Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Варрен Буффет хэдэн жилийн өмнө ажил горилогч дундаас зөв хүнээ таних цөөн хэдэн зөвлөгөө өгсөн байдаг. Уг зөвлөмжийг хураангуйлж үзвэл тэрээр гурван ур чадварт хамгийн ихээр төвлөрөх бөгөөд уг гурвын нэг нь юугаар ч орлуулшгүй чадвар аж. Ерөнхийдөө бол тухайн хүнээс гурван зүйлийг нь харах учиртай: оюуны чадамж, эрч хүч, ёс суртахуунтай байдал. Хэрэв тухайн хүнээс гурав дахь хүчин зүйлийг олж харахгүй бол эхний хоёрыг байгаа ч гэж санах хэрэггүй. Буффетийн зөв бололтой. Ажилд горилогч тэр тусмаа менежерийн албанд яагаад ажил горилогч нарын ёс суртахуунтай байдлыг онцолж үзэх учиртайг ийнхүү тайлбарлая: Тэдний үйл хөдлөлийг асуух хэрэггүй. Hall of Fame –ийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Тони Данжи өөрийн “Нийтлэг бус” хэмээх номондоо “Ёс суртахуун бол зохимжтой ба зөв хоёрын дундах сонголт. Ёс суртахууныг урьтал болгож дадсан хүмүүсээс хийх үйлдлийг асуух ч хэрэггүй. Энэ хүмүүс үнэн, шударга ёс, ёс зүйн дунд ажиллах тул зүрхээ сонсож, зөв үйл хийдэг. Хэн ч хараагүй байхад мөн л уг үйлдлээ хийнэ. Тэдний үйлдэл хүн бүрийн нүдний өмнө байх тул бусдаас мөн танаас тэр санаа зовох, нуух зүйлгүй байдаг. Энэ төрлийн хүмүүс танаас юм нуух бий хэмээн санаа зовох шаардлагагүй юм.” хэмээн бичжээ. Нэг л мэдэхэд итгэл бүрэлдэнэ. Багийн нэг л гишүүн ёс суртахуун, зөв үнэлэмж дор ажлаа хийж дадахад ойр орчмын албан хаагчдын дунд итгэл бүрэлддэг. Хамтран ажиллагч нэгнээ найдаж болохуйц мөн хийсэн ажлынхаа эзэн нь болж чаддаг нэгэн хэмээн үзэж, үнэлж эхлэх юм. Нэгэнт итгэлцэл газар авбал албан хаагч тус бүр хамт олныхоо дунд тайван аюулгүй байх бөгөөд энэ нөлөө цааш тэлсээр байдаг онцлогтой. Ёс суртахууны хариуд хүндлэл. Тэд нэг л мэдэхэд хүндлэл хүртэж эхэлнэ. Яагаад гэж үү? Учир нь хүн төрөлхтөн бусдаас ёс суртахуун харахыг хүссээр ирсэн. Тэр тусмаа дээд захиргаа, удирдагч нараас өөрийн эрхгүй ёс суртахуун хүсэмжилдэг нь нэгэнт ил болжээ. Хэрэв энэ зан чанар танд байгаа бол удирдагчийн суудал аяндаа таныг чиглэх нь тодорхой. Учир нь өөрийн болон багийн өмнөөс гаргах таны шийдвэрийг тэд хүндэлнэ. Ёс суртахууныг зөв асуултаар илрүүл. Ярилцлагын явцад тухайн ажил горилогчид зөв асуулт тавих хэрэгтэй. Ер нь бол багахан туршлага суусан ажил горилогч нар ямар асуултад юу гэж хариулбал сул талаа эсвэл сөрөг талаас холуур өнгөрч чадахыг мэдсэн байдаг. Тэдэн дундаас муу алимыг нь ялгахын тулд гэнэдүүлэн бөмбөг шидэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл барьц алдуулах юм. Энэ мэтийн асуулт нэн тохиромжтой: Чамайг нэгэн үйлчлүүлэгчтэй холбоо тогтоо гэж хэллээ. Чи бидэнд туслахын тулд түүнд багахан худал ярьж чадах уу? Энэ бол гүйцэтгэх захирлын төвшний хүнд тавьдаг асуулт. Хэрэв тийм ээ гэсэн хариулт авбал ярилцлага удаан үргэлжлэхгүй хэмээн үзэж дараагийн ажлаа төлөвлөсөн нь дээр. Харин үгүй гэсэн хариулт нь ёс суртахуун өндөртэй, ажилд авч болохуйц хүний шинж болох юм.
