Одоогоор мэдэгдэл алга байна

We Group

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

ТОП - 100 Аж ахуйн нэгж

We Grouр /Ви Групп/ нь хүнс үйлдвэрлэл, хүнсний худалдаа, сүлжээ ресторан, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, газар тариалан, барилгын материалын худалдаа, үйлчилгээ зэрэг салбаруудад хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. 2022 онд Ви групп-ын "Ви Интернэйшнл" ХХК Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр тодруулдаг ТОП-100 аж ахуй нэгжээр тодорлоо. Түүнчлэн онцлох 5 компанийн нэг мөн татварын орлогын эрэмбээр 53-т жагслаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, дэвшилд оруулсан үзүүлэлтээрээ эрэмбэлэгдэн 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан компанийнхаа бүх хамт олон, харилцагч, хэрэглэгч нартаа баярлалаа. Илүү их амжилтын төлөө хамтдаа - WE GO UP    

3812024 оны 5 сарын 28
Эх орны хөрсөнд “даршилсан” инновац

Хүнсний ногоо нь их хэмжээний эслэг агуулдаг учраас хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Хүнд, махан хоол идэхдээ ногооны салат, эсвэл даршилсан ногоог хамт хэрэглэх нь хоолны шингэцэд ихээхэн нөлөөтэй байдгийг ч хоол зүйчид зөвлөдөг. Ялангуяа монголчуудын түгээмэл хэрэглэдэг даршилсан өргөст хэмх байгалийн антиоксидантаар баялаг учраас бие махбодыг чөлөөт радикалуудаас чөлөөлж, хорт хавдрын тархалтыг саармагжуулдаг ач тустай. Үүгээр зогсохгүй магни, төмөр, кальцийн агууламж бүхий зарим төрлийн даршилсан ногоо  нь цус багадалтаас сэргийлж, дархлааг тэтгэх ид шидтэй гэдэг. Гэвч хүмүүсийн дунд нэгэн төөрөгдөл байдаг нь нууц биш. Энэ бол даршилсан ногоо тийм ч сайнгүй гэх өрөөсгөл ойлголт юм.  Тэгвэл хүнсний ногоо, жимс, жимсгэнийг нөөшилж даршлах нь хүн төрөлхтний бодож олсон хамгийн шилдэг санаа болохыг хүнсний салбарынхан онцолж байна. Учир нь ногоо, жимсгэнийг зооринд удаан хугацаанд хадгалах боломжгүй. Ялангуяа нарийн ногоог удаан хадгална гэдэг бүр ч төсөөлөмгүй зүйл. Харин шилэн саванд жимс, ногоог битүүмжлэн даршилбал тухайн бүтээгдэхүүний амт, чанар алдагдахгүйгээр үл барам хоёр жил хадгалсан ч тэжээллэг чанар нь хэвээрээ байдаг аж. Гол нь технологийн дагуу зөв нөөшлөх нь хамгаас чухал. Европ стандартын дагуу байгуулсан орчин үеийн анхны үйлдвэр болох “Багро” ‘шимт бодис алдагдуулахгүй технологи’-ийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Энэ технологийг Монголд анхлан нэвтрүүлсэн цорын ганц үйлдвэрийн хувиар тэд бүтээгдэхүүний шимт байдалд онцгойлон анхаардаг. Тухайлбал, ариутгасан шилэн саванд жимс, ногоог даршлахдаа түүхий эдээ битүүмжилсний хойно шилэн савны гаднаас 96 хэмийн халуун уураар дахин ариутгадаг байна. Ингэснээр шилэн саван дахь хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 80 хүртэлх хэмийн халууныг хүлээн авдаг аж. Хэрэв үүнээс илүү халуун уураар ариутгавал тухайн бүтээгдэхүүний тэжээллэг шинж чанар алдагдах эрсдэлтэй. Тийм ч учраас “Багро” үйлдвэрийнхэн үйлдвэрлэлийг стандартын дагуу явуулж буй эсэхдээ үргэлж хяналт тавьдаг байна.  Эх орны эрүүл хөрсөнд тарьж ургуулсан жимс, жимсгэнэ, хүнсний ногоо бүхий үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд итгэх хэрэглэгчдийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг “Багро” үйлдвэрийнхэн онцолж байсан юм. Аюулгүй, найдвартай басхүү амт, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх нь зөвхөн үйлдвэрт өрнөж буй үйл явцаас хамаарах зүйл биш аж. Үр сонгохоос эхлээд тариалалт, ургац хураалт, тээвэрлэлт гээд бүхий л шат дамжлагад санаа тавьж байж, хэрэглэгчдэд нүүр бардам санал болгох даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээ үйлдвэрийнхэн хэлж байлаа.  Тийм ч учраас компанийн зүгээс чанартай сайн чанарын үрийг ногоочдод нийлүүлэхэд анхаардаг аж. Мөн үйлдвэрлэлийн явцад бүтээгдэхүүндээ химийн болон тогтворжуулах бодис ашиглахгүй байхыг зорьж, органик байдлыг онцгойлон үздэгээ ч үйлдвэрийн хамт олон тодотгож байсан юм.  “Багро”-ийн түүх ингэж эхэлсэн   Хүнсний ногоо нь их хэмжээний эслэг агуулдаг учраас хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Хүнд, махан хоол идэхдээ ногооны салат, эсвэл даршилсан ногоог хамт хэрэглэх нь хоолны шингэцэд ихээхэн нөлөөтэй байдгийг ч хоол зүйчид зөвлөдөг. Ялангуяа монголчуудын түгээмэл хэрэглэдэг даршилсан өргөст хэмх байгалийн антиоксидантаар баялаг учраас бие махбодыг чөлөөт радикалуудаас чөлөөлж, хорт хавдрын тархалтыг саармагжуулдаг ач тустай. Үүгээр зогсохгүй магни, төмөр, кальцийн агууламж бүхий зарим төрлийн даршилсан ногоо  нь цус багадалтаас сэргийлж, дархлааг тэтгэх ид шидтэй гэдэг. Гэвч хүмүүсийн дунд нэгэн төөрөгдөл байдаг нь нууц биш. Энэ бол даршилсан ногоо тийм ч сайнгүй гэх өрөөсгөл ойлголт юм.  Тэгвэл хүнсний ногоо, жимс, жимсгэнийг нөөшилж даршлах нь хүн төрөлхтний бодож олсон хамгийн шилдэг санаа болохыг хүнсний салбарынхан онцолж байна. Учир нь ногоо, жимсгэнийг зооринд удаан хугацаанд хадгалах боломжгүй. Ялангуяа нарийн ногоог удаан хадгална гэдэг бүр ч төсөөлөмгүй зүйл. Харин шилэн саванд жимс, ногоог битүүмжлэн даршилбал тухайн бүтээгдэхүүний амт, чанар алдагдахгүйгээр үл барам хоёр жил хадгалсан ч тэжээллэг чанар нь хэвээрээ байдаг аж. Гол нь технологийн дагуу зөв нөөшлөх нь хамгаас чухал. Европ стандартын дагуу байгуулсан орчин үеийн анхны үйлдвэр болох “Багро” ‘шимт бодис алдагдуулахгүй технологи’-ийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Энэ технологийг Монголд анхлан нэвтрүүлсэн цорын ганц үйлдвэрийн хувиар тэд бүтээгдэхүүний шимт байдалд онцгойлон анхаардаг. Тухайлбал, ариутгасан шилэн саванд жимс, ногоог даршлахдаа түүхий эдээ битүүмжилсний хойно шилэн савны гаднаас 96 хэмийн халуун уураар дахин ариутгадаг байна. Ингэснээр шилэн саван дахь хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 80 хүртэлх хэмийн халууныг хүлээн авдаг аж. Хэрэв үүнээс илүү халуун уураар ариутгавал тухайн бүтээгдэхүүний тэжээллэг шинж чанар алдагдах эрсдэлтэй. Тийм ч учраас “Багро” үйлдвэрийнхэн үйлдвэрлэлийг стандартын дагуу явуулж буй эсэхдээ үргэлж хяналт тавьдаг байна.  Эх орны эрүүл хөрсөнд тарьж ургуулсан жимс, жимсгэнэ, хүнсний ногоо бүхий үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд итгэх хэрэглэгчдийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг “Багро” үйлдвэрийнхэн онцолж байсан юм. Аюулгүй, найдвартай басхүү амт, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх нь зөвхөн үйлдвэрт өрнөж буй үйл явцаас хамаарах зүйл биш аж. Үр сонгохоос эхлээд тариалалт, ургац хураалт, тээвэрлэлт гээд бүхий л шат дамжлагад санаа тавьж байж, хэрэглэгчдэд нүүр бардам санал болгох даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээ үйлдвэрийнхэн хэлж байлаа.  Тийм ч учраас компанийн зүгээс чанартай сайн чанарын үрийг ногоочдод нийлүүлэхэд анхаардаг аж. Мөн үйлдвэрлэлийн явцад бүтээгдэхүүндээ химийн болон тогтворжуулах бодис ашиглахгүй байхыг зорьж, органик байдлыг онцгойлон үздэгээ ч үйлдвэрийн хамт олон тодотгож байсан юм.  “Багро”-ийн түүх ингэж эхэлсэн   Компот, даршилсан ногооны зах зээлд импортын бараа ноёлж байх үед “Багро” брэндийн үүсгэн байгуулагчид “Монголд түүхий эдүүд нь байхад бид яагаад үүнийг өөрсдөө хийж болохгүй гэж…” хэмээн бодсоноос түүх эхэлжээ. Ингээд 2009 онд Улаанбаатар хотоос 35 км-ийн зайд байрлах социализмын үеийн “Дэвшил” сангийн аж ахуйн газрыг худалдан авч, үйлдвэр байгуулснаар “Монголын” гэх цоо шинэ брэнд мэндэлсэн байна.  Анх “Багро” хүнсний үйлдвэр дунайский салат буюу алаг салат, мөн даршилсан өргөст хэмх гэх мэт дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд хөл тавьсан гэдэг. Харин одоо тус үйлдвэр 30 гаруй нэр төрлийн 40 орчим брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид тэд даршилсан жимс, хүнсний ногооноос гадна хөлдөөсөн, хатаасан ногоогоор бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, ногооны бэлдэцийн үйлдвэрлэл рүү орох төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн лечо болон нухаш төрлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд ихээхэн анхаарч буйгаа үйлдвэрийн хамт олон онцолж байлаа.  “Багро” үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй энэ 15 жилийн хугацаанд зах зээлд хэд хэдэн үйлдвэрлэгч хөл тавьсан ч өнөөдөр томоохон үйлдвэрлэгчдээс тун цөөн нь л оршин тогтносон хэвээр байна. Зах зээлийн хамгийн сорилттой үеэ тэд хэдийнэ даван туулж чадсан учраас одоо ирээдүйгээ илүү гэрэлтэйгээр төсөөлж, зах зээлээ тэлэхээр төлөвлөж буй.   Үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэн Ногоочдоос авч буй түүхий эддээ жил тутам хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулж буйгаа “Багро” ХХК-ийн захирал Д.Энхболд онцолж байв. “Багро” брэндийн түүхий эдийг анх зөвхөн Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочид бэлтгэн нийлүүлдэг байсан бол одоо Сэлэнгийн Зүүнбүрэн, Шаамар сумдын ногоочид нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нэгджээ. Үндэсний үйлдвэрлэлийн үр шимээр амьжиргаагаа тэтгэж буй эдгээр айл өрхийн тоо “Хүнсний хувьсгал”-ын нөлөөгөөр цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.  Төр засгаас хэрэгжүүлж буй энэ арга хэмжээнээс гадна иргэн бүрийн эх оронч сонголт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, газар тариалангаар амьжиргаагаа тэтгэж буй олон зуун айл өрхөд бодит үр нөлөөгөө үзүүлж чадахыг “Багро” компанийн захирал Д.Энхболд онцолсон. Мөн тэрбээр гадаад л бол сайн гэсэн өрөөсгөл ойлголт сүүлийн жилүүдэд харьцангуй эерч байгааг ярилцлагын үеэр тодотгож байв.  2021 онд л гэхэд даршилсан ногоо, жимсний чанамал зэрэг чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тонн хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завдсаныг гаалийн мэргэжилтнүүд таслан зогсоосон байдаг. Харин албан ёсоор импортолж байгаа бүтээгдэхүүний тухайд, лабораторийн түвшинд хар тугалга, пестицид, бактери зэргийг шалгаж байгаа ч, мөн л дотоодын үйлдвэрүүдийг шалгадаг шиг хяналт шалгалт хийх боломжгүй учраас хэрэглэгчид дотоодын брэндээ сонгох нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.  Өдгөө “Багро” хүнсний үйлдвэр үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP /Good manufacturing practice/ олон улсын стандартыг нэвтрүүлээд байна. ДЭМБ-аас гаргасан энэхүү стандартад хүнсний үйлдвэрлэл явуулах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн, технологийн урсгал, хүнсний үйлдвэрлэлд тавигдах зохих шаардлагуудыг бүрэн хангасан үйлдвэрүүд л тэнцдэг байна.  Үндэсний үйлдвэрлэл хөгжсөнөөр иргэдийн амьжиргаа дээшлэхийн зэрэгцээ хүн амын хэрэглээ илүү эрүүл, баталгаатай болдгийг олон улсын туршлага ч батлан харуулдаг. Солонгосчууд л гэхэд хүүхдэдээ багаас нь үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг сонгохыг зааж сурган үлгэрлэдэг. Тэд Монголд аялахаар ирэхдээ ч солонгос эзэнтэй зочид буудал, зоогийн газраараа үйлчлүүлдэг. Солонгост солонгос машины татвар ч бага байдаг. Дан ганц Солонгос гэлтгүй дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй бүхий л улс орон үндэсний үйлдвэрлэлдээ түшиглэн хүчирхэг бөгөөд уян хатан эдийн засгийг бүтээж чадсан байдаг нь нууц биш.  Яг үүн шиг монголчууд бид үндэсний үйлдвэрлэлдээ ээлтэй хандах хэрэгтэйг “Багро” компанийнхан уриалж байна. Мөн “Эх оронч байх нь том зүйлээс эхлэхгүй, харин эх оронч сонголт хийх энгийн алхмаас эхэлнэ” хэмээн тэд тодотгож байсан юм.  “Хүнсний хувьсгал”-д хүч нэмнэ Одоогоор монголчууд бид мах, гурилынхаа хэрэглээг дотоодоосоо бүрэн хангаж байна. Мөн өнгөрсөн намар ургац арвин байсны ачаар 175 мянган тонн төмс, 185 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний хэрэглээг 100 хувиар, хүнсний ногооны хэрэглээг 85 хувиар дотоодоосоо хангасан. Хэдий бид хүнсний ногооныхоо дийлэнхийг дотооддоо тариалж байгаа ч даршилсан ногооны зах зээлд дийлэнх хувь нь импортын бүтээгдэхүүнээс хараат хэвээр байна.    Тиймээс “Хүнсний хувьсгал”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхны хүч, оролцоо хамгаас чухал. ХХААХҮЯ “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд ногоочдыг урамшуулдаг болж байгаа нь ногоочдыг дэмжих, түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлж буйг “Багро” үйлдвэрийн хамт олон хэлж байв.  Салбартаа анхлан Италийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглосон “Багро” үйлдвэр цагт 2-3 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Хэрэв төр засгаас хэрэгжүүлж буй урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн бодлогууд үр дүнгээ өгч, түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдвэл тус үйлдвэрийн өнөөгийн үйлдвэрлэл 3-4 дахин өсөх бүрэн боломжтой аж. Энэ хэрээр дотоодын даршилсан ногооны зах зээлд үндэсний үйлдвэрлэгчид “гол тоглогчид” болох ирээдүй ойрхон байна. 

