Одоогоор мэдэгдэл алга байна

БСБ Сервис ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд

БСБ Групп компани Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажилтнуудынхаа 894 хүүхдэд бэлэг гардууллаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд БГД-ийн 3 дугаар хорооны зорилтот бүлгийн 85 хүүхдэд бэлэг гардуулж, нэгэн үдшийг бяцхан хүүхдүүдтэй хамтдаа хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Энэ жилийн тухайд компанийн ажилтнуудын хүүхдүүдэд зөвхөн бэлэг гардуулахаас гадна гэр бүлээрээ баярын өдрийг эрүүл агаарт мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор Улаанбаатар хотоос 34 км зайд байрлах Горхи тэрэлж байгалийн цогцолбор газарт Байгальд Чангаар Гэрэлт уриа дор зохион байгуулагдсан LOUD FESTIVAL 2024 арга хэмжээг дэмжин хамтран ажилласан юм. Хүүхэд бүхэн элэг бүтэн хайр дүүрэн гэр бүлд аз жаргалтайгаар өсөж, баяр цэнгэл, инээд хөөрөөр бялхаж байх болтугай. 

32024 оны 6 сарын 11
Аюултай хог хаягдлыг боловсруулах Монголын анхны үйлдвэртэй гэрээ байгууллаа

БСБ Групп компани нь 2024 оны I улиралд ашиглалтад орсон аюултай хог хаягдлыг боловсруулах Монголын анхны үйлдвэртэй гэрээ байгууллаа. Ингэснээр бид 2024.05.01-ний өдрөөс хойш акталсан электрон бараа болон хаягдал батарей зэрэг аюултай хог хаягдлаа технологийн дагуу устгуулж байна. Бүх төрлийн цахилгаан хэрэгсэл, батарейн хог хаягдал нь байгальд удаан задардаг бөгөөд нэг ширхэг батарей байгальд бүрэн задрахад 100 жил болж, нэг метр квадрат хөрс, ойролцоох 8000 литр усыг хордуулж, бохирдуулдаг байна. Аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр нь дараах хог хаягдлыг хүлээн авах юм. Тухайлбал, Бүх төрлийн электроникийн хаягдал Хаягдал цахим, цахилгаан хэрэгсэл Хаягдал батарей (бүх төрлийн) Хаягдал зэс (бүх төрлийн) Хаягдал кабелийн утас Хаягдал ногоон плат буюу хавтан Хаягдал гар утас Хаягдал утасны цэнэглэгч Эх дэлхийдээ ээлтэй амьдарцгаая! 

32024 оны 6 сарын 11
Ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

БСБ Групп компани нь дотоод журамдаа заасны дагуу ажилтнуудаа жил бүр хуваарьт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 2024.04.17-2024.04.30-ны өдрүүдэд Сөүл Сэниорс Монголиа эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа. БСБ Групп компанийн дотоод журамд зааснаар нэг жилээс дээш хугацаанд ажилласан ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг бөгөөд 30-аас доош насныхан 3 жилд 1 удаа, 30-45 насныхан 2 жилд 1 удаа, 45-аас дээш насны ажилтнуудыг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэн бүрэн үзлэг, шинжилгээнд хамруулж байна. Энэ жилийн хувьд 180 орчим ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан юм. Үүнээс гадна ажилтнууд Мандал даатгал компанийн Жаргалан хувийн эрүүл мэндийн даатгалд хөнгөлөлттэй үнээр гэр бүлийн гишүүнээ хамт даатгуулж хэрэгцээ гарсан үедээ эрүүл мэндтэй холбоотой асуудлаа зардал багатайгаар шийдэж байна.

