Одоогоор мэдэгдэл алга байна

Эн Си Си Эс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТИЙН ЗУРГИЙН ИНЖЕНЕР

Халаалт агаар сэлгэлтийн зураг төслийг боловсруулах; Гадаад зураг төслийг уншиж ойлгох, дүн шинжилгээ хийх; Зураг төслийн орчуулгад хяналт хийж, магадлалаар оруулж экспертүүдээс өгсөн шүүмжинд хариулах, зургийн жагсаалт, тайлбар бичиг бэлдэх; Компаний хэрэгжүүлж буй төслүүдэд мэргэжлийн хүрээнд инженерийн санал, шийдлийг гаргах; Батлагдсан зураг төслийн дагуу угсрагдаж буй эсэхэд байнгын хяналт тавих;

ХОЛБОО ДОХИОЛЛЫН ЗУРГИЙН ИНЖЕНЕР

Холбоо дохиоллын зураг төслийн шаардлагын дагуу зураг боловсруулах; Холбоо дохиоллын зураг төслийн тооцоо хийж, шийдэл гаргах, ажлын зураг төсөл англи монгол хэл дээр боловсруулж баталгаажуулах; Зураг төслийн дагуу зохиогчийн хяналт хийх; Төслийн хүрээнд хийгдэж буй гадны орнуудад боловсруулсан Холбоо дохиоллын зураг төслийг Монгол Улсын норм, дүрэм, стандартад нийцэж буй эсэх дээр хяналт тавих; Төслийн хүрээнд хийгдэж буй гадны орнуудад боловсруулсан Холбоо дохиоллын гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулах, Холбоо дохиоллын зургийн орчуулга хийх. Зураг төсөл боловсруулахад шаардлагатай програм хангамж дээр ажилладаг байх;

Инженер геологич / геотехникийн инженер (ОТ )

Хаягдлын далангийн байгууламжийн барилгын явцад далангийн чанарын хяналтыг хийж гүйцэтгэх, алдаа зөрчлийг урьдаас мэдэгдэх, арилгах арга зам, зөв шийдлийг гаргах; Хэрэглэгчийн шаардлага хангасан, өөрийн орны болон олон улсын стандартад нийцсэн лабораторийн болон хээрийн сорилт туршилт, шинжилгээг хийх, үр дүн боловсруулах, барилга байгууламжийн ул хөрс, материалын судалгаа хийх.   Үндсэн үүрэг: Далангийн байгууламжийн барилгын ажилд ашиглаж буй материал техникийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж, туршилт шинжилгээ хийх Хөрсний усны болон хөрсний шилжилт хөдөлгөөнийг хянах мониторингийн багажнуудын өдөр тутмын хэмжилт авч, үр дүнг боловсруулах Даралтат уст давхаргын хэмжилт болон далангаас шүүрэн гарч буй усны хэмжээг өдөр тутам хэмжиж, үр дүнд анализ хийх Шинжилгээнд ирж буй болон бэлдсэн сорьцын чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг хянах; Шинжилгээг холбогдох стандарт арга аргачлалын дагуу үнэн зөв, зохих нарийвчлалтайгаар гүйцэтгэж байгаа эсэхийг хянах; Шинжилгээний явцад алдаа гарч байгаа шалтгааныг тогтоох, алдааг залруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх; Бэлэн болсон хариуг хянаж, лабораторийн эрхлэгч болон захиалагчид тайлбарлаж өгөх; Тогтмол хийж байгаа шинжилгээнүүдийн үр дүнд харьцуулалт хийж, судалгааны материал бэлтгэх; Өдөр тутмын болон долоо хоног тутмын тайлан бэлтгэх; Лабораторийн сорилт, шинжилгээний болон техникийн үйл ажиллагааг хариуцан явуулах;  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж, LS PLAZA 704 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.