2062024 оны 5 сарын 23
Багро брэндийн цуврал баримтууд

Багро хүнсний үйлдвэр нь “We Group”-н хөрөнгө оруулалтаар 2009 онд байгуулагдсан бөгөөд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ боловсруулан импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Багро хүнсний үйлдвэр нь цахилгаан, дулаан, халуун хүйтэн ус, цэвэрлэх байгууламж зэрэг үйлдвэрийн дэд бүтцийн асуудлуудыг иж бүрнээр нь шийдэж чадсан Монгол улсад Европ стандартын дагуу байгуулагдсан орчин үеийн анхны үйлдвэр юм. Италийн Tecnoceam компанийн тоног төхөөрөмжөөр 100 хувь тоноглогдсон бөгөөд хүчин чадлын хувьд цагт 2.5-3.5 тн жимс, ногоо боловсруулан 3000-3500 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ба өнөөдрийн байдлаар 45 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна. Багро хүнсний үйлдвэр нь жилдээ 2 мянган тонн жимс, хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай бөгөөд жимс, хүнсний ногоог ийнхүү эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулснаар орон нутгийн болон нийт ногоочдод манай үйлдвэртэй хамтран ажиллах таатай боломжийг нээн өгч байгаа юм. Манай үйлдвэрийн гол онцлог нь - савласан бүтээгдэхүүнээ нам температурт буюу 90 градуст ариутгадаг. Ингэснээр хүнсний ногоонд агуулагдах шимт бодисын хэмжээг алдагдуулахгүй байх ач холбогдолтой. Энэ нь бусад 100 градуст боловсруулагдсан нөөшилсөн бүтээгдэхүүнүүдээс давуу талтай юм.                

1,6862021 оны 6 сарын 10
Үндэсний шилдэг үйлдвэр "Bagro" брэнд

      Mанай компани нь олон улсын стандарт, чанарын шаардлагыг хангасан, дэлхийд тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч, харилцагчиддаа хадгалат, тээвэрлэлтийн өндөр стандартын дагуу шуурхай нийлүүлж байна.    Мөн бид үндэсний шилдэг үйлдвэр "Bagro" брэндийн бүтээгдэхүүнүүдийг онцгой эрхтэйгээр зах зээлд нийлүүлдэг. Б'Агро үйлдвэр нь Монгол улсын даршилсан ногоо үйлдвэрлэлийн салбарт Европ стандартыг хангаж чадсан, орчин үеийн технологи, шилдэг шийдэл бүхий анхдагч үйлдвэрүүдийн нэг юм

1,0062021 оны 6 сарын 8

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.