Одоогоор мэдэгдэл алга байна

Марч Констракшн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ажлын ярилцлагад өгөх зөвлөгөө.

    Ажил олгогч таны анкет (CV)-г уншиж судлаагүй биш судалсан. Таны өгсөн CV дээрх мэдээлэл таны өнгөрсөн үеийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй агуулдаг учраас таны хувийн онцлог, зан байдал, авьяас чадвар, ирээдүйд тухайн компанид хэр зэрэг баялааг бүтээж чадах оюуны нөөцтэй вэ гэдэг талаарх мэдээлэл агуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл CV нь таны талаарх мэдээллийн зөвхөн цаасан дээр буулгаж, илэрхийлж болох нэг хэсгийг л агуулдаг болохоос таныг хэн бэ ? гэдгийг бүрэн тодорхой илэрхийлэх боломжгүй байдаг. 

  • Ажилд тавигдсан шаардлагуудыг хангасан эсэхийг тодруулах анхан шатны ярилцлага : Энэ ярилцлага нь тухайн ажилд тавигдсан ерөнхий шаардлагуудыг ажил горилогч бүрэн хангаж байгаа эсэхийг бүрэн баталгаажуулах зорилготой. 
  • Тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг нарийвлан тодорхойлох буюу сонголт хийх шатны ярилцлага. Энэ ярилцлага нь тавигдсан шаардлагуудыг хэр өндөр хэмжээнд хангаж байгааг тодорхойлох зорилготой. 
  • Эцсийн шийдвэр гаргах буюу ажил санал болгох шатны ярилцлага. Энэ ярилцлага нь эцсийн шийдвэр гаргаж ажил горилогчдод ажил санал болгох зорилготой. Ажил горилогчтой ярилцах гол сэдэв нь цалин хөлс, хангамж байдаг.
Зөвлөгөө 1. Ярилцлагад хожимдолгүй, 10-15 минутын өмнө оч. Тухайн байгууллагад тохирсон байдлаар цэвэрхэн хувцасла. Ярилцлагад орохоосоо өмнө байгууллагын уур амьсгалыг мэдрэхийг хичээ. 

Зөвлөгөө 2. Өөрийгөө аль болох сайн талаас нь харуулах хүсэл, намайг ойлгохгүй байх вий гэх айдас ярилцлагад орох гэж байгаа хүний сэтгэлийг догдлуулан түгшүүлдэг. Бүү сандар. Таны өмнө шалгалт авч байгаа багш биш, зүгээр л тодорхой албан тушаалд сайн ажилтан олж авахыг л хүсэж байгаа хүн байна гэдгийг ухаар. Тэр таны мэргэжлийн түвшин, мэдлэг чадварыг л сонирхож байгаа хүн. 

Зөвлөгөө 3. Өөртөө итгэлтэй бай. Асуултыг аль болох тодорхой, бөөрөнхийлөлгүй хариулж, ярилцагчийн реакцийг анхааралдаа байлга. Өөрийгөө ч хяналтандаа байлга. /Дуу хоолой, хөдөлгөөн, нүүр царайны хувирал, сууж байгаа байдал гэх мэт/

Зөвлөгөө 4. Ярилцлагын үеэр өөрийнхөө хувийн асуудлыг бүү цухуйлга, хуучин дарга болон ажиллаж байсан газраа бүү муул, бүү шүүмжил. Ярилцаж байгаа хүнтэйгээ маргах, түүнийг буруутгах хэрэггүй. Шашин, улс төрийн сэдвийг бүү хөнд.

"Ярилцлагын төгсгөлд тэнд ажилд орох сонирхолтой байгаагаа дахин илэрхийл. Өөрийгөө сайн ажилтан гэдгээ шууд хэл." "Гэртээ ирээд, талархлаа илэрхийлсэн захиа явуулж, захидалдаа ярилцлагын үеэр хэлэхээ мартсан зүйлээ бичээрэй." Ажлын ярилцлагын үеэр асуудаг түгээмэл асуултууд 

Таны хувь хүний чиглэлийг тодотгох асуултууд 

  • Таны боловсрол, мэргэжил юу вэ ? 
  • Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ ? /Юугаараа таныг татсан бэ ?/
  • Хуучин ажлаасаа яагаад гарсан бэ ?

