Одоогоор мэдэгдэл алга байна

Ворлд Плас Инвестмент ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Дэлхийд танигдсан технологийн компанийн койн

Ворлд Плас Дижитал ХХК – WorldPlusCoin (WPL)-ийн IEO буюу анхдагч зах зээлийн арилжаа 11-р сарын 09-ний 16:00 цагт дуусах гэж байна

Ерөнхий танилцуулга

Ворлд Плас Дижитал ХХК нь дэлхийн дижитал сэтгүүлийн зах зээлд илүү интерактив, илүү хүртээмжтэй технологийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн, тус салбарыг хөгжүүлэхээр ажилласаар ирсэн бөгөөд Монголын анхны цахим ном, аудио ном, подкастын платформ болох Mplus, хөгжмийн стрийминг платформ болох Mmusic, интерактив сэтгүүлийн платформ болох WorldPlus гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг өнгөрсөн 7 жилийн турш хөгжүүлж ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар интерактив сэтгүүлийн платформ бөгөөд энэ салбарт дэлхийд тэргүүлэх технологийн шийдлийн нэг болох WorldPlus, контент бүтээгч нарт интерактив сэтгүүлийн цогц платформыг санал болгодог Whytelabel, бүх төрлийн уншиж болохуйц контентыг интерактив хэлбэрт хөрвүүлдэг технологи болох Conversyon, Испани хэлтэй орнуудын зах зээлд зориулж MundoPlus аппликэйшн зэргийг гаргасан бөгөөд Монгол улсын засгийн газраас “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн”-ийг “Үйлчилгээний салбарын шилдэг инновац”-аар 2020 онд шалгаруулж байсан.

Дэлхийд хэрхэн ажиллаж байна

Ворлд Плас Дижитал ХХК нь зах зээлд нэвтрүүлсэн, хөгжүүлж буй бүтээгдэхүүнүүдээ зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдалгүй олон улсын зах зээлд ч мөн байр суурийг нь баталгаажуулж, өргөжүүлэн ажилладаг бөгөөд үүний хүрээнд олон жилийн түүхтэй, олон улсад танигдсан компаниудтай түншлэл бий болгосон. Одоогоор Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх медиа компаниудын нэг Singapore Press Holding, Японы Z Holdings Group (Sina Weibo), дэлхийн тэргүүлэх медиа PR компаниудын нэг Hakuhodo DY Holdings зэрэг компаниудтай хамтран ажилладаг. WorldPlus платформ дээр Монгол, Хятад, Орос, Англи, Япон, Малайз, Индонез, Испани буюу нийт 8 хэл дээрх 1500 гаруй сэтгүүлийг унших боломжтой бөгөөд дэлхий дахинаа 250,000 гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй юм.

 

Цаашид өсөх боломж

Дэлхий даяар сэтгүүл эрхлэн гаргагчид дижитал шилжилт, технологийн асар хурдацтай хөгжил, мөн эдийн засгийн өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт болон боломжуудад зохицохыг хичээж байна. Хэвлэмэл сэтгүүлийн зах зээл дараагийн 4 жилийн турш жил бүр -14.8% унахаар байгаа бол харин дижитал сэтгүүлийн зах зээл жил бүр +7.7% өсөх хүлээлттэй байгаа юм. Дижитал интерактив сэтгүүл нь уламжлалт цаасан сэтгүүлтэй харьцуулахад маш олон давуу талыг сэтгүүл эрхлэн гаргагч нарт бий болгох боломжтой. Иймд, сэтгүүл эрхлэн гаргагчид дижитал шилжилтээ эрчимжүүлж, дижитал сэтгүүлийн зах зээл тогтмол өргөжих төлөвтэй байна. 

Блокчэйн шийдэл

WorldPlus блокчейн суурьтай болсноор хэрэглэгчдийн сэтгүүлийн уншилт, нэвтрэлт зэрэг бодит хэрэглээг бүртгэснээр паблишеруудад илүү бодитой орлогыг ил тод хуваарилна. Мөн блокчейн технологи нь дижитал бүтээгдэхүүнийг хуулбарлах зэргээс бүрэн хамгаалж, оюуны өмчийг хамгаалах хамгийн найдвартай шийдэл юм. Иймээс блокчейн технологиор дамжуулж оюуны бүтээлийн өмчийг үнэн зөв бүртгэх боломжтой. Мөн блокчейн технологид суурилсан платформ нь дижитал сэтгүүл дээрх интерактив сурталчилгааны орлогыг хэвлэн нийтлэгч, контент бүтээгч, сэтгүүл эрхлэн гаргагч нарт шууд хуваарилах давуу тал бий болгоно.

WorldPlusCoin (WPL) нь Binance Smart Chain блокчэйн протокол дээрх BEP-20 стандартын токены захиалга CAPEX бирж дээр 65%-тай явагдаж байна. WorldPlusCoin (WPL)-ийн захиалгад оролцох бол https://capex.mn/orderplus хаягаар хандаарай. 
  • WPL токенийн нэгж үнэ: 1 төгрөг
  • IEO хийх нийт дүн: 18 тэрбум төгрөг
  • Нэг хүн IEO-д оролцож болох дээд хэмжээ: 30 сая төгрөг 
WorldPlusCoin (WPL)-ийн захиалгад оролцох бол https://capex.mn/orderplus хаягаар хандаарай. 

WorldPlusCoin (WPL) төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаар аваарай. 

