❤️ Дараагийн “Зүрх мартахгүй RAV4”

➤ Toyota Top Motors төвийг сонгон RAV4 автомашинаа худалдан авч, байгалийн сайханд нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн эрхэм харилцагч та бүхэнд баярлалаа. Мөн тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн Монгол Улсын Гавьяат эмч Б.Болдсайхан, Bundan "Зүрх Мартахгүй" төслийн багийнхан болон хамтран ажилласан Шинэ үеийн банк M bank, дэлхийн стандартад нийцсэн үхрийн аж ахуйг Монголдоо цогцлоож буй Primeat-ийн хамт олонд дахин талархал илэрхийлье.
1991 он — Миний амьдралын томоохон эргэлт болсон он юм. Ахуйн ослын улмаас би гэмтэл авч баруун хөлөө алдсан. Тэр үед ертөнц чимээгүйхэн над дээр хаалгаа хааж байгаа мэт санагдаж байлаа. Бүх зүйл л зогсчихсон ахиж хөдлөхгүй мэт. Гэвч амьдралын зарим нэг хаалга хаагдлаа ч, цонх байнга нээлттэй байдаг. Эргээд бодоход Баянгол дүүргийн “Ган зам” 20-р сургуульд орсон минь тэр цонх байж л дээ. Тэнд би харахад жирийн л нэг биеийн тамирын багш боловч бидний нүдэнд итгэл харуулж, зүрхэнд нь гал асааж өгдөг тийм л чадварлаг Солонго багштайгаа учирсан бөгөөд суугаа волейболын спортыг анх надад танилцуулж, өөрийн шавь болохыг санал болгосон юм. Мэдээж хүн надад итгэж байхад би яагаад өөртөө итгэхгүй хойш сууна гэж? Тэгээд л би эхэлсэн. Бэлтгэл бүрээс зогсолтгүй хөдөлмөрлөхийг, тэмцээн бүрээс өрсөлдөгчтэйгөө бус өөрийгөө ялан дийлэхийг, хожил бүрээс ганцхан медаль биш харин амьдралд би ялагдаагүй гэдгийн баталгаа гэдгийг олж авсан юм. Ингээд 24 жилийн турш би энэ спортоор амьсгалж
Монголын авто соёлын хамгийн том арга хэмжээ POWER Expo & Festival-д улсын аварга, авто спортын мастер Б.Ариунбат өөрийн автомашинтайгаа Toyota Top Motors-г төлөөлөн оролцлоо
Миний амьдралын хамгийн анхны багш бол миний аав. Тэр жолооч мэргэжилтэй. Тиймдээ ч автомашинаа зүгээр л нэг унах биш, яг л өөрийнхөө нэг хэсэг мэт сэтгэл зүрхээ шингээж, аливаа асуудал техникийн гэмтлийг өөрөө оношилж, засварладаг байсан юм. Хүүхэд насны минь багагүй хугацааг аавынхаа автомашины доогуур хамтдаа орж, багажийг нь дамжуулж, сонирхсон зүйлсээ нэг бүрчлэн асууж, суралцаж өнгөрөөсөн дөө. Тэр мөчөөс л техник сэтгэлгээ, тууштай байдал, гарын ур дүй гэдэг зүйл миний дотор мөрөөдөл бас зорилго болж гүн суусан гэж боддог юм. Ингээд 2015 онд Монгол-Японы хамтарсан “1000 инженерийн төсөл”-д хамрагдаж, Тоёохаши технологийн их сургууль болон ШУТИС-д суралцан, 2020 онд механик инженер мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Миний мөрөөдөл, аавын маань зааж сургасан өв ийнхүү бодит биеллээ олж 2021 оны 3 сарын 18-нд би Топ Моторс компанид засварын механикчаар ажлынхаа гарааг эхлүүлсэн юм. Мэдээж миний зам дөт бөгөөд амархан байгаагүй. Үргэлжлүүлэн сурч, хөгжиж, шат дараалан жил бүр мэргэжлийн зэргээ бага багаар ахиулсаар, эцэст нь Toyota-ийн хамгийн дээд зэрэг болох G1-ийг Монголд хамгийн залуудаа эзэмшсэн ажилтан болсон. Миний сонгосон мэргэжил зөвхөн засвар хийх ажил биш. Энэ бол үйлчлүүлэгчийн асуудлыг ойлгож, зөв оношилж, чанартай үйлчилгээ үзүүлж, тэдний итгэлийг хүлээх үүрэгтэй, маш хариуцлагатай бөгөөд хүнлэг ажил юм. Харин автомашин гэдэг зүгээр л нэг төмөр хэрэгцээ бус, бидний өдөр тутмын амьдралын үнэнч туслах, аян замын анд. Зорьсон газарт хүргэж, амьдралыг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэдэг, заримдаа бүр сэтгэл санааг ч тайвшруулдаг, амьдралын салшгүй нэгэн хэсэг, итгэлт найз гэж би итгэдэг. --- Toyota Top Motors — Засварын дэд менежер Э.Сайханчулуун