Эдгээр асуултаас ажил олгогч таны тухай хамгийн ерөнхий мэдээллийг олж аван, тухайн компанийн үйл ажиллагааны чиглэлд таныг тохирох эсэхийг мэдэх болно. Тэгэхээр та энэ салбарт карьер хийх нэн сонирхолтой байгаа гэдгээ мөн өөр, энэ чиглэлийн компаниудаар ч очих гэж байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй. Та өөрөө ч сонголт хийж байгаа гэдэг нь харагдана.

Таны урмыг тэтгэх хүч болон хүслийг тодорхойлох асуултууд

  • Таны амьдралын зорилгууд юу вэ ? 
  • Зорилгууддаа ямар замаар хүрэх гэж байна вэ ? 
  • Та өөрийгөө 10 жилийн дараа хэрхэн харж байна вэ ? 
  • Та хүрсэн зорилгоосоо жишээ татан ярина уу ? Хэрэгжүүлсэн арга зам тань юу байсан бэ ?
  • Та өөрийгөө энэ албан тушаалд тэнцэнэ гэж бодож байгаагийн учир юу вэ ? 
  • Та ямар цалин авахыг хүсэж байна вэ ?

Энэ асуултын хариултаас та тухайн компанид хэр их хүч чадлаа дайчлан ажиллах гэж байгаа нь харагдана. Цалингийн хувьд битгий өөрийгөө доош нь хийгээрэй, тооцоолж байгаагаасаа 1,5 дахин их хэлэхэд ч буруудахгүй. 

Таны хувь хүний чанарыг тодорхойлох асуултууд

  • Та өөрийгөө таван тэмдэг нэрээр тодорхойлно уу 
  • Таны гурван сайн чанар ? 
  • Таны гурван муу чанар ?
  • Таны гурван амжилт ? 
  • Таны гурван ялагдал ? 
  • Та хэрхэн амжилтад хүрдэг вэ ? 
  • Та өнгөрсөн явдлаасаа юуг өөрчилмөөр байдаг вэ ? 

Энэ асуултуудын хариулт нь та өөрийгөө хэрхэн дүгнэдэг, өөрийгөө хэр ойлгож чаддаг, өөртөө шүүмжлэлтэй ханддаг эсэх, алдаагаа засаж чаддаг эсэхийг ажил олгогчид ойлгоно. 

Бүтээлч сэтгэлгээг тодорхойлох асуултууд 

  • Асуудлыг хэд хэдэн замаар шийдэх тухай жишээ ярьна уу ? 
  • Ямар нэгэн асуудлыг жишээ болгон авч, шийдэх арга замыг нь алхам алхмаар нь ярина уу ? 
  • Хэн нэгнийг хэрхэн сэнхрүүлж байсан талаарх жишээ ярина уу ? 
  • Зөрчилдөөнтэй байдлын тухай жишээ аваад зөрчилдөөнөөс гарах арга замыг зурна уу ? 

Аливаа байгууллагын хамгийн үнэ цэнэтэй ажилтнууд бол бүтээлч сэтгэлгээ бүхий ажилтнууд байдаг. Тиймээс тухайн компанийг урьдчилан судалж үр ашгийг нь сайжруулах арга замыг хэрхэн харж байгаагаа ярьвал их сайн. Гэхдээ тайлбарлан бичих хэрэггүй, ерөнхийд нь яриарай. 

Манлайлагч байх чадвартай эсэхийг тодотгох асуултууд 

  • Та өөрийнхөө амьдралын зохиогч нь уу, найруулагч нь уу ? 
  • Та удирдах дуртай юу ? Удирдуулж ажиллах нь танд таалагддаг уу ? 
  • Та багаар ажиллах дуртай юу, ганцаараа ажиллахыг таалдаг уу ? 