Ном бичих, өглөө эрт босох, бизнес эхлүүлэх гэх зэрэг шинэ зүйлсийг бид урам зоригтойгоор хэрэгжүүлж эхэлдэг ч тодорхой хугацаа өнгөрөхөд залхуурч, юу ч хийхээ больсон байдаг. Колумбын бизнесийн их сургуулийн профессор Шина Иенгарын хэлснээр сэтгэл зүйн хувьд ийм төрлийн зан байдал нь хэвийн үзэгдэл гэнэ. Тэрээр энэ талаар нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тодруулбал профессор Иенгар 800,000 ажилтанд тэтгэврийн хуримтлал үүсгэхийг санал болгосон байна. Гэхдээ тэрээр тэдэнд маш олон төрлийн хуримтлалын төрлүүдийг санал болгожээ. Туршилтын үр дүнд хүмүүст олон төрлийн боломжуудыг санал болгох тусам тэд улам бүр бага үйлдэл хийхийг хүсэж байсан аж. Энэ зарчим өдөр тутмын төлөвлөгөөнд ч хамааралтай. Жишээ нь бид өмнөө олон зорилт тавих тусмаа алийг нь ч биелүүлэхгүй байх өндөр магадлалтай. Тэгвэл энэхүү сэтгэл зүйн саадыг хэрхэн даван туулахыг Quartz зөвлөж байна. ⌛ Завсрын хугацаа товлох Паркинсоны хуулиар хүмүүс аливаа үүрэг даалгаврыг гүйцэтгэхдээ олгогдсон цаг хугацааг нь бүрэн хэмжээгээр ашигладаг болох нь батлагдсан. Жишээ нь гурван цагт дуусгаж болох даалгаварт долоо хоногийн хугацаа өгвөл хүмүүс тэрхүү даалгаврыг долоо хоногийн дараа л гүйцэтгэж дуусгана гэсэн үг юм. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн шилдэг арга нь том үүрэг даалгавраа жижиг хэсгүүдэд хувааж, тус бүрт нь тодорхой хугацаа товлох хэрэгтэй.
Байгууллага бүр шинэ ажилтнаа өөрсдийн гэсэн соёлоороо угтан авч зорилго, зорилт, эрхэмлэдэг зүйлс болон дотоод журмынхаа талаар танилцуулдаг. Гэвч цаасан дээр бичигдээгүй дүрэм гэж бий. Ажлын явц, арга барил энэхүү дүрэмд захирагдахаас гадна энэ нь байгууллагын соёлыг тодорхойлж байдаг. Тухайлбал энэхүү соёл нь дарга өрөөндөө байхгүй тохиолдолд юу хийхийг тань хэлж өгнө. Энэ бүхний зааврыг цаасан дээр бичиж батлаагүй бөгөөд та ажлын орчноо ажиглаж мэдэх зүйлс юм. Бизнетворк Консалтинг ХХК-аас хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд явуулсан судалгаанд үндэслэн дараах зөвлөмжийг хүргэж байна. Танай байгууллагт тогтсон дүрэм журам гэж бий юу? Цаг үеээ дагаад танай байгууллагын соёл ч бас өөрчлөгдөж байгааг та анзаарсан уу? Хэрхэн шийдвэрлэж байна. Ямар гарц хайж байна? гэх асуултуудад дараах зөвлөгөө тус нэмэрээ өгнө гэдэгт итгэж байна. Ажлын цаг уян хатан Байгууллага үнэхээр ажлын цагийн уян хатан нөхцөлтэй байна уу? Эсвэл ажилчдын ихэнх нь өглөө 9 цагт ирээд 18 цаг болсон байхад хаалгаар гарч өгөхгүй байна уу? Ер нь өдрийн цагаар түргэхэн банк гүйсэн, эмийн сан орсон хүн байна уу эсвэл тэд тухтай сандалнаасаа өндийхгүй байна уу? Ярилцлагын үеэр