Одоогоор мэдэгдэл алга байна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль нь 1993 оноос дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж, хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлээр бакалаврын өдөр, орой, эчнээ, хос хавсарга болон магистрын сургалт явуулж байна.

Бакалаврын түвшинд Хөдөлмөрийн эдийн засаг, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, Бизнесийн эдийн засаг, Хүний нөөцийн менежмент, Санхүүгийн менежмент, Нягтлан бодох бүртгэл, Нийгмийн ажил мэргэжлийн хөтөлбөрүүдээр, магистрын түвшинд Хөдөлмөрийн эдийн засаг, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.

Тус сургууль нь Чанарын менежментийн̆н тогтолцоо нь ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартын, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо нь ISO 21001:2018 стандартын шаардлагыг тус тус хангасан, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шийдвэрээр 2026 он хүртэл 3 дахь удаагаа ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн, Улаанбаатар хотын төвд “А” зэрэглэлийн бүсэд байршилтай, өөрийн хичээлийн байр, оюутны дотуур байр, биеийн тамирын заал, цайны газартай, оюутан суралцах таатай орчин бүрдсэн, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг зохих шаардлагын түвшинд хэрэгжүүлэх багшлах боловсон хүчин, материаллаг нөөцтэй бөгөөд Увс аймагт салбар сургуультай.

Манай төгсөгчид нийгмийн түншлэлийн гурван талын байгууллагууд болох Засгийн газрын яам, агентлаг, ХНХЯ, МҮЭ-ийн Холбоо, түүний харьяа байгууллагууд, Монголын ажил олгогч эздийн холбоод болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Нийгмийн даатгалын хэлтсүүд, Татварын хэлтсүүд зэрэг төрийн байгууллагууд, банк, санхүү, төрөл бүрийн бизнесийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийнхээ дагуу үр бүтээлтэй ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Эрдмээр чимж Хөдөлмөрөөр жигүүрлэе!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1993

  • Ажилтны тоо

    29

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруу 9/1 Тэнгис кино театрын баруун хойно.

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.