312024 оны 5 сарын 14
Спортын бага наадам амжилттай болж өндөрлөлөө

БСБ Групп компанийн нийт ажилтнуудын биеийн тамир, спортын чадавхийг хөгжүүлэх, ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэх зорилготой уламжлалт олон төрөлт тэмцээнд нийт 340 орчим ажилтан оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, эв нэгдэл, хамтын хүчээ үзүүллээ. Тэмцээнд оролцсон ажилтнуудыг газар, алба, хэлтсээр нэгтгэн 8 өнгийн багт хуваарилж өрсөлдүүлсэн бөгөөд БСБ-чүүд нэгэн өдрийг найрсаг, хөгжөөнтэй өнгөрүүлсэн юм. Спортын бага наадмын ялагчдыг танилцуулъя. Дартсын тэмцээний ялагчид /эрэгтэй/ 1. П.Батболд /Ногоон баг/ 2. П.Энхтүвшин /Цэнхэр баг/ 3. У.Мэндбаяр /Улаан баг/ Дартсын тэмцээний ялагчид /эмэгтэй/ 1. Б.Наранчимэг /Улаан баг/ 2. Х.Үүрийнтуяа/Улаан баг/ 3. Т.Баяржаргал /Цэнхэр баг/ Бильярдын тэмцээний ялагчид /эрэгтэй/ 1. Д.Цэнд-Аюуш /Цэнхэр баг/ 2. Ж.Азжаргал /Улаан баг/ 3. С.Түмэнжаргал /Ногоон баг/ Бильярдын тэмцээний ялагчид /эмэгтэй/ 1. Ц.Анар /Ягаан баг/ 2. Б.Хишигбаяр /Улаан баг/ 3. Д.Энхзаяа /Шар баг/ Ширээний теннис тэмцээний ялагчид /эрэгтэй/ 1. Б.Төмөрсүх /Шар баг/ 2. Б.Балжинням /Шар баг/ 3. Ц.Энхтөр /Улбар шар баг/ Ширээний теннис тэмцээний ялагчид /эмэгтэй/ 1. Т.Баяржаргал /Цэнхэр баг/ 2. К.Бахыт /Цагаан баг/ 3. Д.Гантуяа /Шар баг/ Шатрын тэмцээний ялагчид /эрэгтэй/ 1. Б.Ням-Очир /Цэнхэр баг/ 2. Л.Баасанжав /Цэнхэр баг/ 3. Б.Алдаржав /Улбар шар баг/ Шатрын тэмцээний ялагчид /эмэгтэй/ 1. С.Байгаль /Улаан баг/ 2. Х.Үүрийнтуяа /Улаан баг/ 3. А.Анударь /Улбар шар баг/ Сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид /эрэгтэй/ 1. Улаан баг - Шилдэг тоглогч Б.Батлхагва 2. Шар баг 3. Ягаан баг Сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид /эмэгтэй/ 1. Улбар шар баг - Шилдэг тоглогч Б.Цэлмүүн 2. Улаан баг 3. Цэнхэр баг Волейболын тэмцээний ялагчид /эрэгтэй/ 1. Цагаан баг - Шилдэг тоглогч Н.Чойжамц 2. Цэнхэр баг 3. Шар баг Волейболын тэмцээний ялагчид /эмэгтэй/ 1. Улбар шар баг - Шилдэг тоглогч Б.Нандинцэцэг 2. Улаан баг 3. Шар баг Спортын бага наадмын ялагчдын зургаас

432024 оны 4 сарын 30
БСБ Групп нийт ажилтнуудынхаа цалинг 15 хүртэл хувиар нэмлээ

БСБ Групп компани 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт ажилтнуудын цалинг 10-15 хувиар нэмэгдүүллээ. БСБ Групп компани нь нийт ажилтнуудын цалинг улсын эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх бодлого баримталдаг бөгөөд 2023 оны тухайд нийт ажилтнуудын цалинг 3 удаа үе шаттайгаар нэмэгдүүлсэн юм. Тодруулбал, 2023.01.01-нээс жишиг цалинг 10-18%, 2023.06.01-нээс жишиг цалинг 10%, 2023.10.01-нээс жишиг цалинг 10%, Үүнээс гадна компани улирал тутамд ажилтнуудын тогтмол цалинг эргэн харж, ажилласан жил, ажлын гүйцэтгэлээс хамааран цалингийн шатлал ахиулдаг тодорхой цалингийн системийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

232024 оны 4 сарын 30

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.