Одоогоор мэдэгдэл алга байна

Дөрвөн Өлзий ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Дөрвөн Өлзий ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бид бизнесээ өргөтгөсөнөөр нөөшилсөн жимс, ногооны хүнсний үйлдвэрлэлийн анхдагчдын нэг мөн Европын холбооны улсуудын жимс, жимсгэний бүтээгдэхүүний албан ёсны импортлогч борлуулагч болсон юм.

Манай компани бизнесийн салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж, өөрийн эзэмшил бүхий томоохон талбайд барьж байгуулсан оффис, үйлдвэрийн барилга объектуудаа шинэчлэх, шинээр объект, үйлдвэр нэмж барин ашиглалтанд оруулсан зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийснээр VIDAN хүнсний үйлдвэрийн суурь болох материаллаг бааз үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжөө бүрэн бүрдүүлж чадсанаар үйлдвэрлэл маань шинэ техник технологийн дэвшилд тулгуурлан тогтвортой амжилттай хөгжиж байна.

Бид ажилчдынхаа ажиллах тав тухтай ажиллах орчин, хүнс үйлдвэрлэлийн стандарт, аюулгүй байдал зэргийг бүрэн хангасан VIDAN хүнсний үйлдвэрийг 2008 онд ашиглалтанд оруулан Польш улсын хүнсний ногоо нөөшлөх технологийг Монголд анх удаа нэвтрүүлэн амжилтттай хэрэгжүүлсэн юм.

VIDAN хүнсний үйлдвэр нь үйлдвэрлэлийн гол түүхий эд болох хүнсний ногоогоо дотоодын зах зээлийн хүнсний ногоо тариалалтын талбай дээрээс нь шууд бэлтгэдэг нь чанартай баталгаат хүнс үйлдвэрлэх гол эх үүсвэр нь болж байдаг.

VIDAN хүнсний үйлдвэр нь өдөрт 8-10 тонн жимс, хүнсний ногоо боловсруулах, нөөшлөх хүчин чадалтай бөгөөд 30 гаруй нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодынхоо зах зээлд нийлүүлж байна.

Манай үйлдвэрийн нэг бахархал бол хүүхдийн тэжээл болох алимны нухашийг эх орондоо анх удаа үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж буй анхны үйлдвэр юм. Бидний үйлдвэрлэж байгаа алимны нухашны голлох түүхий эд болох алим жимсийг Европын холбооны улсаас импортолдог ба мөн Монгол орныхоо хөрсөнд ургуулсан сайн чанарын луувангийн нухашийг бэлтгэдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань импортын бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь сахарын агууламж багатайгаас гадна ариутган, ангилсан цэвэр жимс ногоогоор амин дэмтэй хүүхдийн тэжээл гэдгээр давуу талтай юм.

Мөн үүний зэрэгцээ Польш улсын OWOLOVO брэндийн цэвэр 100 хувийн жимсний нухашны албан ёсны борлуулагчаар ажиллаж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд анхлан таниулж, хоол тэжээлийн салбарт шимтэй чанартай баталгаат импортын бүтээгдэхүүнийг байршуулж чадсан.

Бид дотоодын зах зээлд эх орныхоо хөрсөнд ургуулсан эрүүл хүнсний ногоогоор баталгаат хүнс үйлдвэрлэж байгаа Үндэсний үйлдвэрлэгч болж чадсан эх орондоо баялаг бүтээж байгаагаараа бахархалтай байдаг.

Бид VIDAN брэндийн бүтээгдэхүүнээрээ:

  • 2009 онд Баянгол дүүргийн “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ” үйлдвэр
    • 2009 онд Улаанбаатар Түншлэл 370 “ШИЛДЭГ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН”
    • 2009 онд Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилд “БҮТЭЭЛЧ АЖИЛ”
    • 2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газар “ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ”
    • 2010 онд Улаанбаатар Түншлэл 2010 “ИМПОРТЫГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН” тус тус шагналыг хүртсэн.
  • Уриа

    Эрүүл хөрс-Эрүүл хүнс

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, БГД 20-р хороо Үйлдвэрийн баруун бүс ХД-50

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.