4922021 оны 11 сарын 18
Дэлхийд танигдсан технологийн компанийн койн

Ворлд Плас Дижитал ХХК – WorldPlusCoin (WPL)-ийн IEO буюу анхдагч зах зээлийн арилжаа 11-р сарын 09-ний 16:00 цагт дуусах гэж байна Ерөнхий танилцуулга Ворлд Плас Дижитал ХХК нь дэлхийн дижитал сэтгүүлийн зах зээлд илүү интерактив, илүү хүртээмжтэй технологийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн, тус салбарыг хөгжүүлэхээр ажилласаар ирсэн бөгөөд Монголын анхны цахим ном, аудио ном, подкастын платформ болох Mplus, хөгжмийн стрийминг платформ болох Mmusic, интерактив сэтгүүлийн платформ болох WorldPlus гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг өнгөрсөн 7 жилийн турш хөгжүүлж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар интерактив сэтгүүлийн платформ бөгөөд энэ салбарт дэлхийд тэргүүлэх технологийн шийдлийн нэг болох WorldPlus, контент бүтээгч нарт интерактив сэтгүүлийн цогц платформыг санал болгодог Whytelabel, бүх төрлийн уншиж болохуйц контентыг интерактив хэлбэрт хөрвүүлдэг технологи болох Conversyon, Испани хэлтэй орнуудын зах зээлд зориулж MundoPlus аппликэйшн зэргийг гаргасан бөгөөд Монгол улсын засгийн газраас “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн”-ийг “Үйлчилгээний салбарын шилдэг инновац”-аар 2020 онд шалгаруулж байсан. Дэлхийд хэрхэн ажиллаж байна Ворлд Плас Дижитал ХХК нь зах зээлд нэвтрүүлсэн, хөгжүүлж буй бүтээгдэхүүнүүдээ зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдалгүй олон улсын зах зээлд ч мөн байр суурийг нь баталгаажуулж, өргөжүүлэн ажилладаг бөгөөд үүний хүрээнд олон жилийн түүхтэй, олон улсад танигдсан компаниудтай түншлэл бий болгосон. Одоогоор Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх медиа компаниудын нэг Singapore Press Holding, Японы Z Holdings Group (Sina Weibo), дэлхийн тэргүүлэх медиа PR компаниудын нэг Hakuhodo DY Holdings зэрэг компаниудтай хамтран ажилладаг. WorldPlus платформ дээр Монгол, Хятад, Орос, Англи, Япон, Малайз, Индонез, Испани буюу нийт 8 хэл дээрх 1500 гаруй сэтгүүлийг унших боломжтой бөгөөд дэлхий дахинаа 250,000 гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй юм.   Цаашид өсөх боломж Дэлхий даяар сэтгүүл эрхлэн гаргагчид дижитал шилжилт, технологийн асар хурдацтай хөгжил, мөн эдийн засгийн өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт болон боломжуудад зохицохыг хичээж байна. Хэвлэмэл сэтгүүлийн зах зээл дараагийн 4 жилийн турш жил бүр -14.8% унахаар байгаа бол харин дижитал сэтгүүлийн зах зээл жил бүр +7.7% өсөх хүлээлттэй байгаа юм. Дижитал интерактив сэтгүүл нь уламжлалт цаасан сэтгүүлтэй харьцуулахад маш олон давуу талыг сэтгүүл эрхлэн гаргагч нарт бий болгох боломжтой. Иймд, сэтгүүл эрхлэн гаргагчид дижитал шилжилтээ эрчимжүүлж, дижитал сэтгүүлийн зах зээл тогтмол өргөжих төлөвтэй байна.  Блокчэйн шийдэл WorldPlus блокчейн суурьтай болсноор хэрэглэгчдийн сэтгүүлийн уншилт, нэвтрэлт зэрэг бодит хэрэглээг бүртгэснээр паблишеруудад илүү бодитой орлогыг ил тод хуваарилна. Мөн блокчейн технологи нь дижитал бүтээгдэхүүнийг хуулбарлах зэргээс бүрэн хамгаалж, оюуны өмчийг хамгаалах хамгийн найдвартай шийдэл юм. Иймээс блокчейн технологиор дамжуулж оюуны бүтээлийн өмчийг үнэн зөв бүртгэх боломжтой. Мөн блокчейн технологид суурилсан платформ нь дижитал сэтгүүл дээрх интерактив сурталчилгааны орлогыг хэвлэн нийтлэгч, контент бүтээгч, сэтгүүл эрхлэн гаргагч нарт шууд хуваарилах давуу тал бий болгоно. WorldPlusCoin (WPL) нь Binance Smart Chain блокчэйн протокол дээрх BEP-20 стандартын токены захиалга CAPEX бирж дээр 65%-тай явагдаж байна. WorldPlusCoin (WPL)-ийн захиалгад оролцох бол https://capex.mn/orderplus хаягаар хандаарай.  WPL токенийн нэгж үнэ: 1 төгрөг IEO хийх нийт дүн: 18 тэрбум төгрөг Нэг хүн IEO-д оролцож болох дээд хэмжээ: 30 сая төгрөг  WorldPlusCoin (WPL)-ийн захиалгад оролцох бол https://capex.mn/orderplus хаягаар хандаарай.  WorldPlusCoin (WPL) төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаар аваарай.  Албан ёсны веб хуудас: https://www.wplus.world/  WPL төслийн Whitepaper: https://wpl.wplus.world/  WPL төслийн албан ёсны Telegram групп: https://t.me/worldpluscoin   WPL төслийн албан ёсны Facebook групп: facebook.com/groups/worldpluscoin/   

4922021 оны 11 сарын 18
WorldPlus: Дэлхийтэй танилцах шинэ талбар

“Би мөрөөдлөөрөө амьдардаг хүн. Түүнээс биш байшин, машин цуглуулдаг хүн биш. Машинаа зараад оронд нь компанидаа хөрөнгө оруулчихсан” хэмээн ярих Х.Эрдэнэбаярыг хүмүүс ихэвчлэн Эбэ л гэж дууддаг. Хамтран зүтгэдэг залуучууд дундаас нь ч түүнийг захирал аа гэж дууддаг хүн хайгаад олохгүй. “World Plus Digital” компанийнхан бүгд бие биеэ нэрээр нь дуудаж хэвшжээ. “Миний ойлгосон зүйл бол компани гэдэг гэр бүл. Яагаад гэвэл ажлын хамт олонтойгоо өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж байна. Тэгэхээр энэ хүмүүс бол миний хувьд гэр бүл шиг минь дотно.  Би ажилтнууддаа “Чи үүнийг хийсэн байх ёстой” гэж  тушаасан өнгөөр хэлэхийн оронд харилцан эрх тэгш ярилцаж ажлаа явуулахыг илүүд үздэг” хэмээн тэр өгүүлэв.   Биднийг уулзахаас хэдхэн долоо хоногийн өмнө тэрбээр Токиогийн төвд байрлах зуун дамнасан түүхтэй “Imperial Hotel”-ийн их танхимд “World Plus” дижитал сэтгүүлийн платформоо Азид албан ёсоор нээж буйгаа зарлан, тууз хайчлахаар зэхээд байв. Түүний хажууд мөн энэ ёслолд оролцохоор Хакухо М.Даваажаргал болон “SPH Magazines” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жозеф Ли нар зэрэгцэн зогсжээ. Тэд бол энэхүү платформд хөрөнгө оруулж, сэтгүүлийн зах зээл дэх шинэ чиг хандлагыг соргогоор мэдрээд зогсохгүй ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй бизнесмэнүүдийн төлөөлөл юм. Аравдугаар сарын 2-ны энэ үдэш нээлтийг зорин хэдэн зуун хүн хүрэлцэн ирсэн байлаа. Зочдын дотор дэлхийн бизнес, медиа салбарын томоохон компаниудын удирдлага тэр дундаа, “Condé Nast”, “Hurst Media”, “Millionaire Asia” болон “Amazon”, “Huawei”-гийн төлөөлөл багтаж байв. Өнгөрсөн долдугаар сард Сингапурын алдарт “Marina Bay Sands” зочид буудалд цугласан зочдод “World Plus” платформыг анх танилцуулж байсан бол тун удахгүй АНУ-ын Лас-Вегас хотод нээлт хийхээр төлөвлөжээ. Энэ бүхэн гаднаасаа хуруу инчдэх шиг хялбар харагдах ч хараахан тийм биш.   Зүүн гар талаас: Хакухо М.Даваажаргал, Х.Эрдэнэбаяр, “SPH Magazines” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жозеф Ли нар “World Plus” платформын нээлтийн үеэр. “Хөрөнгө оруулалт хэрхэн татсан бэ гэж үү? Хамгийн чухал нь монгол компани байж болохгүй. Дэлхийн хамгийн том системийг хөгжүүлсэн байсан ч гадаадад очоод Монгол гэхээр “Гоё зүйл хийжээ. Гэхдээ Монгол гэхээр л болохгүй байна” гэж хариулдаг.  Бид Монголын түүх, Чингис хаан гэж омогшдог ч тэр бүхэн хөрөнгө оруулалттай ямар ч хамаагүй. Тэгэхээр бид зөв улсад компаниа бүртгүүлэх ёстой. Жишээлбэл, Америкт бүртгэлтэй байхад технологийн “TechCrunch”, “Crunchbase” зэрэг платформ тухайн компанийн хөгжүүлсэн систем, ирээдүйд олж болох орлого зэрэг хөрөнгө оруулагчдад шаардлагатай дата, тооцооллыг боловсруулдаг. Эндээс л төрөл бүрийн эрэмбэ үүсгэж, дэлхийн топ 500 компанийг бүртгэх жишээтэй. Ийшээ орж үзээд л хүмүүс тухайн компанийн талаарх ерөнхий мэдээлэл, багцаа авдаг. Дээр нь хөрөнгө оруулагчдын итгэл найдвар илүү бодитой болж байгаа юм. Монголд биш тэнд  бүртгэлтэй компанид хөрөнгө оруулснаар хууль, эрхзүйн хувьд баталгаатай болж, ямар нэг асуудал үүсэхэд хуулийнхаа хүрээнд бүгдийг зохицуулна гэсэн үг. Мөн хүмүүстэй уулзаж, компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж энд тэндхийн хөрөнгө оруулагчидтай очиж уулзах хэрэгтэй. Үнэхээр сайн зүйл хийж чадсан бол хөрөнгө оруулагч шиг асуудалгүй зүйл гэж байхгүй” хэмээн Х.Эрдэнэбаяр хэлж байна. Түүний өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан “World Plus International” компани АНУ-д бүртгэлтэй.  Одоогоор “Vogue”, “Harper’s Bazaar”, GQ, “Elle”, “Cosmopolitan”, “Forbes”, “Men’s Health”, “Women’s Health”, CLEO, “Icon” зэрэг 78 сэтгүүлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад байгаа тэрбээр багийн хамтаар 2020 оны долдугаар сар гэхэд дэлхийн шилдэг 500 сэтгүүлийг 10 хэлээр “World Plus”-д байршуулахын зэрэгцээ хэрэглэгчдийнхээ тоог таван саяд хүргэж, дэлхийн технологийн топ 1000 компанийн нэг болох томоохон зорилтыг тавьжээ.  Өнөөдөр тэд Англи, Япон, Хятад, Монгол, Малайз, Индонез гэх зэрэг зургаан зах зээлд, зургаан хэлээр контентоо хүргэж буй. Харин ирэх жилийн зорилтдоо хүрэхийн тулд Х.Эрдэнэбаяр дэлхийг хэрсэн нислэгээ зогсолтгүй үргэлжлүүлэх шаардлагатай болж байгаа юм. “Энэ жил би МИАТ-ийн онгоцны нисгэгчдээс илүү нисчихээд байна. Аравдугаар сард гэхэд 91 удаа нисчихлээ. Тэгэхэд л амжихгүй байна” хэмээн учирлав.  “Үнэхээр сайн зүйл хийж чадсан бол хөрөнгө оруулагч шиг асуудалгүй зүйл гэж байхгүй”. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр “Apple” компани дижитал сэтгүүлийн платформ “Texture”-ийг 485 сая ам.доллараар худалдан авч, шинэчлэн хөгжүүлсний эцэст “NewsPlus” хэмээх шинэхэн аппликэйшнээ танилцуулаад удаагүй байгаа. Х.Эрдэнэбаяр “Үүнд сүрдсэн зүйл алга. Манайх илүү байж чадна. Хурд болон гүйцэтгэлийн хувьд ч бидний хөгжүүлсэн платформоос хавьгүй бага хүчин чадалтай. Тэгээд ч зөвхөн IOS үйлдлийн систем дэмждэг” хэмээн энэ талаар итгэлтэй өгүүллээ.  Магадгүй дижитал сэтгүүлийн платформ гэхээр танд тийм ч шинэлэг санагдахгүй байж мэднэ. Өмнө нь хэд хэдэн компанийн хөгжүүлж байсан платформууд сэтгүүлээ зөвхөн PDF хэлбэрээр уншигчдадаа санал болгодог байсантай та жишиж байж мэднэ. Энэ нь уншихад тун төвөгтэй байсан бол “World Plus”-ийн залуус дараагийн түвшний хувилбарыг хөгжүүлж чаджээ. Аудио, видео, 3D болон төрөл бүрийн эффектийн тусламжтайгаар уг платформд сэтгүүлүүд зөвхөн унших бус үзэж бас сонсох боломжтой буюу илүү “амьд” хэлбэрээр байршиж буй. Мэдээж хэрэг дуу, дүрсний өндөр чанартай. Энэ бүхэн дижитал шилжилт эрчимжиж буй энэ цаг үед хөгжлийн хурдаараа медиа салбартаа сүүл мушгих болсон сэтгүүлийн зах зээлд шинэ, илүү гэгээлэг ирээдүйг бэлгэдэж байна. “World Plus” шинэ үеийн уншигчдын анхаарлыг татаж, байнгын хэрэглээ нь болж чадна гэдэгт Х.Эрдэнэбаяр эргэлзэхгүй байгаа.  “Гоё бялуу хийчихээд байдаг хүмүүс түүнийг нь амсаж үзчихээд гоё биш юм байна, би авахгүй гэвэл хэцүү. Өөртөө гоё байх чухал биш. Хүмүүс түүнийг хэрэглэх ёстой”. Сэтгүүлийн зах зээл дэх гол тоглогчид бол хэвлэн нийтлэгч, уншигч, зар сурталчилгаа нийлүүлэгч гурав юм. Урьд нь сэтгүүлүүд хэвлэсэн сэтгүүлээ борлуулж, орлогоо бүрдүүлдэг байсан бол одоо энэ хэлбэр өөрчлөгдөж, контент маркетинг буюу нийтлэл доторх маркетинг болон сурталчилгаагаараа орлого олж буй. Хэчнээн олон уншигчтай байсан ч тэр тоогоор хэвлэж хүргэнэ гэдэг маш өндөр зардалтай. Эндээс л “World Plus”-ийнхан Win-Win-Win гурвалжин буюу оролцогч гурван талд бүгдэд нь ашигтай байх шийдлийг олж харжээ. “Бидэнтэй хамтарснаар дээрх бүх зардлаа бууруулж, маш хямд, зардалгүй шахам уншигчдад хүрнэ. Харин уншигчдын хувьд сард таван ам.доллар төлөөд хүссэн цагтаа дэлхийн топ 500-1000 сэтгүүл уншчихна. Зар сурталчилгаа нийлүүлэгчид өмнөхөөсөө олон хүнд сурталчилгаагаа хүргэж чадна. Энэ бол Win-Win-Win гурвалжин” хэмээн Х.Эрдэнэбаяр тайлбарлав. Үүнээс гадна уншигчдын хандалттай холбогдох бүхий л датаг бодитой гаргаснаар хэвлэн нийтлэгч болон зар сурталчилгаагаа байршуулж буй компаниудад аль алинд нь ач холбогдолтой гэсэн үг. Саяхныг хүртэл энэ үйл явц илүү  ажиллагаатай, ярвигтай байсан бол шинэ түвшний дижитал шилжилт энэ бүхнийг цэгцэлж, хөнгөвчилж, бас нээлттэй болгож буй.  “Миний бусдаас ялгарах чанар бол хэлсэн л бол заавал хийдэг. Харин тэр хүртэл алдсан, эсвэл оносон байна уу гэдэг нэг их сонин биш”. 2015 оноос хойш “Woovoo”, “Mplus” зэрэг дижитал платформуудыг хөгжүүлэх явцдаа хуримтлуулсан туршлагадаа түшиглэн Х.Эрдэнэбаяр дэлхийн хэмжээний үсрэлт хийхээр өнгөрсөн хугацаанд бэлтгэж байсан юм. “Том бизнес хийе гэвэл дижитал платформ хөгжүүлэх ёстой юм билээ. Түүнээс биш контент бүтээгч байж болохгүй. Жишээ нь, бид 10-уулаа нийлээд нэг л сэтгүүл хийнэ. Хэрэв 1000 сэтгүүл гаргая гэвэл 10 мянгуулаа болж байж ажил эхлэх нь байна. Гэтэл бид өөрсдөө бараа биш, агуулахын систем байх нь чухал. Дэлхийн технологи өөрөө платформ суурьтай болж байна” хэмээн тэр нэмж хэллээ. “World Plus”-ийн тухайд бусдаас урьтан ийм платформын талаар бодож төлөвлөн, бүтээж амжсан нь бараг л сохор аз хэмээв. “Магадгүй гурван жилийн дараа бид “World Plus” шиг платформ хөгжүүлье гэвэл хэн ч биш. Ер нь технологийн салбарт амжилт олох нь цаг хугацааны л асуудал байдаг” гэлээ.  Тэрбээр дэлхийн томоохон хотуудын талаар  зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээллийг шингээсэн контентыг хот тус бүрт зориулан бэлтгэж, сурталчлах зорилготой “Woovoo” хэмээх аялагчдад зориулсан платформ үүсгэн гадаад, дотоодын контент бүтээгчид бүхий өргөн бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн ажилласан ч өндөр зардалтай байсан учраас төслийг түр зогсоожээ. Гэхдээ энэ төсөл удахгүй илүү шинэлэг хэлбэрээр дахин хүрч эхлэх аж. Харин “Woovoo”-ийн оронд платформд суурилсан бизнес буюу хэвлэн нийтлэгчдийн контент байршсанаар өөрөө бизнес болдог загвар руу шилжихээр шийдэж “Mplus”-ийг эхлүүлжээ. Монголын гурван сая хэрэглэгчтэй зах зээлд ямар хэмжээний хэрэглээ бий болохыг “Mplus”-аар дамжуулан туршсан нь өдгөө 140 мянган хүн өдөр тутам идэвхтэй хэрэглэдэг платформ болоод байна. Манай зах зээл жижиг учир уг платформд ном, сэтгүүлээс гадна подкастууд нэмсэн нь олон хүнд хүрч чаджээ. “Монголд 140 мянган хэрэглэгч байгаа бол дэлхийн 256 улсыг нэг жижиг орон гэж төсөөлбөл 35 сая хэрэглэгч асуудалгүй юм байна. Түүнийг багаар бодоход таван сая хэрэглэгч бол асуудалгүй гэж үзсэн. Ингээд л “World Plus”-ийг эхлүүлсэн” хэмээн Х.Эрдэнэбаяр тайлбарлаж байна.  <<Технологийн компани гэхээрээ л бүгд “Uber”, “Facebook”, “Twitter” шиг цойлно гэж байхгүй. 1000 компанийн 995 нь дампуурдаг. Энэ бол маш эрсдэлтэй бизнес. Гоё юм хийчихлээ гэдэг сонин биш. Харин “W”, “H”-үүдэд хариулах ёстой. Хэн, хэзээ, хаана, яаж хэрэглэх юм гээд л энэ асуултууд үргэлжилнэ. Гоё бялуу хийчихээд байдаг хүмүүс түүнийг нь амсаж үзчихээд гоё биш юм байна, би авахгүй гэвэл хэцүү. Өөртөө гоё байх чухал биш. Хүмүүс түүнийг хэрэглэж, цаашлаад ашиг олох ёстой. Нэг л их ярьдаг, нэг л том сургууль төгссөн “аймаар” хүмүүс монголоор дүүрэн байна. Гэтэл яг бодит үр дүн гаргаж байгаа нь тун ховор>>.  “Woovoo” болон “Mplus”-ийн үйл ажиллагааг эхлүүлээд байхдаа дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарсан ч таагүй туршлагатайгаар тэр хамтын ажиллагаагаа өндөрлүүлжээ. “Ажил ид үргэлжлээд явж байхад гэнэт гарч ирээд “Мөнгөө авлаа. Технологийн бизнес ашиг олоход удаан хугацаа шаарддаг юм байна” гэж хэлдэг. Харин сүүлийн үед монгол хөрөнгө оруулагчид надад нэлээд хандаж байна. Яг үнэнийг хэлэхэд би дахин монгол хөрөнгө оруулагчидтай хамтрах сонирхол алга” гэж тэр эрс шулуун хариулсан юм.  