Гишүүн байгууллагуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, нийтлэг эрх ашгийг холбогдох байгууллагуудад уламжлах; Гишүүн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг бий болгох, тогтмолжуулах; Гишүүн байгууллагуудыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах; Холбогдох хууль, журмын төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах, санал хүргүүлэх; Холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах; Монголын банкны холбоо ГҮТББ-ын дотоод бичиг баримтыг хөтлөх, холбогдох журмын төслийг боловсруулах, гэрээний төсөл хянах;