Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Tа хамгийн шилдэг нь байх болно RE/MAX-ын гэр бүлийн гишүүн болсноор та өөрийнхөө төсөөлснөөс ч илүү дэмжлэгийг авах болно. Таныг өндрөөс өндөрт хүрэхэд тань тус болох маш хялбар олон төрлийн хэрэгслүүд, мэдээллийн нөөц, үл хөдлөх хөрөнгийн бүхий л төвшинг хамарсан гайхалтай сургалтуудыг танд олгох болно. Та ирээд л үз! ХҮЧТЭЙ БРЭНД Бизнесээ амжилттай чиглүүлэх хамгийн чухал хэрэгсэл болох брэндэд итгэ 45 жилийн түүхтэй, дэлхийн 140 гаруй оронд салбартай, 120,000 гишүүнтэй дэлхий #1 RE/MAX брэндэд танд хэрэгтэй бүх зүйлс байдаг. Уг үр дүнгээрээ бид маш их бахархдаг ч, үүнээс илүү бахархууштай зүйл нь: Бидэнд итгэн ажиллаж буй дэлхий дахины харилцагчид. Бидэнтэй хамтран ажиллаж буй бидний гишүүдийн итгэл найдвар юм. Бидэнтэй нэгдэж уг итгэл найдварын салхи таны завийг хааш хүргэхийг та өөрөө хар. ХАМГИЙН ЦОГЦ ДЭМЖЛЭГ Таныг шилдэг нь болгоход туслахбүх хэрэгслүүд бидэнд байна Дийлэнх франчайз эзэмшигчид эдгээр зүйлсийг голчлон хүсдэг: Хараат бус байдал болон өөрийн бизнесийн эрх чөлөөтэй удирдан явуулах, мөн батлагдсан бөгөөд итгэлтэй системийн тусламж дэмжлэг. Тиймээс бид өөрсдийн гишүүдээ өөрийн замаар, өөрийн аргачлалаар бизнесээ удирдахад нь туслах бүхий л хэрэгслүүдийг санал болгодог. Ийнхүү бусад зүйлсд санаа зоволгүйгээр та өөрийн хамгийн сайн хийдэг: Бизнесээ амжилтын өөд удирдах цаг завтай болох юм. ШИЛДЭГ СУРГАЛТ Бид өөрсдийн тоглогчдоохамгийн өндөр оноо авахад нь тусалж сургадаг Спортын томоохон төлөөлөгчидтэй адил зөв сургалтын үндсэн дээр бид өөрийн хамгийн шилдэг рекордонд хүрч чаддаг. Тийм учраас RE/MAX-д таныг бизнесээ дэлхийн төвшинд гаргахад тань хэрэг болох бүхий л төвшиний сургалтуудыг заадаг. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн салбарт шинэхэн нэгэн, өөрийн өдөр тутмын бизнесээ илүү бүтээмжтэй болгох хүсэлтэй агент эсхүл зах зээлийн өндөр туршлага бүхий каръерээ ахисан төвшинд гаргах хүсэлтэй бизнесмэний хэн ч байсан таныг RE/MAX брэнд нь бүхий л төвшинд таныг хөгжүүлж, чадваржуулж, таныг хамгийн шилдэг хувилбарыг гаргаж ирж чадна. ХАРИЛЦАА ХОЛБОО БОЛ МЭДЛЭГ Хамгийн шилдэг үр дүнггаргахын тулд хамгийн шилдэг практикийг танд санал болгоно Өөрийн бизнест бусад амжилттай яваа бизнесмэнүүдийн туршлагыг ашиглах боломжтой. “Мэдлэг Хуваалцах” систем нь бидний соёлын хамгийн амин чухал хэсэг гэдэгт бид итгэдэг бөгөөд өөрсдийн мэдлэгэ туршлагыг хуваалцаж, санал бодлоо солилцох нь амжилтанд хүрэх үндэс гэж бид үздэг. Тийм ч учраас бид өөрсдийн гишүүдээ бүхий л төвшинд хамтран ажиллаж өөрсдийн түүхийг хуваалцан бусаддаа болон өөртөө амжилтыг авчрахыг уриалан ажилладаг. ИННОВАЦИ Үйлчилгээний шинэ эрин үеийнстандартад зориулан салбарыг бид шинэчилж байна RE/MAX брэнд нь инновацитай үргэлж хөл нийлүүлэн алхах зорилготой ажилладаг бөгөөд бидний уг анхдагч байдал нь үргэлж салбарын стандартыг тодорхойлж, үйлчилгээг сайжруулж байдаг. Боловсрол болон технологид төвлөрөн бид агентийн хамтын ажиллагааг сайжруулан агентуудыг харилцагчийн хүсэл хэрэгцээнд төвлөрөн ажиллах, худалдан авагч худалдагчдийн хамгийн үр дүнтэй, хамгийн сайнаар төлөөлөх боломжийг нээж өгдөг. НЭГ ГЭР БҮЛ Нэг томоохон гэр бүлийнхамгийн чухал хэсэг нь та байх болно RE/MAX-ийн гишүүдээс: RE/MAX брэндэд таны хамгийн дуртай зүйл юу вэ гэж асуухад – дийлэнх тохиолдолд “Хамт олон” гэж хариулдаг. Тийм ч учраас бидний баг хамт олны уур амьсгалыг та өөр хаанаас ч олоход хэцүү байх болно. Манай хамт олон хэзээ ч цугласан компанийн уулзалт гэхээсээ илүү нэгэн гэр бүлийн цугларалт мэт санагдах болно. Яг л гэр бүл шиг бид нэг нэгэндээ тусалж дэмжих, хүн бүрийг илүү амжилтанд хүргэхэд бид хамгийн их дуртай байдаг – энэ нь биднийг ажилдаа улам илүү хайртай болгодог. Бэлдээд, байрлалаа аваад, гүй! Бид хөөрөхөд бэлэн, харин та? Фрайнчайз худалдан авах Агентээр хамтран ажиллах
Террас болон балкон нь бидний гэрийн хамгийн үнэ цэнэтэй хэсэг төдийгүй гэрийн засал нь дэлгэр зуныг санагдуулам гол анхаарлыг татдаг хэсэг билээ.Бидний гэр бол хамгийн их цаг хугацааг өнгөрөөдөг газруудын нэг билээ. Тиймээс энэхүү өөрчлөлтүүдийг гэртээ хийж шинэ засал чимэглэл хийх нь бидэнд амрах орчин хийгээд сайн сайхан амьдрах орон зайг бий болгох билээ. Цаг агаар сайхан болохтой зэрэгцэн террас , тагтны тохижилтод анхаарлаа төвлөрүүлснээр гадаа дулаарч эхлэхэд бидэнд тухтай амарч,номоо уншиж, хооллож, дасгал хийж, наранд биеэ шарах боломжтой болно. Цөөхөн хэдэн жижиг өөрчлөлтүүд нь эдгээр орон зайд шинэ өнгө төрх, амьдралын хэв маягаар дүүрэн сонголтыг бий болгох болно. 1. Бяцхан ногоон өнгөөр өнгө нэмж террасаа чимэглээрэй Цэцэг, ургамал хийгээд ногоон өнгө нь террасд зун цагийн цоглог мэдрэмжийг өгөх болно. Хэрвээ танд аль хэдийнээ байгалийн амьд ургамал бий бол тэдэнд анхаарал тавьж арчлан навчийг нь арчиж үрслэх цаг болжээ. Та мөн тэдний байгаа байрлалыг өөрчилж гэрийнхээ бүхий л хэмжээнд хүрэлцэхүйц болгох нь хэрвээ таны террас жижигхэн бол үнэхээр чухал алхам болох юм шүү. FLOORING AND WALL TILES FEATURING STONE-EFFECT PORCELAIN TILE Нөгөө талаар, хэрвээ танай байшингийн энэхүү хэсгүүдэд хараахан ногоон ургамал байхгүй бол та өөрийнхөө боломжит талбайн хэмжээгээр ваартай ургамал бүхий тавиурыг сонгож эсвэл таазнаас зүүсэн торон ваарыг сонгож өгөх боломжтой. Энэ нь маш олон өнгө, хэв маягийг нэмэх энгийн, боломжийн хялбар арга юм. 2. Өөрийн орон зайд тохирсон тавилгаа сонгоорой. Террас эсвэл тагтны тавилгын талаар бодохдоо өөрөөсөө асуух ёстой хамгийн эхний асуулт бол та энэ зайг юунд ашиглахыг хүсэж байгаа вэ? Та зүгээр л амарч, агаар сэлгэх боломжтой хэсгийг хүсэж байна уу? Эсвэл өдөр бүр цэвэр агаарт өглөөний цайгаа ууж, өдрийн хоолоо идэж болох орон зай юу? Энэ шийдвэр нь танд байгаа өрөөний дагуу танд хэрэгтэй тавилгын төрөл, эцсийн зохион байгуулалтыг тодорхойлоход дөхөм болгоно.Орон зайн хэмжээнээс үл хамааран таны террасыг засах тавилга сонгох нь түүний хэрэглээг болон бүтцийг зохицуулахад зайлшгүй шаардлагатай арга юм. DOORS COATED WITH COVERLAM OXIDO Таны хүссэн загвар хийгээд төсөвт тань таарах маш олон сонголт бий. Хамгийн энгийн модон ширээ болон сандлаас эхлээд бүүхүү хэмээх зөөлөн сандлууд жижиг дэнжтэй айлуудад их тохиромжтой. Том буйдан, орчин үеийн түшлэгтэй сандал нь хэн нэгэн том дэнжтэй азтай айлд гайхалтай сонголт болох болно. GRESPANIA AMAZONIA FLOOR TILES 20MM PORCELAIN TILE FOR OUTDOOR USE. 3. Харагдах орчингоо зайтай болгох аргуудыг хэрэглээд үзээрэй COVERLAM NEXO Дотор гадна талаас орон зайг өргөн тэнэгэр болгох нэгэн түлхүүр нь тэдгээрийн хоорондох гоо зүйн аестетик байдлыг хангах явдал юм. Та байшингийн дотор тал, гаднах талбайнууд, дэнж эсвэл тагтны аль алинд нь