Одоогоор мэдэгдэл алга байна

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Голомт банкны "Ойн булаг" зуслангийн 2025 оны нээлт зохион байгуулагдлаа.

Голомт банк ажилтнууддаа зориулсан олон төрлийн хөнгөлөлт, хангамж олгодгийн нэг нь "Ойн булаг" зуслан юм.   Ажилтнууд маань зуны турш гэр бүлээрээ, цэвэр агаарт зусланд гарч амрах боломжтой байдаг бөгөөд нийт 110 байшингийн хүчин чадалтай. Жил бүр 6-р сард зуслангийн улирлын нээлтийг зохион байгуулдаг бөгөөд бүтэн өдрийн турш хүүхэд багачуудад зориулсан тоглоом ажиллаж ажилтнуудад зориулсан 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, дартс, гар барилдаан болон cover night, амьд хөгжмийн хамтлагийн тоглолт зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Зуслангийн нээлтээр Голомт банкны ажилтнууд хайртай дотно гэр бүл, хамт олноороо цэвэр агаарт нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлдэг.      

22025 оны 6 сарын 27
Голомт банк хүүхэд, залуусын сайн дурын ажлыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк эх орны ирээдүй болсон хүүхэд, залуусыг сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход уриалах, тэднийг дэмжих зорилгоор “Volunteer” буюу сайн дурын хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон төгсөх ангийн 110 сурагчид нийт 3 удаа туул голын ай сав дагуух хог хаягдлыг цэвэрлэж байгаль дэлхийгээ хамгааллаа.   Сайн дурын ажилд хүүхдүүд оролцсоноор төрөл бүрийн ажлын туршлагатай болж, тухайн орчинд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ирээдүйд сайн их, дээд сургууль, ажилд орох боломжийг өөртөө бүрдүүлдэг. Цаашид банк дунд болон ахлах ангийн сурагчдад зориулан сайн дурын ажилтны хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж, сайн дурын үйл ажиллагааг дэмжих юм. Энэхүү хөтөлбөрт идэвхтэй хамрагдсан хүүхдүүд болон хүүхдүүдээ оролцуулсан ажилтнууддаа талархал илэрхийлье.  

42025 оны 6 сарын 27
30 жилийн ойн нэрэмжит спорт наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Голомт банк жил бүр ажилтнуудынхаа олон төрөлт спорт наадам зохион байгуулагдаг. Энэ жилийн спорт наадам Голомт банкны үүсгэн байгуулагдсан 30 жилийн ойн нэрэмжит болж 3 долоо хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Нийт салбар нэгжүүдийг хамарсан тус наадамд 900 гаран ажилтан хамрагдсан бөгөөд спортын 8 төрлөөр зохион байгуулагдсан юм. Ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн спорт наадам сүүлийн өдөр, сүүлийн мөч хүртэл ялагч тодроогүй байсан ба ширээний теннис, волейболын тэмцээнүүдийн дүн багуудын өрсөлдөөнд том нөлөө үзүүлж ялагч тодорлоо.    

22025 оны 6 сарын 27
Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо

  Банкны ажилтан, банкируудын ажил мэргэжлийг таниулах, тэдний бүтээлч санаа, шинэ санаачилгыг уралдуулах, банкны салбарын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Бид банкир” хакатон тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Монголын банкны холбооны дэргэдэх Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөл, Маркетинг, олон нийттэй харилцах мэргэжлийн зөвлөлийн хамтран зохион байгуулсан энэ удаагийн хакатон тэмцээнд арилжааны банкнуудыг төлөөлсөн 7 баг оролцож, мэргэжлийн ур чадвараа сорьсон юм. Баг тус бүр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, харилцагч төвтэй банкны үйлчилгээний төслийг 24 цагийн дотор бичиж хөгжүүлэн, технологийн дэвшлийг ашигласан бүтээлч байдлаараа өрсөлдсөн бөгөөд тэдний гаргасан шинэ санаа, санаачилгууд нь банк, санхүүгийн салбарын дижитал нөөцөд тулгуурласан бүтээлч төслүүд байж чадлаа.   Голомт банкны багийн хувьд хиймэл оюун ухаанд суурилсан хувийн санхүүгийн туслах буюу AI personal assistant үйлчилгээг үзүүлэх “Sonya” төслийг санаачилж, хөгжүүлсэн юм. Энэхүү төсөл нь хэрэглэгчийн орлого, зарлагын датанд үндэслэн төлбөр тооцоог хялбарчлах, хувийн санхүүгээ оновчтой удирдахад нь туслах, санхүүгийн илүү ухаалаг боломжуудыг санал болгох шийдэл байлаа. Богино хугацаанд боловсруулсан төслүүдтэй шүүгчид танилцаж, хэлэлцсэний үр дүнд дараах багуудын төслийг шилдэг 3 төслөөр нэрлэсэн юм. 1-р байр: Ариг банк – Дохионы хэлээр харилцдаг виртуал туслах Signbank төсөл 2-р байр: Хаан банк – Ногоон бүтээгдэхүүн, ногоон зээл санал болгох GoLeaf төсөл 3-р байр: Голомт банк – Хиймэл оюунд суурилсан хувийн санхүүгийн туслах Sonya төсөл    

42025 оны 6 сарын 27
ГОЛОМТ БАНК 2024 ОНЫ “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-ААР ТОДОРЛОО

Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The Banker сэтгүүлээс Голомт банкийг 2024 оны Монгол Улсын Шилдэг банкаар өргөмжиллөө. Ийнхүү Голомт банк Bank of The Year Awards-г 9 дэх удаагаа хүртээд байна. The Financial Times сонины салбар The Banker сэтгүүл нь 100 орчим жилийн баялаг түүхтэй бөгөөд “Bank of The Year Awards”-ыг жил бүр олон улсын банкнуудын төлөөллүүдийг оролцуулан шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банк 1995 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. 2024 онд Голомт банкны тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтээр манлайлан ажиллаж буйг үнэлэн “Онцлох ТоС Банк”-аар тодруулсан бол Capital Finance International (CFI) олон улсын медиа байгууллагаас 2024 оны “Монгол Улсын Шилдэг Банк” болон Global Finance сэтгүүлээс 2024 оны “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар тус тус шалгарууллаа. Түүнчлэн бид 2012 оноос хойш тасраад байсан Монголын арилжааны банкуудын олон улсын зах зээл дэх санхүүжилт татах үйл ажиллагааг идэвхжүүлж, олон улсын зах зээлд Засгийн Газрын баталгаагүй 300 сая ам.долларын бонд гаргасан нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөө үзүүлснээс гадна олон улсад Монголын эдийн засаг, бизнесийн орчныг эергээр харах чухал ач холбогдолтой алхам  болсон юм. Үүгээр зогсохгүй бид хөнгөлөлттэй, тогтвортой, ногоон зээлийн бүтээгдэхүүн зэрэг зургаан төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгож буй. Түүнчлэн эрчим хүч хэмнэсэн бүтээн байгуулалтын төслүүдэд нийт 42 тэрбум төгрөг буюу 12.3 сая ам.долларын ногоон зээлийн хөрөнгө оруулалтыг олгосон бөгөөд бид 2030 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон болон тогтвортой зээлээх бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

5462024 оны 12 сарын 26

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.