Одоогоор мэдэгдэл алга байна

Эрхэт Монгол Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЭРХЭТ МОНГОЛ МЕДИА ГРУПП

1996 онд байгуулагдсан "Зиндаа" сонин 2002 оноос эхлэн тогтмол хэвлэгдэх болсноор "Эрхэт Монгол" медиа группийн үндэс суурь тавигдсан.

Өдгөө “Эрхэт Монгол” Медиа группийн харъяанд өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз, монголын хамгийн олон хуудастай “Зиндаа” сэтгүүл, өргөн мэдээллийн топ сайтууд болох Zindaa.mn, Breakingnews.mn, чөлөөт мэдээ мэдээллийн Factnews.mn, Grandnews.mn сайтууд, өдөр тутмын “Өглөөний сонин”, долоо хоног тутмын “Толь” сонин, "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүл, "Чингис" олон улсын мэдээллийн анхны хувийн агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үйл ажиллагаа явуулдаг. Нийт 120 гаруй сэтгүүлч, уран бүтээлч, ажилтан ажиллагсадтай.

ZINDAA.MN МЭДЭЭЛЛИЙН САЙТ

ZIndaa.mn сайт нь 2011 онд байгуулагдсан, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг нэвтрүүлсэн Монголын анхны мэргэжлийн редакц бүхий өргөн мэдээллийн сайт юм. Нийт 22 сэтгүүлч 24 цагийн турш шуурхай мэдээ, мэдээллийг түгээж байна. Уншигч, хандалтын тоогоор Монгол улсад эхний гуравт эрэмбэлэгддэг тус сайт нь МУЛТИМЕДИА КОНТЕНТ боловсруулж, аливаа сурвалжилга, онцлох тодруулга, ярилцлагыг видео, аудио, текст болон инфографик хэлбэрээр бэлтгэн нийтэлдэг. Мөн Монгол улсын 21 аймгийн мэдээллийг сүлжээг бий болгон түгээхийн зэрэгцээ гадаад уншигчдад зориулан англи, орос хэл дээрх мэдээллийг бэлтгэн CHINGGIS.INFO дэд сайтаар дэлхий нийтэд түгээдэг. Түүнчлэн, олон улсын видео мэдээллийн RUPTLY агентлагтай хамтран ажиллаж дэлхийн өнцөг булан бүрээс ШУУД дамжуулалтыг бүрэн эрхтэйгээр хүлээн авах, онцгой видео контентуудыг Монголын үзэгчдэдээ хүргэх боломжтой болсон Монголын анхны мэдээллийн хэрэгсэл юм.

200,000 гаруй дагагч бүхий ZINDAA.MN фэйсбүүк хуудсаараа дамжуулан нийгмийн сүлжээнд мэргэжлийн түвшинд бэлтгэсэн мэдээ мэдээллийг хүргэж салбар бүрээр тусгайлсан нийт 19 пэйж хуудас хөгжүүлэн ажиллаж байна.

Zindaa.mn сайтын нэгдсэн редакц нь Factnews.mn, Breakingnews.mn сайтуудад мэдээ мэдээлэл нийлүүлэхийн зэрэгцээ "Эрхэт монгол" группийн харъяа бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй мэдээ, мэдээллээ солилцон ажилладаг.

ЗИНДАА СЭТГҮҮЛ

Монголын мэргэжлийн сэтгүүл зүйд дэвшилтэт байр суурь эзэлдэг “Зиндаа” сэтгүүл нь 2016 оноос эхлэн А4 форматын 280 нүүр, 20 гаруй тогтмол булантайгаар улирал тутамд хэвлэгдэн гарч байна. Мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн 10 гаруй шилдэг сэтгүүлч, нийтлэлч, уран бүтээлчдийн баг Монголчуудын үндэсний ухамсар, дархлааг сэргээн хадгалах, нийгмийн оюун санааг үндэсний соён гэгээрүүлэгч, оюунлаг хэсгийн зүг хандуулах, монгол айл бүрийн оюуны санд он удаан жил хадгалагдах бичиг соёлын бүтээл туурвиж дахин давтагдашгүй үнэ цэнийг бий болгох нүсэр ажлыг зоригтой эхлүүлэн өөрсдийн уран бүтээл, нийтлэлдээ ямагт өндөр шалгуур тавин ажилладаг. Тус сэтгүүл нийтлэгдэж эхлээд удалгүй буюу 2017 онд Монгол улсын шилдэг сэтгүүлийн шагналыг хүртсэн бөгөөд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн "Ган үзэг" оны тэргүүн наадмын 2018 оны "Сэтгүүлийн шилдэг бүтээл", 2019 оны "Сэтгүүлийн шилдэг редактор" зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн.

Сэтгүүлд монголын нийгэм, улс төр, бизнесийн салбарын сор болсон эрхмүүд уригдан оролцдог "Эрхэм Зиндаа", сэтгүүл зүйн Памфлет төрөл буюу улс төр, бизнесийн хүрээний гол тоглогчдыг ёгт утга, шүүмжлэлт өнцгөөр алдаа, оноог нь дэлгэн харуулдаг "Гол тоглогч", үндэсний өв соёлын "Гарьд магнай", "Тод магнай", "Цэц магнай", "Өв соёл" зэрэг бүлэг булангууд бүхий "Монгол соёл", "Үлэмж төгөлдөр", "Халуун сэдэв", "Амжилтын 50 мэдээ" зэрэг уншигчдын таашаалд нийцсэн булангууд хэвлэгддэг.

