"Эрхэт Монгол медиа групп" ДӨРВӨН АЖИЛТНАА байраар мялаалаа
"Зиндаа" брэндийн 23 жилийн ой, "Зиндаа" сэтгүүлийн 3 жилийн ойн баяр, "ЭРХЭТ МОНГОЛ МЕДИА ГРУПП"-ийн шинэ жилийн цэнгүүн өчигдөр \2019.12.30\ "Shangri-La" зочид буудалд ёслол төгөлдөр болж, шилдэг ажилтнуудаа шагнаж урамшууллаа. Мөн "Зиндаа" сэтгүүлийн 3 жилийн ойд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар баярын мэндчилгээ илгээсэн нь онцлох үйл явдал боллоо.
"Зиндаа" сэтгүүл, Zindaa.mn өргөн мэдээллийн сайт, TV8 телевиз, "Өглөөний сонин", "Толь" сонин, "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүл, Breakingnews.mn, Zone.mn, Factnews.mn сайтыг эрхлэн гаргадаг "Эрхэт Монгол медиа групп"-ийн шинэ жилийн цэнгүүнд 100 гаруй хүндэт зочин уригдан оролцсон юм.
117 ажилтан албан хаагчтай "Эрхэт Монгол медиа групп" оны Хөдөлмөрийн аваргаа байраар шагнаж, амьдралд нь бодит хөрөнгө оруулдаг. Өмнөх жилүүдэд шилдэг нэг ажилтнаа тус бүр гурван өрөө байраар шагнаж байсан бол "Эрхэт Монгол медиа групп" энэ жил дөрвөн ажилтнаа байраар мялаалаа. Үүнээс гадна "Үнэн" сонинд насаараа сэтгүүлчээр ажилласан ахмад сэтгүүлч Г.Дамбад хоёр өрөө байр бэлэглэсэн юм.