Англид сурч, ажиллаж, амьдарч 10 гаруй жилийг өнгөрүүлсэн тэрбээр Лондон хотын Метрополитаны их сургуулийг дижитал медиа тэр дундаа дүрслэх урлаг, гэрэл зургийн чиглэлээр дүүргэжээ. Энэ суурь нь түүнд дижитал медиаг технологи болон төрөл бүрийн программ хангамжтай хослуулан хамгийн оновчтой хувилбарыг бүтээх тэр зүгт хөтөлсөн гэлтэй. Нэг ч центгүй болтлоо хоосорч, автобусанд хоноглож явснаас эхлээд олон арван хүнтэй баг удирдан ажиллаж байсан гээд адал явдалтай амьдралыг туулж ирсэн Х.Эрдэнэбаяр Англиас эх орондоо ирээд Монголын хэд хэдэн компанид ажиллаж үзээд эцэст нь өөрийн замыг хөөхөөр шийдсэн нь бидний мэдэх болсон “Woovoo”, “Mplus”, мөн “World Plus” юм.  “Миний бусдаас ялгарах чанар бол хэлсэн л бол заавал хийдэг. Түүндээ үхээд ч хамаагүй хүрдэг механизмтай. Харин тэр хүртэл алдсан, эсвэл оносон байна уу гэдэг нэг их сонин биш. Энэ зан хүүхэд байхаас минь л улбаатай. Би Эрдэнэт хотод төрж өссөн. Намайг бага байхад манай орцны ханан дээр янз бүрийн өгүүлбэр бичсэн байдаг байлаа. Нэгдүгээр давхрын ханан дээр “Өнөөдөр та юу хийж бүтээв”, харин хоёрдугаар давхарт ардаа том анхаарлын тэмдэгтэй “Өнгөрсөн нэг минут эргэж олдохгүй” гэсэн үгийг орцны ах биччихнэ. Манайх хоёр давхарт амьдардаг байсан юм. Энэ хоёр өгүүлбэрийг би үхэн үхтлээ мартахгүй байх” хэмээн тэр дурсан ярьж байна.   “Монголчууд өндөр потенциалтай. Тэр талаараа үнэхээр сайн ч өөрийгөө тултал нь дайчилж чаддаггүй”. “Аливаа улсын хөгжлийг авч үзэхдээ улсын, компанийн, хувь хүний соёл гэсэн гурван хүчин зүйлд үндэслэдэг юм билээ. Эдгээр хүчин зүйлээс тухайн улсын хөгжил дэвшлийг харж болно. Монголд энэ бүхэн тун хүнд байна. Улсыг бүхэлд нь, эсвэл хувь хүмүүсийг нэг бүрчлэн соёлтой болгох хэцүү. Тиймээс эхлээд компанийн соёлыг хөгжүүлэх нь чухал. Компанийнхаа соёлыг зөв төлөвшүүлэхэд анхаарахаас эхлээд олон зүйлд нэлээд хэдэн ном надад нөлөөлсөн байх. Тэр дундаа Германы зохиолч Бодо Шэйферийн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь” гэж номноос би маш их суралцсан” гэж тэр хэлээд “Монголчууд өндөр потенциалтай. Тэр талаараа үнэхээр сайн. Гэхдээ хувь хүний зохион байгуулалт, хийх бүтээх тухайд хамгийн муу. Хаана унадаг гэхээр л энэ. Өөрийгөө тултал нь дайчилж чаддаггүй. Үүнийг өөрчлөхөөр би “Woovoo” компаниа байгуулаад явж байхдаа Англи, Америк, Испани, Герман, Хятад, Япон зэрэг улсаас 18 контент хөгжүүлэгчийг авчирсан. Тэднийг авчрах болсон хамгийн том хүсэл маань монгол хүмүүсийг соёлд сургах байлаа. Эхлээд уур амьсгал үүсгэх ёстой гэж үзээд тэднийг авчирсан нь компанийн соёлд нэлээд нөлөөлсөн байх” хэмээн нэмж өгүүлэв.  Заримдаа бид эрсдэл тээх ёстой. Ирээдүйн гоё амьдралын төлөө бид зарим нэг жаргалыг мартах л хэрэгтэй.  Ажлыг хүндрүүлж биш хөнгөхөн хийх ёстой гэж үздэг тэрбээр багийнхнаа ч мөн инээж байгаад л ажлаа хийх соёлд сургахыг хичээж байгаа аж. Х.Эрдэнэбаяр “Би ажил хийхдээ хүмүүс шиг нухацтай царайлаад л, цагаан цамц, зангиатай суудаг хүн биш. Харин инээж, хөгжилдөх зуураа дор хаяж 20 хүний ажлыг хийчихдэг байх. Хоёрдугаарт, надад амралт гэж байхгүй. Монголд ирээд би долоон жил болох хугацаандаа шинийн нэгэн, битүүнд ажиллаж л байсан. Заримдаа бид эрсдэл тээх ёстой. Ирээдүйн гоё амьдралын төлөө бид зарим нэг жаргалыг мартах л хэрэгтэй байхгүй юу. Монгол залуус чадвартай хэрнээ хөгжихгүй байна гэдгийн нэг хэсэг ажлын цагтай холбоотой. 52 долоо хоног, 365 хоног гээд нэг их олон хоног байгаа юм шиг хэрнээ бямба, ням гаригууд, ээлжийн амралт, баяр наадам гэсээр монгол хүн жилийн 150 хоногт нь л ажилладаг. 150 хоногийг ажлын найман цагаар үржүүлбэл 1200 цаг, шалихгүй тоо. Түүнийхээ 400 цагийг твиттер, фэйсбүүкт зарцуулна. Тэгэхээр бид бүтээмжгүй байна. Өөрөө өөрсдөө л өөрчлөгдөхгүй бол болохгүй”. Өнгөрсөн жилүүдэд эмзэг бүлгийн тодорхой хүүхдүүдэд их, дээд сургуульд суралцах сургалтын тэтгэлгийг тасралтгүй олгохоос гадна нийгмийн асуудлын хүрээнд хэрэгжиж буй зарим төсөлд дэмжлэг үзүүлж байсан хэдий ч энэ бүхнээ олонд мэдэгдэлгүй, чимээгүйхэн хийсээр иржээ.  Монголчуудын шинэ он гарахыг тэсэн ядан хүлээж, хамгийн гэгээлэг үгсийг хэлэлцдэг арванхоёрдугаар сарын 31-ны өдөр тэр төржээ. Хүмүүст өгөх дуртай. Түүнээсээ баяр баясал мэдэрч, цэнэг авдгаа Х.Эрдэнэбаяр өөрийн төрсөн өдөртэйгөө холбон тайлбарлах нь бий. Хэн нэгнийг баярлуулж, тухайн хүнд бодит өөрчлөлт гарах, цаашлаад дараагийн хүнийг баярлуулах гэх зэргээр тийм нэг гэгээлэг зүйлийг энэ улсад, энэ хотод үүсгэхийг тэр хүсдэг. Магадгүй энэ бүхэн түүний “Манай улс жаахан гэгээлэг болохгүй бол гараад явахад бүх л зүйл нь хар бараан байна шүү дээ. Яг үнэндээ би энэ бүхнээс уйдаж байна” гэж ярьсантай ч холбоотой байж мэднэ. Тэр удахгүй тохиох төрсөн өдрөөсөө урьтаж, “World Plus”-ийн барууны зах зээлд чиглэсэн нээлтийг Лас-Вегаст хийхээр төлөвлөөд байгаа. Харин тэр мэдээг бид чих тавин хүлээх л үлдлээ.  /Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2019 оны 09 дүгээр сарын дугаар (№10) -т нийтлэгдсэн болно/. 

