Хариуцсан техникийн бүрэн байдлыг ханган завсар үйлчилгээг хийх чадвартай Аюулгүй ажиллагааг хангаж ажиллах
- Компанийн аюулгүй ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах. - Байгууллагаас гаргасан ХАБЭА-н дүрэм журмуудыг дагаж мөрдүүлэх. - Тайлан болон бусад бичиг баримтын бүрдүүлэлтийг цаг тухайд тайлагнаж байх. - Компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн эрсдэлийн үнэлгээг хийж, гарч болох аюул, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллах. - Компанийн хэмжээнд нийт ажилтнуудад ХАБЭА-н мэдлэг олгох сургалт зааварчилгааг тогтмол өгч ажиллах.
- Захиалсан хангамжийн бараа материал, эд хөрөнгийг тоо хэмжээний дагуу бүрэн бүтэн хүлээн авах, хадгалалтын стандарт шаардлага , эмх цэгцийн зааврын дагуу чанар, өнгө үзэмжийг алдагдуулахгүй хадгалж, хамгаалах, зарцуулалтад хяналт тавих, компанийг аж ахуйн өдөр тутмын ажлаар жигд хангаж ажиллах, шаардлагатай мэдээ тайланг цаг тухайд нь шуурхай гаргаж удирдлагад танилцуулах. - Агуулахад байгаа төрөл бүрийн түүхий эд материал, тоног төхөөрөмж, аж ахуйн эд хогшил, бичгийн хэрэгсэл, бараа материалын үнэт зүйлсийг хадгалах, хүлээн авах, бүрдэл болсон баримтаар тавьж олгох.