"ЭНТО" ХХК нь анх 1998 онд үүсэн байгуулагдсан. Өдгөө бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 24 жил ажиллан, 200 орчим ажилтан, 14 сүлжээ эмийн сан, 2 эм ханган нийлүүлэх төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө мэргэжлийн ёс зүйг баримтлан, чанар аюулгүй байдлыг ханган ажилласаар байна.
Манай компани нь хот болон 21 аймгийн эмнэлэг, эмийн сангуудтай харилцахын зэрэгцээ жил бүрийн Улсын эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерүүдэд амжилттай оролцдог болно.
Өнөөдөр бид 40 гаруй орны үйлдвэрлэгчээс 1800 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж 5000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, харилцагч, хэрэглэгч нартаа түгээж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байна.
Манай компани нь дэлхийд алдартай эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч ХБНГУ, Словени, БНСУ, ОХУ, Польш, Хорват, БНЭУ зэрэг орны нэр хүндтэй Ферон, Geropharm, КрасФарма, Сандоз, Firson, Feeltech үйлдвэрлэгчидтэй онцгой эрхтэй, KRKA, Astellas, Синтез, Нижфарм, Best-pharm, Партнер зэрэг үйлдвэрлэгчидтэй албан ёсны эрхтэйгээр сонгогдон чанарын өндөр түвшинд хүрсэн, баталгаатай, сайн чанарын эм бэлдмэлийг хэрэглэгч нартаа хүргэж байгаа билээ. Бидний эрхэм зорилго:
ЭРХЭМ хэрэглэгч, түнш, ажилтнуудын
НАНДИН хамтын ажиллагаан дээр үндэслэсэн
ТЭНГЭРЛЭГ
ОРШИХУЙ.
Бид ҮНДЭСНИЙэрх ашгийг дээдлэн,САЛБАРЫН хөгжилд хувь нэмрээ оруулан,
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮЛЭГЧбайгууллага болохоор алсын хараагаа тодорхойлон ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА ҮНДЭСНИЙ эрх ашгийг дээдэлсэн САЛБАРЫН хөгжилд хувь нэмрээ оруулсан ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮ
1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж
2.
3.
1998
120