танд юу ч гэж хэлсэн бай ажлын өдрийн бодит байдал, таниас хүлээж буй хүлээлтийг мэдэрсний дараа нэмэлт ажлаа төлөвлөөрэй. Ажлын өдрийн дуусах цаг Даргыг тарах хүртэл хэн ч тардаггүй байгууллага байх нь бий. Дарга нь өдөр бүр 20 цагт ажлаа дуусгана. Ийм нөхцөл байдалд түрүүлж тарах нь зохимжгүй. Таны эрт ирснийг бараг хэн ч мэдэхгүй хэрнэ түрүүлж тарахыг тань бүгд мэднэ. Тухайн өдрийг хэчнээн үр бүтээлтэй өнгөрүүлсэн ч дийлэнх ажилчдаас түрүүлж тараад байвал ажлын идэвхи сул гэж дүгнүүлнэ. Хамгийн гол нь та хийх ажлаа хийсэн түүнийг нь дарга мэддэг байх учиртай. Хэрэв илүү цагаар сууж ажиллах дарамт арилахгүй эсвэл уртасгасан ажлын цаг таны ажлын үзүүлэлтийг бууруулаад байвал энэ байгууллагын соёл танд тохирохгүй бололтой. Нээлттэй хаалганы бодлого Даргын өрөө үргэлж нээлттэй гэж танилцуулсан уу? Хүссэн үедээ шинэ санаагаа хуваалцаарай! Таны саналыг бид сонсох болно! Гэвч бодит байдал арай л өөр байж магадгүй. Захирлын өрөөнд цувж ороод гайхалтай санаануудаа хуваалцаж суухад танай менежер лав дуртай байхгүй. Нээлттэй хаалга гэх санаа нь сайхан боловч арай л хэвшил болоогүй. Захирал үргэлж өрөөндөө байхгүй эсвэл ховорхон тохиолдолд тантай хэдэн минут л ярилцана. Хэрэв даргын өрөө нээлттэй гэж хэлсэн бол бусад тань энэ боломжийг ашиглаж байгаа эсэхийг хараарай. Том санаагаа өвөртлөөд итгэл дүүрэн хаалга онгойлгохоос өмнө баттай мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хариу мэйл хэзээ илгээх талаар Менежер тань орой болж байхад шинэ ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл илгээнэ. Яаралтай хариу өгөх шаардлагагүй гэж хэлсэн нь танд шууд дарамт үүсгэхийг хүсээгүй учраас тэр байх. Гэтэл маргааш өдөр таниас бусад нь таныг унтаж байхад солилцсон мэйл, мэдээллийн талаар ярилцахад та хамт олноос тусгаарлагдсан мэт санагдана. Ажилд хэзээ, хэрхэн оролцох учиртайгаа мэдэх нь чухал. Тиймээс хамт олноосоо дохио ав. Мэдээж дарга руу мессэж бичихийн тулд унтлагын цагаа өөрчлөхгүй ч өглөө сэрээд хоцорсон мэдээллээ авч, бусадтай хөл нийлүүлэх хэрэгтэй. Хувцаслалт Ярилцлагын өдөр ажил горилогчтой уулзах гэж, харин ажлын эхний өдөр хамт олонтой мэндчилэх гэж хамгийн сайхан хослолоо өмссөн байх. Гэхдээ энэ хэв маягийг өдөр бүр давтах хэрэгтэй юу? Ажлын өрөөгөөр алхахдаа ажилчид жийнс, даавуун өмд, сорочки, ноосон цамц гээд өдөр тутмын, ажил хэрэгч хувцасны алийг өмссөнийг анзаараарай. Мэдээж таны үүрэгт ажлаас хамаарч энгийн цамц эсхүл сорочкины сонголтоос шалтгаална. Ямартай ч таны хувцаслалт өөртөө итгэх итгэл, бүтээлч байдал, өрсөлдөхүйц байдалд нөлөөлдгийг санаарай. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлмээр байна түүний дагуу хувцасла. Амралт авах талаар Байгууллага бүрийн ажил, амьдралын талаарх ойлголт харилцан адилгүй. Таны гэрээ эсвэл байгууллагын дотоод журамд амралтын талаар тайлбар бий. Харин энэ дүрэм, гэрээг яс мөрдөх эсэхийг хамт олны тань үйлдэл хэлнэ. Хүмүүс олон хоногийн амралт төлөвлөж байна уу? Эсвэл ганц нэг өдрийн чөлөөнөөс хэтрэхгүй байна уу? Тэгэхээр танд юу ч гэж хэлсэн цаасан дээр, таны мэдэх ёстой бүх зүйл байхгүй гэдгийг анхаараарай. Ажиглах чадвараа ашигласнаар бусадтай ижил хурдаар алхаж чадна. Ажлын ёс зүйгээ сэвтүүлэхийг хүсэхгүй байвал кофены аягаа хаана хадгалдаг болохыг мэдэх үеэс эхлэн бичигдээгүй дүрэм тогтсон байдаг юм шүү.
“Бизнетворк Консалтинг” ХХК-с харилцагч байгууллагынхаа хүний нөөцүүд болон удирдах албан тушаалтнуудад зориулан хоёр сар тутамд "HR Event" сургалт арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад урилгаар “Хархорум” Академийн Захирал Д.Энхбат “Яагаад Дижитал?” сэдвээр оролцлоо. Сургалтанд дижитал холбоос ашиглан мэдээллийн эрин үеийн дараагийн давлагаанд хэрхэн бэлдэх, дижитал өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч бизнесээ төлөвлөх талаар ярилцан асуулт хариултаар дүүрэн сонирхолтой сургалт боллоо. Сургалт #Networking night-аар үргэлжилж харилцагч байгууллагуудын удирдах албан тушаалтан болон хүний нөөцүүд хоорондоо танилцан, дадлага, туршлага, мэдлэгээ хуваалцсан үдэш байлаа. Сургалт, арга хэмжээнд урилгаар оролцсон багш болон хамтран ажилладаг байгууллагын бүх гишүүддээ, Premium Palace Mongolia-н хамт олондоо талархал илэрхийлье. “HR EVENT” –ийн сургалт бүхэн үр өгөөжөө өгч, мэдлэг, туршлага нэмж байдагт бид бүхэн итгэлтэй байна.
“Biznetwork Academy”-аас зохион байгуулдаг “HR Event” буюу хүний нөөцийн сургалт, зөвлөгөө бүхий арга хэмжээ маань 2018 оны 6 дугаар сарын 8-нд "Сургалт хөгжлийн чиг хандлага" сэдвээр “Эм Эл Си Трэйнинг” ХХК-н Захирал Ц.Баатархүү багш урилгаар орлоо. Сургалтаар Хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлтийн давалгаа, 21-р зууны ажилтнуудад зайлшгүй байх ёстой ур чадварууд болон дэлхий нийтийн сургалт хөгжлийн хандлагатай танилцан санал солилцсон, асуулт хариултаар дүүрэн сургалт боллоо. Сургалт маань #Networking night-аар үргэлжлэн мэргэжил нэгт хүний нөөцүүд багштайгаа чөлөөт ярилцлага хийж, хоорондоо танилцан, мэдлэг мэдээллээ хуваалцсан үдэш боллоо. Сургалт, арга хэмжээнд урилгаар оролцсон багшдаа, хамтран ажилладаг байгууллагын бүх гишүүддээ, Premium Palace Mongolia -н хамт олондоо баярлалаа. Дараагийн “HR EVENT”-н сонирхолтой сургалтаар уулзацгаая.