9482021 оны 11 сарын 18
Х.Эрдэнэбаяр: Дэлхийн дижитал сэтгүүлийн нэтфликс болно

МедиаТек (MediaTech) салбарт Монголдоо байтугай дэлхийд түүчээлж байгаа компанийг энэ удаагийн цувралаар танилцуулж байна. 2014 онд ганцаараа эхлүүлж байсан бизнес нь өнөөдөр дэлхий даяар хэдэн зуун мянган хэрэглэгчтэй болж, дэлхийн хамгийн шилдэг медиа корпорациудтай гэрээ хийсээр байна. Дэлхийн хэмжээнд дижитал сэтгүүлийн “Нетфликс” болох зорилготой монгол залуусын баг хэдийнэ олон улсын 200 гаруй сэтгүүлийг өөрсдийн платформ дээрээ нэгтгээд байна. Японоос амжилтттай хөрөнгө оруулалт татаж чадсан энэ залуусын Япон дахь салбарын захирлаар алдарт Панасоник корпорацийн ерөнхийлөгч ажиллаж байна. Дэлхийн зах зээлээ өргөтгөхийн тулд Америк, Израилийн хөрөнгө оруулагчидтэй хэлцэл хийж буй шижигнэсэн залууг та бүхэнд танилцуулж байна. В.Ганзориг: Өдрийн мэнд Эбэ захирал аа? Хэвлэл мэдээллийн салбарт технологи ашиглан түйвээлт хийж байгаа компани бол яах аргагүй танай компани. Саяхан Токио дахь салбарынхаа нээлтээ хийсэн. Гадаад зах зээлд гарахын тулд хэр удаан бэлдсэн бэ? Х.Эрдэнэбаяр: Бид 2014 оноос эхлэн цахим сэтгүүл, дижитал паблишинг, софтвэр, аппликэйшн чиглэж ажилласан. Гадаадад гарах бэлтгэл ажлийг гурваас дөрвөн жил хийсэн. Олон улсын тавцанд гарах эхний танилцуулгаа 2019 оны долоон сарын 14-нд Сингапурт Marina Bay Sands-т хийсэн. Энэ арга хэмжээ амжилттай болж, нэлээдгүй олон улсын паплишинг  хаусууд хамтарч ажиллая гэсэн учраас 2019 оны 10 дугаар сарын хоёронд Токиод Азийн нээлт гэж бид хийсэн. Жил хагас гаруй олон улсын гэрээ контрактууд хийгдээд, одоо л нэлээн сайн үе дээрээ ирж байна. Та нар анхнаасаа  гадаад зах зээлийг үндсэн сегментээ болгожээ дээ?  Тийм. Бид монгол гэж анхнаасаа бодоогүй. Аппликэйшн хийдэг, технологиор мөнгө олох зорилготой компаниуд сүүлийн гурван жил нэлээд нэмэгдсэн. Аппликэйшн хийх амархан зүйл байж магадгүй. Гэхдээ тэрийг хэн, хэзээ хэрэглэх, хаанаас мөнгө олох, энэ бизнес хэр тогтвортой байх асуудлуудыг шийдэх нь хамгийн чухал. Монголд аппликэйшн хийгээд дотоодынхоо зах зээлээс өндөр орлого олно гэж байхгүй гэж харсан. Жоохон тохуутай маягаар хэлбэл, ер нь манай зах зээл зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам, тэгээд зайсан гэсэн дөрвөлжин доторх 100 мянга гаруй хэрэглэгч байгаа шүү дээ. Энэ зах зээлээс бүтэн мөнгө олсон ч технологийн өндөр орлоготой компани үүснэ гэх хэцүү. Тиймээс бидний анхнаасаа харж байсан маань олон улсын зах зээл. Энэ чиглэлдээ үзээд л яваад байгаа. Ойрхон амжилтад хүрэх байх аа.  Танай бизнесийн онцлог юу вэ? Одоогийн байдлаар хэдэн харилцагч, ямар түншүүдтэй болоод байна вэ? World+ аппликэйшнийг дэлхийд түгээх ажлын нээлтийг уг нь 11 дүгээр сарын 16-нд товлосон байсан. Гэтэл гэнэтийн хөл хорионы улмаас хоёрдугаар сар хүртэл хойшлуулах бодолтой байна. Яагаад энэ зах зээл рүү орсон гэдгээ тайлбарлая. Медиад телевиз, радио, сонин, сэтгүүл гэсэн дөрвөн салбар байдаг. Сүүлийн 20 жилд телевиз on demand гээд буюу технологийн том дэвшил хийж чадсан. Радио станцууд подкаст болоод, сонсогчид дуртай үедээ хүссэнээ сонсдог болж байна. Сонинуудын хувьд бүгдээрээ цахим хуудас суурьтай боллоо шүү дээ. Гэтэл цахим сэтгүүл гэдэг том хувьсал ерөөсөө гарч ирээгүй. Хэвлэлийн эх буюу PDF файл уншуулдагаа дижитал гэж нэрлээд яваад байсан. Иймээс бид Full interactive буюу яг орчин цагт зориулсан, үзэж, харж, сонсож болдог хөдөлгөөнтэй, бүх төрлийн гар утсанд таардаг цахим сэтггүүл хийхээр зорьж ажилласан. Яг энэ ажил дээрээ нэлээн гайгүй түүхтэй явж байна. Өнөөдрийн байдлаар найман улсын 200 орчим сэтгүүл гэрээ хийгээд ажиллаж байна. Томоос нь дурдвал The Guardian Weekly, New York, Vogue, GQ гэх мэт. Өчигдөр гэхэд Европын хамгийн том хэвлэлийн компани Axel Springer гэрээгээ хийлээ. Энэ мэтээр нэмэгдээд л байгаа. Бидний зорилго дэлхийн хэмжээнд дижитал сэтгүүлийн нэтфликс болох юм. Одоогийн байдлаар дэлхий даяар хэдэн хэрэглэгчтэй болсон бэ?  Дэлхий даяарх албан ёсны маркетингийн кампанит ажлаа 11 дүгээр сард эхлүүлэх байсан ч хоёрдугаар сар болгон хойшлуулсан. Яг одоогийн байдлаар 270 мянган хэрэглэгчтэй болсон байна.  Энэ бүх технологи, техникийн шийдлүүдийг бүгдийг нь монгол залуучууд, монгол компани хийсэн үү? Тийм. 2014 оны сүүлээр ганцаараа эхлээд, удахгүй хоёулаа болоод, одоо манай хамт олон гээд 97 залуу байна. Програм хангамж, аппликэйшн хөгжүүлэлт, дата гээд бүх ажлыг in house буюу манай компанийн залуучууд хийсэн. Энэ шийдлээ турших зарчмаар жижиг зах зээл буюу Монгол улсын гурван сая хэрэглэгчийг сонгоод маркетингийн зардал гаргалгүйгээр хэдэн хэрэглэгч орж ирэхийг нь үзэхээр M+ гэдэг аппликэйшнийг хоёр жилийн өмнөөс ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 400 мянган төхөөрөмж дээр 287 мянган бүртгэлтэй хэрэглэгчтэй болсон явж байна. Дэлхийн хамгийн алдартай гэсэн бүх сэтгүүлийг бид өөрийн платформ дээрээ бүрэн цахим болгоод нэг улсаас 200 мянган хэрэглэгч авахад дэлхийн 200 улсаас нийт хэдэн хүн хэрэглэж болох нь вэ гэдэг тоог гаргах гэж ерөнхийдөө энэ датаг хэрэглэсэн. Энэ дээр нэлээн боломжийн тоо харагдаад байгаа.  Алсдаа M+ ба World+ хоорондоо нэгдэнэ гэсэн үг үү?  Үгүй. World+ апаа дэлхийд гаргахаас өмнө Монголын зах зээлд М+ гээд тест маягийн аппликэйшн болгож хэрэглэж үзсэн. Гэтэл энэ нэлээн боломжийн яваад байгаа учраас цааш нь хөгжүүлж аудио подкастуудыг нэмээд иж бүрэн платформ болгоод ашиглаад явж байна.  Цар тахлын нөхцөл байдал танай бизнест хэр эерэгээр болон сөргөөр нөлөөлж байна?  Цахим гэдэг үүднээсээ айхтар муу болоогүй ч сөрөг нөлөө байна. Бид өнгөрсөн хугацаанд олон улсын нэлээд сэтгүүлтэй гэрээ хийж чадсан. Дэлхийн топ 50-д байдаг Хятад, Сингапурын тэргүүлэгч медиа корпорациудтай маш том цахим платформын гэрээ хийгдсэн байсан. Нэгийг нь энд зарлахад одоо асуудалгүй. Тэр бол Singapore Press Holdings буюу The Straits Times зэргийг эзэмшдэг Азийн хамгийн том медиа корпорац бид нартай хамтарч аппликэйшн хийнэ гээд өөрсдийн аппликэйшнийг бүгдийг нь унтраалаа гээд биднээр биднээр хийлгээд есдүгээр сарын 26-нд нээх байсан. Гэтэл таагүй мэдээ нь Singapore Press Holdings 40 жилийн түүхэндээ анх удаа санхүүгийн хувьд хасах гарч таарсан тул түр хугацаагаар хойшлуулъя аа гэдэг санал тавьсан. Түүнээс биш бид зүүн өмнөд Азийн медиа зах зээлийн хамгийн том платформыг үүсгэхэд бэлэн болчихсон байгаа. Энэ талаас нь харвал цар тахал бидэнд таатай биш байгаа. Манай залуусын хувьд хөл хорионы шийдвэр гарснаас хойш гэрээсээ ажиллаж байгаа. Эндээс давуу тал олж харахгүй байгаа. Яагаад гэвэл монголчууд зайнаас ажиллаж байсан туршлагагүй учраас ер нь нэг дундажлаад л явж байна даа.  Гадаад зах зээл дээр бизнесээ өргөтгөхийн тулд энд тэндээс хөрөнгө оруулалт татах төлөвлөгөө байна уу?  Эхний дөрөв, таван жил өөрсдийнхөө боломжоор явсан. Яагаад гэвэл та ч мэдэж байгаа, Монголд технологийн бизнесээр мөнгө олох ёстой гэдэг бодол бүх хүнд байдаг ч төрөөс, эсвэл банкуудаас ямар нэгэн байдлаар санхүүжүүлэхийг дэмжих асуудал бол ноль шүү дээ. Тийм боломж нь ч байхгүй  байгаа байх л даа. Албан бус нээлтээ хийсний дараа Японоос хөрөнгө оруулалтууд орж эхэлсэн. Сүмогийн их аварга Хакүхо хамгийн эхний хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүний дараахан Японоос гурван хөрөнгө оруулагч мөн орж ирсэн. Kimura Construction компанийн захирал аав хүү хоёр хөрөнгө оруулсан. Хүү нь одоо Японы парламентын Ардчилсан намын бүлгийн дарга хийдэг. Arix Partners гээд Японы хүний нөөцийн нэг номерын компани нь бас манайд хөрөнгө оруулсан. Цаашдаа бас ганц хоёр хөрөнгө оруулалтууд яригдаж байна. Түүнчлэн Америк болон Израйлаас хөрөнгө оруулалт хийх саналууд ирсэн. Тэгэхдээ яг одоо ковид гээд онгоц нисэхгүй байгаатай холбоотой ямар ч бизнесийн уулзалтууд хийх боломжгүй болчихоод байна. Дэлхийн зах зээлд гарах боломж болон эрсдэлийн талаар залуучуудад зөвлөөч гэвэл та юу хэлэх вэ?  