Хөдөлмөрийн харилцааны үйл ажиллагааг хууль, дүрэм журамд нийцүүлэн зохион байгуулах; Хүний нөөцийн бүх функц ажилласан туршлагатай Олон нийтийн идэвхжүүлэлт, хүний нөөцийн мэдээллийн санг хариуцан ажиллах; Хүний нөөцийн судалгаа шинжилгээ хийх; Бүрдүүлэлтийн сувгуудыг оновчтой тодорхойлж, ажлын байрны заруудыг бэлтгэх, сувгуудад байршуулах, идэвхжүүлэлтийг тогтмол хийх; Албан бичиг боловсруулах, архив албан хэрэг хөтлөх; Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэг.
Барилгын дотоод заслын брэнд бараа бүтээгдэхүүний талаар үйлчлүүлэгчид тайлбарлах, сонголт хийхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зөвлөх; Үйлчлүүлэгчийг халамжлах, бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг тасралтгүй хөгжүүлэх; Худалдан авагчид тайлбарлах, ярилцах, сонсох, зөвлөх зэрэг ур чадвараа ашиглан барилгын дотоод заслын брэнд бараа бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх; Салбар дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хариуцан ажиллах; Бараа материалын судалгаа, шинжилгээг тогтмол хийх; Борлуулалтын бодлого төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх; Байгууллагыг төлөөлөн харилцагч байгууллагуудтай харилцах, гэрээ хэлцэл хийх; Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх;
Барилгын дотоод интерьер дизайныг захиалагчийн шаардлагад нийцүүлэн, загварын чиг хандлагыг тодорхойлон оновчтой зөв шийдлээр дизайны болон техник технологийн таатай нөхцөлөөр дизайныг бүрдүүлэх; Веб сайт болон фэйсбүүк хуудас дээр тавигдах 3D рендер зураг зурах, Ажлын зураг зурах; Дизайн, материалын, технологийн судалгаа хийх; Захиалагчид мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх; Шууд болон чиг үүргийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, зааварчилгааг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх;
Байгууллагын маркетингийн төлөвлөгөө, үйл ажиллагааг боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах; Зах зээлийн судалгаа хийх, судалгааны нэгтгэлийг тайлагнах, сайжруулалтын ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх; Маркетингийн үйл ажиллагаатай холбоотой өдөр тутмын ажлыг зохион байгуулах, хяналт тавих; Бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх; Сошиал медиа, дижитал маркетингийн сувгуудын төрлүүдийг нэмэгдүүлж, идэвхжүүлэх, контент бэлдүүлэх, хөгжүүлэлт хийх; Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх;