Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
MSPA-AP (Mystery shopping professionals’ association – Asia/Pacific) буюу Нууц худалдан авалтын судалгааны мэргэжлийн холбооны Ази, номхон далайн орнуудын салбарын 17 дахь чуулга уулзалт Энэ удаагийн уулзалт 2022 оны 11 сарын 17-19-ний өдрүүдэд “Хэрэглэгчийн туршлагын судалгаа: Цаг үеийн өөрчлөлтөд тулгарч буй сорилтууд” сэдвийн дор явагдаж өнгөрлөө. SICA компани нь 2018 онд тус холбоонд гишүүнээр элссэн бөгөөд чуулга уулзалтад биечлэн оролцож, туршлага судалж байна.
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн дунд шатны үнэлгээний ажил эхэллээ. Энэхүү төслийн зорилго нь мал сүргийн эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Дунд шатны үнэлгээ хийх ажлын хүрээнд төслийн хэрэгжилтийн үр нөлөөгөөр шалгуур үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлохыг зорьж байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орон нутагт ажиллах судлаач нараа бэлтгэлээ.
Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо болон нөөцийг үнэлэх суурь судалгааны ажлын тайлангийн танилцуулгыг хийлээ. Энэхүү төслийн зорилго нь сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад оршино. Судалгааны үр дүнг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, дүүрэг тус бүрийн сүрьеэгийн диспансер, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын холбоо мөн судалгаанд хамрагдсан ХХЭМБ-уудын эмч, ажилчид гээд нийт 20 гаруй хүний төлөөлөлд танилцууллаа.