Ю-МЕД эмнэлэг нь гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нөхөн сэргээх мэс засал, пластик мэс засал, арьс гоо засал, гоо сайхны болон дусал эмчилгээ хийгддэг.
Үйлчлүүлэгч бүрийнхээ сэтгэл зүйн тав тухыг насан туршид хадгална.
Гоо зүйн мэдрэмж, мэдлэгийг хослуулан, таны сэтгэл татам төрхийг тодотгох гоо сайхны мэс заслын цогц үйлчилгээг үзүүлнэ.
Touch-up Beauty! Бид таныг "өөр" болгохгүй, таныг "илүү сайхан" болгоно! Манай эмнэлгийн зорилго энэ хоёр үгээр илэрхийлэгддэг.
1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж
- Гоо сайхны мэс засал нь зөвхөн гаднах өөрчлөлтөөс илүү, хүний өөрийгөө илүү сайн мэдрэх сэтгэл зүйг дэмжих нөлөөтэй.
- Хамт олны гишүүн бүрийг хүндэтгэн, тэдний эрүүл мэнд, сэтгэл санааны аюулгүй орчинг бий болгох
- Олон улсын стандартад нийцсэн технологи, туршлагатай эмч мэргэжилтнүүд, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих
- Үйлчилгээний үнэн зөв мэдээлэл, үр дүнгийн ил тод байдлыг хангах
- Үйлчлүүлэгчдийн нууцлалыг хамгаалах
- Эмч нарын ёс зүйд суурилсан зөвлөгөөг өгч, зөвхөн ашиг олохын тулд шаардлагагүй мэс ажилбар санал болгохгүй.
- Салбарын шинэ технологи, арга барилыг судалж нэвтрүүлэх, багийн мэргэжлийн түвшинг тасралтгүй дээшлүүлэх
- Олон улсад тэргүүлэгч гоо сайхны мэс заслын эмнэлгүүдтэй хамтарч ажиллах
- Бид нүүрний бүтэц, биеийн онцлогт тохирсон, хэт хиймэл биш, төрөлхийн мэт харагдах үр дүнг гаргахыг зорино.
- Хүн бүрийн өвөрмөц төрхийг хадгалах нь бидний хувьд үнэ цэнэтэй
- Үйлчилгээний дараах анхаарал халамж, дэмжлэг
- Гоо зүйн боловсролыг насан туршид олгох
2018
19