TV8 ТЕЛЕВИЗ

ТВ8 телевиз нь Монгол улсын өргөн нэвтрүүлгийн 16 телевизийн нэг бөгөөд 2006 онд байгуулагдсан цагаасаа иргэдэд тулгамдаж буй асуудлыг газар дээрээс нь сурвалжлан олон нийтэд хараат бус, шуурхай хүргэдэг Толь мэдээллийн хөтөлбөрөөрөө үзэгчдийн талархлыг хүлээж "Ард түмний" гэх тодотголтой болсон.

2019 оны 05-р сараас эхлэн "Эрхэт Монгол" медиа группийн харъяанд үйл ажиллагаа явуулах болсноор менежментийн болон техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж улс орон даяар орчин үеийн стандартад нийцсэн дуу, дүрсний өндөр чанар бүхий FULL HD форматаар эфирээ цацаж байна. Мөн 340,000 гаруй дагагчтай ТV8mongolia фэйсбүүк хуудас болон www.tv8.mnсайтаараа өөрийн нийтлэл, нэвтрүүлгээ тогтмол хүргэдэг.

2019 оноос эхлэн байгаль хамгааллын чиглэлээр "Экологийн цаг" төсөл хэрэгжүүлж хууль зөрчиж иргэдийг хохироосон, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хариуцлагагүй уул уурхайн асуудлыг нарийвчлан хөндөж олон нийтийн хэлэлцүүлэг, сурвалжилга, ярилцлага, ТВ хэлэлцүүлэг зохион байгуулж үр дүнтэй нөлөөллийн ажил явуулж байна.

ТВ8 телевиз нь өндөр ур чадвартай 50 орчим уран бүтээлчдээр багаа бүрдүүлэн уламжлалт "Толь" мэдээллийн хөтөлбөр, "Тавилан" нэвтрүүлэг, "100 асуулт хариулт", "Экологийн цаг" зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн нэвтрүүлгүүдээ тогтмол нэвтрүүлж байгаагийн зэрэгцээ үндэсний цоо шинэ контентуудыг үзэгчдэдээ хүргэж өнгө төрхөө бүрэн шинэчлэхээр ажиллаж байна.

ӨГЛӨӨНИЙ СОНИН

Өглөөний сонин нь 2006 оны 10 дугаар сараас үйл ажиллагаа явуулж, шилдэг нийтлэлийн бодлого, сэтгүүлчдийн ур чадвар, оновчтой менежментээрээ Монголын хэвлэлийн зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан. Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар “Өглөөний сонин” нь өдөр тутмын 10 гаруй сониноос хэвлэлт, захиалгын тоо болон олон нийтэд үзүүлэх нөлөөлөл гэсэн үзүүлэлтээр жил бүр эхний тавд тогтмол бичигдсээр ирсэн юм.

Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” нь 2019 оны 4-р сараас эхлэн менежментийн шинэчлэл хийж "Эрхэт Монгол" медиа группт харъяалагдах болсон.

Мэдээллийн орон зай улам бүр тэлж, үнэн бодитой эсэхийг шүүн тунгаахад бэрхшээлтэй болсон өнөө цаг үед үндэсний өдөр тутмын сонинууд, тэр дундаа "Өглөөний сонин"-ы шударга өнцөг бүхий хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүй, асуудал хөндсөн, даацтай, олон талын, үнэн бодит мэдээ, мэдээллийн үнэ цэн өсөн нэмэгдэж, мэдээллийн баталгаат эх сурвалжийн үүргээ амжилттай биелүүлж байна.

ГРАНД СЭТГҮҮЛ

Монгол улсад борлуулалтаараа тэргүүлэгч Гранд сэтгүүл нь 2010 оноос худалдаанд гарч эхэлсэн, сар тутам 60-72 нүүрээр хэвлэгддэг чөлөөт, фото мэдээллийн төрөлжсөн сэтгүүл бөгөөд 2020 оноос "Эрхэт монгол" медиа группийн харъяанд үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтэн 10 жилийн турш шинэ дүр төрх, тогтмол булангуудаараа уншигчдад танигдсан "Гранд" сэтгүүл улс төр, бизнесийн хүрээлэл , оддын амьдралын хэв маяг, хувцаслалт, сонголт, үзэл бодлыг сонирхолтой, хөнгөн, фото мэдээтэйгээр бэлтгэн имиж, соёл, хандлагад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх хэлбэрээр контентуудаа хүргэхийг зорьдог. Тус сэтгүүлийн "Гранд би" ярилцлагын буланд хэвлэл мэдээлэлд төдийлөн ам нээж байгаагүй, өөрийн гэсэн өвөрмөц содон ертөнцтэй хүмүүсийг урьж оролцуулдаг бол "Гранд медиа" булангаар хувь хүний үзэл бодол, дотоод мөн чанар, амьдралын хүүрнэлийг дэлгэн харуулдаг. Мөн шинэлэг дүр төрх, өвөрмөц сэтгэхүйгээрээ орчин цагт хүчтэй ялгарч байгаа залуусыг танилцуулах "New generation" булан уншигчдад таалагддаг. Тус сэтгүүлийн редакцаас Grandnews.mn сайтыг мөн давхар эрхлэн ажиллуулдаг.

  • Уриа

    Эзний сэтгэлээр бүтээнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Оранж плаза, 406 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.