тооцооны иж бүрэн платформ боловсруулсан. Энэхүү платформын хүрээнд банкны харилцагч карт, гар утас, интернэт ашиглан банкны данснаасаа онлайнаар төрөл бүрийн төлбөр тооцоо хийх зориулалт бүхий Most Money брэнд үйлчилгээг нийтийн хүртээл болгов.

Програм хангамжийн бүтээгдэхүүн нь ашиглалтанд өгснөөр дуусгавар болдоггүй, “үргэлжилсэн-бүтээгдэхүүн” гэдгийг бид онцгой анхаарч ажилладаг тул бүтээгдэхүүн нэвтрүүлсний дараах сургалт, арчилгаа, үйлчилгээ хариуцсан тусгай “Бүтээгдэхүүн Үйлчилгээний Газар”-тай. Уг газар нь олон жилийн туршлагатай мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олноос бүрдсэн бөгөөд харилцагчийн сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгаж, шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.

Манай компаний зохион бүтээсэн “Банкны иж бүрэн систем” 2006 оны МТ-ийн шилдэг сонголт шилдэг програм хангамж, “Виртуал банкны систем” 2007 оны МТ-ийн шилдэг сонголт шилдэг програм хангамж, “Банкны иж бүрэн програм хангамж” 2008 оны МТ-ийн шилдэг сонголт шилдэг програм хангамж, “Бичил санхүүгийн систем” 2009 оны МТ-ийн шилдэг сонголт шилдэг програм хангамж өргөмжлөл хүртсэн.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж - 22, “Nest Education IT school”-ийн баруун талд

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.