Одоогоор мэдэгдэл алга байна

Титан Грид ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Цахилгааны борлуулалтын инженер

• Эрчим хүч түгээлтийн нэгдсэн баланс гаргах, хэмжилт хийх, ХАЦ-ын хэмжээг (худалдаж авсан цахилгаан) сар, улирал, жилээр тохирох.• Хэрэглэгчдийн мэдээллийн санг үүсгэх, баяжуулалт хийж явах.• ААН (аж ахуйн нэгж), болон ахуйн бүх хэрэглэгчидтэй ЦЭХ-ээр (цахилгаан эрчим хүч) хангах гэрээ байгуулах, гэрээг шинэчлэх.• ААН, болон ахуйн бүх хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний бичилтийг сар бүр хийж, орлогыг цуглуулах, авлага барагдуулах үйл ажиллагааг зохион байгуулах, тайлан мэдээг тухайн сар болон өссөн дүнгээр гаргаж, тайлагнах.• Хэрэглэгчдийн тоолуурын заалтыг нэгтгэн хянаж баталгаажуулсаны дараа товлосон хугацаанд санхүүгийн хэсэгт илгээх.• ЦЭХ-ний алдагдлыг тодорхойлох, алдагдсан эрчим хүчийг нөхөн тооцож хэрэглэгчдээр хүлээн зөвшөөрүүлэх, орлогыг оруулах, алдагдал бууруулах ажлыг гүйцэтгэх.• Хэрэглэгч, Хангагчийн хоорондын харилцаанаас үүссэн маргаантай асуудлыг хуулийн хүрээнд зохицуулан шийдвэрлэх.• Тоолуур хэмжих хэрэгслийн мэдээллийн сан"-г баяжуулах, эргэлтийн материалын нөөц бэлдэх, баталгаажуулах хуваарь бэлдэх, баталгаажуулах, суурилуулах.• Заалт авагч монтёруудад өдөр тутмын зааварчилгаа, Хөдөлмөр Хамгааллын сургалт, ХАБЭА зааварчилгаануудыг биечлэн өгч ажиллах.• Удирдах дээд байгууллага, холбоотой газруудаас ирсэн тушаал шийдвэр, албан даалгавар, хүсэлт, мэдээ, тайлан тооцооны хэрэгжилт, гэрээний биелэлтэнд хяналт тавьж ажиллах.

Реле хамгаалалт автоматикийн инженер

Реле хамгаалалтын системүүдийг төлөвлөх, боловсруулах, суурилуулах Реле хамгаалалтын ажиллагааг шалгах, тест хийх Ажлын байрны аюулгүй байдлыг хангах зорилгоор стандартуудыг дагаж мөрдөх Техникийн баримт бичиг, схем болон тайлбар бичгийг боловсруулах Ажлын явцад гарсан алдааг тодорхойлох, засах Системийн ажиллагааг сайжруулах, шинэчлэлт хийх Холбоотой тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ хийх Техникийн асуудлуудыг шийдвэрлэхэд туслах Ажлын явц, үр дүнг тайлагнах

Реле хамгаалалт автоматикийн инженер

Компанийн эзэмшлийн хуваарилах байгууламж, дэд станцуудын реле хамгаалалт автоматикийн тоноглолууд, цахилгаан тоноглолын удирдлагын ба хамгаалалтын хэлхээ, ЦЭХ-ний тооцооны хянах хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагааг хянах, тэдгээрийн үзлэг үйлчилгээ, тохируулгын ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай гүйцэтгэх найдвартай байдлыг хангах Ашиглалтын өдөр тутмын ажлууд, албаны хэвийн үйл ажиллагааг хангах  Тоноглолын их болон урсгал засварын ажлыг төлөвлөх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Хүннү гудамж, Олимп плаза 703 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.