Энэ асуултад хариулахдаа багаар болон хэн нэгний удирдлаган доор ажиллахдаа үр дүн сайтай ажилладаг, гэхдээ шаардлага гарвал санаачлага болон хяналтыг гартаа авч ажилладаг гэвэл та үнэлэгдэх болно. 

Та тухайн байгууллагыг хэр сонирхож байгаа, хэр үнэнч ажиллахыг тодруулах асуултууд

  • Манай компани, байгууллагын тухай мэдэх үү ? 
  • Өөр юу мэдэхийг хүсэж байна вэ ? 
  • Байгууллагын гуйлтаар муу зуршла орхиж чадах уу ? 
  • Хэрэв танд илүү ашигтай санал ирвэл яах вэ ? 

Тухайн байгууллагаа судалж мэдээлэлтэй болсон байх. 

 Хууль, эрхззүйн зарим заалтаас

Анх ажилд орж буй иргэн та ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ заавал байгуулан ажиллана. 

Хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ ? 

Ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. 

Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл : 

  • Ажлын байр буюу албан тушаалын нэр 
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг 
  • Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ
  • Хөдөлмөрийн нөхцөл

"Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй" 

"Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд дээр заасан гэрээний аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцогдохгүй" 

Та бизнес, хувийн амьдралдаа аливааг хийхдээ дараах асуултуудыг өөртөө тавьж байгаарай : 

  • Миний хийх гэж байгаа зүйл хууль зүйд нийцэх үү ? 
  • Миний хийх гэж байгаа зүйл ёс зүйд нийцэх үү ? 
  • Үүний дараа би өөрөөрөө бахархаж чадах уу ? 
  • Энэ тухай миний ойр дотны хүмүүс минь мэдвэл яах бол ? 
  • Үүний дараа би өөрийгөө хүндэлж чадах уу ? 

Хүсээгүй зүйлдээ хэзээ ч бүү цаг зарцуулаарай !!!

АЖИЛ ГОРИЛОГЧ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

 

1,7532019 оны 3 сарын 28
Поларис Апартмент - 1 хотхон

Баянзүрх дүүргийн 15-р хороолол, Жуковын музейн хойно, "Тарвалин хийд"-ийн зүүн талд байрлалтай. Ая тухтай амьдрах бүхий л нөхцлийг бүрдүүлсэн ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН хотхон юм. POLARIS APARTMENT 1 Хотхоны давуу талууд: Нил суурьтай, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй Хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай Цутгамал хийцтэй /70%/ Хүүхдийн тоглоомын талбай, Ногоон байгууламж Үйлчилгээ нэг дор төвлөрсөн Төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсо Өрөөний зохион байгуулалт сайтай 160 машины ил зогсоолтой 3-н талаасаа орох боломжтой, зам дэд бүтцийн таатай байрлалтай Өндөрлөг газар байрладаг, утаа бага Нэг орцондоо 24-н цагийн хоёр лифттэй СӨХ-ийн үйл ажиллагааг мэргэжлийн баг удирдан зохион байгуулна Нэгдсэн харуул хамгаалалт болон хяналтын камертай Гадны дуу чимээ тусгаарлалт сайн Нийслэлийн Баянзүрх дүүргийн хошой тэргүүний "Шавь" цогцолбор сургууль 150метр зайтай.  Улсын 115 дугаар цэцэрлэг 150метр зайтай.  

3,2612023 оны 8 сарын 14
"Polaris Apartment-2

Хан-Уул дүүргийн 21-р хороо, "Буянт Ухаа" спорт цогцолборын баруун талд байрлалтай "Polaris Apartment 2"  хотхон.   "Polaris Apartment-2" хотхоны давуу талууд Нил суурьтай, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй Төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон Хотын шинэ суурьшлийн бүсэд байрлалтай Цэвэр агаарт амьдарна Хүүхдийн тоглоомын талбай, