Одоогоор мэдэгдэл алга байна

Зинт

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Зинт ХХК нь 2012 онд хүүхдийн эмгэгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, эрүүл мнэдийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор үүсэн байгуулагдсан.

Бид үйлчилгээндээ нотолгоонд суурилсан хамгийн сүүлийн үеийн оношлогоо эмчилгээний олон улсын стандарт удирдамжийг баримтлан ажиллаж, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.

Бүх насны хүүхдийн үзлэг, зөвлөгөөг өндөр боловсрол, ур чадвартай эмч нар чанартай, түргэн шуурхай, хариуцлагатай өгч, хөдөлгөөн засал эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг.

Үйлчилгээндээ тасралтгүй дэвшилтэт шинэ технологиийг нэвтрүүлдэг бөгөөд Монгол улсад анх удаа нярайн шарлалтыг зөөврийн фотоэмчилгээний төхөөрөмжөөр эмчлэх, өвчүүний төрөлхийн хонхойлтыг мэс заслын бус аргаар эмчлэх зэрэг 12 гаруй шинэ технологи нэвтрүүлээд байна.

Бид хүүхдийн 20 гаруй өвчин эмгэг, эрүүл төлөв байдлын оношлогоо, эмчилгээний уламжлалт ойлголтыг орчин үеийн ойлголтоор өөрчилж чадсан.

Зинт Фарм ХХК нь 2015 онд байгуулагдсан Дэлхийн шилдэг брэндүүдийг Монголчууддаа хүргэх зорилготой ажилладаг.

Одоогийн байдлаар АНУ, Англи, Франц зэрэг өндөр хөгжсөн улсын судалгаагаар нотлогдсон өндөр үр дүнтэй, чанартай 10 нэр төрлийн 50 гаруй эм, биологийн идэвхт болон эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд байна.

Бид:

Үр дүнтэй Оношлогоо, Эмчилгээ

Дэвшилтэт технологит суурилсан чанартай шийдэл

Энэрэнгүй, хүндэтгэлтэй, Ёс зүйтэй үйлчилгээ

Амьдралын чанарыг дээшлүүлэх үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн та болон таны хайртай дотно хүмүүсийг халамжилна.

  • Уриа

    Монголын Эрүүл Мэндийн Төлөө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимп 9

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.