Ер нь бол маш хэцүү. Яагаад гэвэл нэгт, олон улсын зах зээл дээр Монгол гэдэг нь сайн нэр биш болчихоод байна. Монголчууд олон улстай хийдэг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл дээрээ төр, хувийн компаниуд ялгаагүй тогтвортой байдаггүй учраас улсаараа муу нэртэй. Хоёрт, олон улсын технологийн компаниуд хамтарч ажиллахдаа эхлээд Монгол гэж сонсоод гайхдаг. Бараг танайх цахилгаантай юм уу гэх нь холгүй асуудаг. Тэгээд хийсэн зүйлсийг хараад хамтран ажиллах боломжтой юм байна гээд бизнесээ ярьдаг. Улсын нэр хүнд ийм ч гадны зах зээлд гарах боломжгүй гэсэн үг биш. Нэгт, бизнес санаа дахин давтагдаагүй буюу бусад хүмүүсийн бодож олоогүй санаа байх ёстой. Хоёрт, хийж байгаа зүйлдээ маш их тууштай байж л амжилт олно доо. Ёстой хэдэн жил нойр, хоолгүй явж байж амжилтанд хүрнэ. Амжилтад хүрч болно. Дээрээс нь монгол залуучууд ийм амжилтанд хүрэх бүрэн чадвартай гэдэгт би 100% итгэлтэй байдаг. Гол нь тууштай, хөдөлмөрч байх ёстой. Өнгөрсөн долоо хоногт манай Япон дахь оффисын албан ёсны бүртгэл дуусч ажлууд нь эхэлсэн. Сайхан мэдээ хэлэхэд Panasonic компанийн ерөнхийлөгч Мори гэж хүн манай Япон дахь салбарын захирлаар томилогдоод ажиллаж байна. Тэгэхлээр бид нэг их муугүй олон улсад харагдаж байгаа байх. Panasonic компанийн захирал манай компанийн охин компанийг японд үүсгээд явна гэдэг нэр төрийн асуудал гэж харж байгаа. Баяр хүргэе! Ямар гоё мэдээ вэ? Цахим шилжилт улам эрчимжих нь тодорхой боллоо. Монголчууд сонгодог утгаараа цахим үндэстэн болоход бэлэн байна уу?  Бэлэн байх боломжтой ч бэлэн биш байна гэж бодож байна. Яагаад гэвэл нэгт, сайн бодлого гаргах хэрэгтэй. Яаж ажиллах ёстой, юуг хийж болох, болохгүй гэдгээ хүртэл шийдэх ёстой. Хоёрт, төр ба хувийн хэвшлийн оролцоог сайн зохицуулах ёстой. Манай компани төртэй ажиллаж үзээгүй. Гэхдээ мэдээллийг олон талаас авдгийн хувьд харж байхад жишээ нь эрүүл мэндийн салбарын цахим шилжилт гэдгийг 2014 оноос Хятадын засгийн газар болон бусад газраас санхүүжүүлээд 120 сая ам.доллар орж ирсэн гэдэг. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн даатгалын систем, эмнэлгийн бүртгэл, шинжилгээ цахим болоогүй л байна. Тэгэхээр хийж чаддаг хүмүүс нь хийх ч байдаг юм уу, үүссэн асуудлуудаа зөв шийдэж явах ёстой. Цахим шилжилтийг хийж чадах уу гэвэл харин магадгүй Эстоноос илүү хийж чадна гэж би боддог. Яагаад гэвэл монголчуудын хэрэглээ ухаалаг. iPhone 12 худалдаанд гарлаа гэхэд бүгд л хэрэглэж байдаг. 10 жилийн сурагч хамгийн сүүлийн үеийн Самсунг хэрэглэдэг. Цахим хэрэглээнд ойроос гадна жижиг улсын давуу тал байж болохоор харагддаг. 300 сая биш гурван сая хүн дээр хийх маш боломжтой. Нөгөө талаасаа цахим шилжилт заавал хийх шаардлага үүсч байна. Дэлхийн бүх улсууд аль нэг улсын системийг ашиглаж тэдэнд мөнгө төлдөг биш, жижиг ч хамаагүй өөрийнхөө юмыг хэрэглэдэг систем рүү шилжиж байга. Сая Азийн найман орон жил хагасын дараанаас фэйсбүүк хэрэглэхгүй харин дотоодын системээ хэрэглэнэ гэж зарлалаа. Япончууд Line, cолонгосчууд Kakao Talk, хятадууд WeChat, оросууд Telegram-аа илүү хөгжүүлж байна гэдэг шиг тэд бэлэн байгаа юмыг хэрэглэхэд амархан ч яагаад фэйсбүүк дээр нэг юмаа бүүст хийсний төлөө бүх мөнгөө Америк руу өгөх ёстой юм, яагаад iTunes дээр дуугаа тавиад бүх орлогоо Америк руу явуулах ёстой юм бэ гэдэг бодлогыг бүгд бодож байгаа. Тэгэхээр жижиг ч бай, том ч бай яг хэрэгцээгээ тодорхойлооод бодлогоо гаргах хэрэгтэй байх. Ebarimt нэлээн сайн жишээ болсон. Үүн шиг нэгдсэн маягаар бүх тэтгэврийн сан, даатгал, нийгмийн даатгал зэргээ ухаалаг болгоод, цахим данс хүн болгонд дээрээ үүсгээд, үүгээрээ дамжуулан татвараа төлдөг, буцаад тэтгэврээ авдаг, бүх юм ил тод болох бүрэн боломж бол манай улсад байгаа. Яг үүнтэй холбоотой асуухад E-Mongolia гээд төрийн цахим үйлчилгээний платформ нээлтээ хийсэн. Үүнийг ашиглаж үзэв үү? Нээгдсэн өдөр нь E-Mongolia-г хэрэглэж үзсэн. Богино хугацаанд бодитоор төрийн 180 үйлчилгээг хамруулна гэдэг бол нэлээд том ажил. Цаашдаа функцуудыг нь нэмээд монголын бүх цахим шилжилтийг зөвхөн энэ систем дээр төвлөрүүлээсэй гэж би хараад байна. Бүгд хоорондоо холбогддог, EBarimt, татвар бүгд хамт орчих ёстой. Түүнээс биш төрийн яамны хэлтэс болгон нэг нэг аппликэйшн хийгээд байдаг бол бүтэхгүй. Анзаарсан бол гомдмоор ч гэсэн гайхамшигтай жишээ байдаг. АСЕМ-ийн аппликэйшн. Санхүүг нь харахаар нэлээн олон зуун саяар хийсэн байх шиг байсан. Гэтэл Play Store, App Store-ийн таталтыг нь харахаар тэр аппликэйшнийг 100 хүн ч хэрэглээгүй байсан. Тэгэхээр яг юунд зориулж, хэн, яаж хэрэглэх вэ гэдгээ сайн бодох ёстой юм. Нөгөө талаас төрийн залгамж халаа гэдэг шиг нэг юм нь байнга давтагддаггүй учраас болж өгвөл модуль модулиар нь чаддаг компаниудтайгаа хамтраад эхнээс нь зөв хийлгээд явбал их зөв жишээ болно. Түүнээс биш төр нэг их олон программистууд нийлүүлээд ухаад суугаад байж болохгүй. Төрийн албаны цалингийн хэмжээ магадгүй 800 мянгаас 1.5 саяын хооронд байгаа гэхээр тэнд супер инженерүүд хэзээ ч очихгүй шүү дээ. Суперууд нь хаана байх вэ гэхээр хувийн хэвшилд л байна. Хувийн хэвшлийн хамгийн мундаг толгойнууд, шинэ үеийн програмчлалын аргуудыг хэрэглэж байгаад хүмүүсийг төр өөрийн төслүүд дээрээ хамруулаад явуулбал зөв алхам болох болов уу. Ажлуудаа компаниудад хувааж өгөөд хийсэн ажлын үр дүнгээсээ буюу ирээдүйд олох орлогоос нь нэг хувийн урамшуулал аваад яваарай, энэ танай компанийн үнэ цэн болно шүү гээд хөдлөх юм бол яг жинхэнэ утгаараа цахим шилжилт болох болов уу гэж бодож байна. Эстон улсын төвшинд хүрэхэд Монголд хэдэн жил шаардлагатай вэ?  Ер нь бол программ бичихээр жишээ авбал нээлттэй эх хөгжсөн, бэлэн аргачлалууд их байдаг болсон учраас хуучин шиг бүх юмыг цоо шинээр хийхээ больсон. Харин ерөнхий схем, бүтэц сайн байх юм бол маш богино хугацаанд гүйцэтгэх боломжтой. Магадгүй үнэхээр сайн менежментийн баг бүрдүүлээд, E-Mongolia дээрээ суурилаад байна уу хийлээ гэхэд 18 сар бодит хугацаа гэж харж байна. Анхнаасаа сайх шийдэл хийсэн байхад хүмүүс аяндаа хэрэглээд л явчихна. Гол нь тэр дэд бүтцийг хэрэглэснээр иргэнд, төрд ямар ашигтай байх, аль аль талдаа өгөөжтэй байх ёстой. EBarimt-ийг яагаад энэ олон хүмүүс хэрэглээд байна гэхээр буцаад тэндээс 1000 төгрөг ч хамаагүй авдагт байгаа юм. Нөгөө талдаа улсад маш ашигтай. Учир нь худалдан авалт болгон дээрээ энэ хүн татвар төлж байгаа эсэхийг, тухайн үйлчилгээний байгууллагыг шалгаад байна. Яг ийм холимог систем бүрдүүлбэл жил гараны дотор технологийн шийдлээ хийж гүйцэтгээд, зургаан сарын дотор бүрэн нэвтрүүлнэ гэж тооцвол хоёр жилийн дотор Цахим Үндэстэн төсөл бүрэн хэрэгжих боломжтой гэж харагдаж байгаа. Эндээс маш олон давуу тал гарна. Татвар нуудаг юм байхгүй болж, хүн болгоны орлого тодорхой болно. Гаалиар гарч байгаа бүтээгдэхүүнүүд хүртэл буюу Эрдэнэт үйлдвэрээс хэдэн тонн зэс өнөөдөр гарч байгаад ERP систем дээр бүртгэгдээд явна. Том, жижиг бүх юмаар нь холиод явахад маш сайн үр дүн гарах байх гэж хараад байна.  Сонирхолтой ярилцлага цагаа гарган бид нарт зориулж өгсөнд талархаж байна.  

