“ДЦС-4” ТӨХК-ийн суурь тавих ёслол 1979 онд болж, барилга угсралтын ажлууд хийгдэж эхэлсэн байна. 1983 онд эхний агрегат 80 МВт, 1984 онд 2 агрегат бүхий 180 МВт, 1985 онд 3 агрегат бүхий 280 МВт, 1986 онд 4 агрегат бүхий 380 МВт, 1990 онд 5 агрегат бүхий 460 МВт, 1991 онд 6 агрегат бүхий 540 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай болсон бөгөөд 2007 онд ТА-5 хүчин чадлыг 20 МВт-аар нэмэгдүүлсэн. 2015 онд Турбоагрегат №7-г шинээр ашиглалтанд оруулж, 2019-2020 онд Турбоагрегат №1-4-г шинэчилсэнээр нийт 772 МВт цахилгаан эрчим хүчний, 1586 Гкал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай ажиллаж байна.
2030 онд инновацид суурилсан эрчим хүчний цогц бүтээгдэхүүн ажил үйлчилгээтэй шилдэг компани болно.
Эх орны хөгжлийн баталгаа Эрчим хүчний хүчирхэг тулгуур нь байна.
1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж
Эвсэг хамтач, Эрч хүчтэй, Манлайлагч Чадварлаг мэргэшсэн, Идэвх санаачлагатай
1983
1500