ижил материал, хийцийг ашиглан өндөр ашиглалтын чадвар, нүдэнд тусах байдлаар орон зайг нэмэгдүүлэх боломжтой. GRESPANIA VILLAGE Сүүлийн үеийн технологийн дэвшил ачаар та дулаан мод, гоёмсог гантиг эсвэл орчин үеийн цементийн гайхалтай загварыг гадаа шалан дээрээ туршиж үзэх боломжтой болсон нь талархууштай хэрэг билээ. GRESPANIA PATAGONIA SERIES Гэрийн шалны хавтангийн дизайнаас гадна та гадаа ашиглахад зайлшгүй шаардлагатай зарим техникийн стандартыг авч үзэх нь маш чухал юм. Террас болон тагтны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангахын тулд шалны материал нь удаан эдэлгээтэй, хур тунадас, нар, температурын гэнэтийн өөрчлөлтөд тэсвэртэй байх ёстой. Нэмж дурдахад гулсалтын эсрэг зөв гадаргуу нь эдгээр орон зайг аюулгүй байлгахад тусалдаг.Та илүү дэлгэрэнгүй загварын сонголтыг Grespania Group дэх каталогноос үзэж өөрийн гэсэн гайхамшигтай террасаа бий болгоорой! Website: http://www.remax.mn/ Facebook: https://www.facebook.com/remax.mn
Билл болон Мелинда Гатес нар өнгөрсөн жил Сан Диегогийн далайн эрэгт байрлах үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан билээ.Майкрософт /Microsoft/ компанийг үүсгэн байгуулж нэрд гарсан Гатес нь Калифорниа муж дахь Дел Мар байшингаа 43 сая ам доллараар худалдаж авсан гэж анх Вуалл Стрит сэтгүүлд /Wall Street Journal/ нийтлэгдэж байжээ. Тэр үедээ энэхүү борлуулалт нь тухайн бүсийнхээ хамгийн томд тооцогдож байсан юм. Дел Мар байшин нь сүүлд 2020 оны 3 дугаар сард Гатесд зарагдахаасаа өмнө 48 сая ам долларын үнэтэйгээр зах зээлд бичигдэж байжээ. Энэхүү үл хөдлөх хөрөнгө урд Техас мужийн тэрбумтан, хөрөнгө оруулалтын менежер болох Т.Бун Пиккенсийн өмнөх эхнэр Мадлен Пиккенсийн эзэмшилд байсан юм. Гатесийнхний нийт үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 200 сая ам доллар хүрэхүйц хэмжигдэж байна. Сүүлийн үеийн мэдээллээр Гатес болон түүний эхнэрийн 27 жилийн хамтын амьдрал дуусгавар болж тэдний хөрөнгө мөн хуваагдах болоод байна. Хосууд дээр дурдсанаас гадна өөр олон төрлийн тансаг зэрэглэлийн хөрөнгө эзэмшдэг бөгөөд, үүнд 2014 онд худалдан авсан 18 сая ам долларын Өмнөд Калифорниа дахь ранч, мөн 127 сая ам доллараар үнэлэгдэхүйц Вашингтон мужийн Медина дах шилтгээн орж байна. Тэд хэрхэн хөрөнгөө салгах талаар тустаа гэрээ хийх юм. Та бүхэн Сан Диего дахь үл хөдлөх хөрөнгөтэй нь танилцана уу, 1. Архитектор Кен Рончеттигийн 1999 онд бүтээсэн загвар 2. Энэ нь Дел Мар дах гол үзвэрийн нэгээр тооцогддог байшин билээ. 3. Модон тааз нь энэхүү далайн эргийн байшинд арлын мэдрэмжийг өгч байна. 4. Үндсэн зочны өрөө нь тагт руу гарах өргөн цонхтой нийлсэн байна. 5. Гадаад талбайд 120 фут далайн эргийн тагттай. 6. Эзэд тагтны хэсгээсээ шууд далай руу гарч сэлэх, далайг харж баясах боломжтой. 7. Гадаад тохижилтын хувьд галын зуух нь ихэнх орон зайг хамаарчээ. 8. Хэрвээ саяын хэсэгт хангалтгүй санагдвал энд мөн том усан сан ч мөн бий. 9. Мөн 10 хүний багтаамжтай жакуззи. 10. Жакуззи болон галын зуухын хэсэг нь далайн эрэг дээрх төгс амрах орчныг бүрдүүлнэ. 11. Арын хэсэгт, нийт 6 унтлагын өрөө бий. 12. Мөн бүгд далай руу харсан үзэмжтэй. 13. Байшин нь нийт 5800 хавтай дөрвөлжин фут талбайтай 3-5 ариун цэврийн өрөөтэй. 14. Байшин тэр чигтээ шохойн чулуун шалтай ажээ. Website: http://www.remax.mn/ Facebook: https://www.facebook.com/remax.mn