Одоогоор мэдэгдэл алга байна

Жи Эн Бевережис ХХК

GNB
7up
Gatorade
Lipton
MDew
Mirinda
Pepsi
Sting
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ЖИ ЭН БЕВЕРЕЖИС” ХХК-ийн товч танилцуулга

1893 онд АНУ-ын эм зүйч Калэб Брэдхэм шинэ нээлт хийсэн нь хоол боловсруулах ажиллагааг дэмждэг “Pepsin” нэртэй ургамлыг агуулсан “Пэпси” ундаа байсан юм. “Пэпси” брэндийн лого нь улаан, цагаан, цэнхэр өнгийг хослуулсан байдаг ба энэ нь “Цэвэр хүнсний ундаа” гэсэн утгыг агуулж байдаг. Энэхүү ундаа нь гарсан даруйдаа хүмүүсийн таашаалд нийцэж 1903 оны 6-р сарын 16-ны өдөр PepsiCo International дэлхийд алдар хүнд олж авсанаа тунхаглаж байсан ба өдгөө дэлхийд тэргүүлэгч хүнсний үйлдвэрлэгч компани болоод байна.

2008 оны 11-р сард PepsiCo International нь Монголын “Жи Эн Бевережис” ХХК-тай хамтын ажиллагаа тогтоож “Пэпси” нэрийн бүтээгдэхүүнийг албан ёсоор импортлох эрх олгосон ба 2010 оны 1-р сараас Монголд “Пэпси” брэндийн ундааны шугамын тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг эхлүүлсэн. Тус оныхоо 8-р сард Энэтхэг, Автрали улсын PepsiCo international компаний чанарын мэргэжилтэнгүүд ирж “Пэпси” ундаа үйлдвэрлэх эрхийг албан ёсоор олгосон юм.

Манай үйлдвэр нь Герман болон Европын холбооны улсын техникээр бүрэн тоноглогдсон бөгөөд цагт 18000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор хуванцар савалгаатай PEPSI, Mountain Dew, Mirinda Orange, Mirinda Green Apple, 7UP, Sting energy drink гэх 6 төрлийн хийжүүлсэн ундаа, мөн Lipton Green tea, Lipton Peach tea, Lipton Strawberry&Cranberry гэх 3 төрлийн цай үйлдвэрлэж байна.

Бид PepsiCo International-ээс тавьдаг стандарт болон чанарын шаардлагын дагуу үйлдвэрлэгдсэн “Пэпси” нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын ард түмэнд хүргэхийг зорьж ажилладаг. Манай байгууллагын борлуулалтын үндсэн зарчим нь хэрэглэгчдэд ээлтэй, тэдгээрийн хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх замаар ажилчидтайгаа хамтран ажиллах явдал юм. Энэхүү зарчмыг хэрэгжүүлэхийн тулд харилцагчдийн сэтгэл ханамжийг судлан улмаар тохирсон стратегийг боловсруулан борлуулалтыг улам бүр нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

“Жи Эн Бевережис” ХХК нь ЗХНА, Санхүү алба, Борлуулалт Маркетингийн алба, Үйлдвэр, Чанарын 5 албаны 60 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Уриа

    Live For Now

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж-45 Жи Эн Бевережис ХХК байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.