1,0632021 оны 11 сарын 18
“ВОРЛД ПЛАС АППЛИКЭЙШН"-д үндэсний инновацийн шагнал олголоо

2018 онд баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу Монгол Улсын Засгийн газраас “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” (WorldPlus) бүтээлийг “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”, “Баргил тех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлийг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ээр шагнахаар шийдвэрлэжээ. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Ворлд плас дижитал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр, “Баргил тех” ХХК-ийн захирал Б.Очир нарт гардуулан өглөө.   “Үндэсний инновацийн шагнал” нь Монгол Улсад шинэ мэдлэг, технологийг зах зээлд нэвтрүүлсэн шинийг санаачлагч, зохион бүтээгч, инноватор, энтрепренерүүдийн үйл ажиллагаа, санаачилгыг дэмжих, шинэ технологи инновацийг хөгжүүлэх зорилгоор хоёр жилд тутамд гардуулдаг шагнал юм.   “Ворлд плас дижитал” ХХК-ийн “WorldPlus” аппликейшн нь сэтгүүл унших уламжлалт хэв маягийг эвдэж, хэвлэмэл болон PDF хэлбэрийн сэтгүүлийг бүрэн интерактив болгох HTML технологид суурилсан бүтээгдэхүүн юм. Тус аппликейшн нь хэрэглэгчдэд гадаад, дотоодын сэтгүүлүүдийг тав тухтайгаар, сэтгэл татам арга хэлбэрээр унших боломжийг олгохын зэрэгцээ хэвлэн нийтлэгчид хийгээд бизнесүүдэд сувгаа нэмэгдүүлэх, хэрэглэгчээ өсгөх, үр дүнгээ хялбар хэмжихийг санал болгож буй. “WorldPlus”-ийг бүтээгч монгол залуучууд бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нэвтрүүлэх зорилготой бөгөөд олон улсын 100 гаруй нэр хүндтэй хэвлэлийн компани, агентлаг, сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, олон улсад 4.3 сая уншигчтай Fast Company, 3.3 сая уншигчтай Entrepreneur зэрэг дэлхийд тэргүүлэгч 20 сэтгүүлтэй албан ёсны эрхтэйгээр хамтын ажиллагаа эхлүүлжээ. “Ворлд плас дижитал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Х.Эрдэнэбаяр шагналыг гардан авахдаа “Хүний оюун ухаанаар бүтсэн, технологид суурилсан бүтээгдэхүүнийг дэмжиж байгаад талархаж байна. Технологийн бүтээгдэхүүн гэдэг орон зай, цаг хугацаанаас үл хамаарах, өнөө цагийн чухал хэрэглээнүүдийн нэг болоод байгааг бид энэ цар тахлын үед харж байна. Монгол хэрэглэгчид манай аппликейшнийг хэрэглээд эргэн тойрныхондоо санал болговол олон улсад гарах зорилготой бидэнд том урам, дэмжлэг болно” хэмээн хэлсэн юм. WorldPlus аппликейшнийг татах линк: https://wplus.world/app-store   “Ворлд плас дижитал” ХХК-ийн сошиалд нэгдээрэй.         

2872021 оны 11 сарын 18
Hakuho Sho-backed WorldPlus, an all-you-can-read digital magazines platform, strikes deals with Inc Magazine and others

WorldPlus Digital LLC today announced a new version of WorldPlus, a subscription-based “all you can read” digital magazines platform for iOS and Android. WorldPlus offers a new way for people to enjoy fully interactive library of world renowned magazines such as New York Magazine, Inc Magazine, The Fast Company, Harper’s Bazaar, Men’s Journal, Reader’s Digest, PCWorld, Maxim and The Guardian Weekly. Fueled by the truly immersive reading experience and remarkably affordable entry price tag, the platform aims to bring together over 500 popular magazines, leading newspapers, digital publishers and advertisers in Asia-Pacific, Europe, Africa, and the Americas within 2021. In addition, the company is providing its proprietary technology to publishers who’re willing to launch their own interactive digital newsstand. Singapore Press Holdings and Weibo are amongst the notable partnerships. “We are striving to provide the best digital magazine experiences in the world while disrupting the technologies to create them. Also, by reducing the paper consumption in the media industry, WorldPlus is contributing to the sustainability of the planet, one issue at a time” says Ebe Erdenebayar, Founder and President of WorldPlus Digital LLC. WorldPlus is now available globally on App Store and Google Play for $5.99 a month. Customers can sign up for a free one-month trial, and access current and past issues from the aforementioned magazines and 50+ others. The plan automatically renews after the trial ends and can be canceled anytime. About — WorldPlus Digital LLC is a technology, media services and publishing platform provider company. It was founded in 2019 with a goal to disrupt how digital magazines are created as well as to provide people with interactive content experience through innovative technologies. The company is backed by Hakusho Sho, Yokozuna and one of the greatest Japanese sumo wrestling champions of all time. For more information, visit: http://www.wplus.worldiOS Link: https://apps.apple.com/us/app/world-plus/id1420368456Android Link: https://play.google.com/store/apps/details?id=com.wplus&hl=en&gl=US

3032021 оны 11 сарын 18

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.