Одоогоор мэдэгдэл алга байна

Стөүнхиж ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай комдани нь 2004 оноос хашааны нүхтэй бетон блокны үйлдвэрлэл, худалдаагаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2008 онд СТӨҮН ХИЖ ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгүүлэн өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай тасралтгүй өргөжүүлсээр ирсэн. Манай компани хашааны бетон блок, угсардаг Евро хашаа болон барилгын дүүргэлтийн полистирол блок, явган замын хавтан бордюр, ялуу, цэцэрлэгжил тохижолтын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт болон төмөр эдлэл дагалдах материалын борлуулалтын үйл ажиллагаа явуулж байна.
Манай хамт олон өөрсдөө тоног төхөөрөмж, үйлдвэрээ зохион бүтээж хийдэгээрээ хаана ч байхгүй давуу талтай ИННОВАЦИ ТӨВТЭЙ компани юм. Олон шинэ бүтээгдэхүүн, технологи шинээр төрүүлж зах зээлийг байлдан дагуулж байгаа нь хэрэглэгчидийн үнэлэмжийг нэмэгдүүлж, жил бүрийн борлуулалтынӨНДӨР ӨСӨЛТ НОТОЛЖ БАЙНА.
Шинээр зохион бүтээж хийсэн хаана ч байхгүй дахин давтагдашгүй гайхалтай өнгө загварын бүтээгдэхүүнүүд маань нийслэл Улаанбаатар төдийгүй Монгол орны өнцөг булан бүрт хүрч хот, аймаг, сумын төвүүдийн гудамж талбайг чимэн хүмүүсийн амьдрах орчныг сайжруулан олны нүдийг хужилан сүндэрлэсээр байгаа нь бидний бахархал үр хүүхдэдээ ч өвлөн үлдээх мөнхийн дурсгал юм. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2022 онд Сонголонд бетон хийцийн үйлдвэрээ барьж ашиглалтад оруулаад байна.
ХҮН БОЛЖ ТӨРСНИЙХ МӨРӨӨ ГАРГАЖ ХИЙСЭН БҮТЭЭСЭН БАХАРХАХ ЗҮЙЛТЭЙ АМЬДРАХ САЙХАН.

  • Уриа

    Өвлөгдөн үлдэх үнэ цэн

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Гурвалжингийн гүүр Баруун гудамж 10 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.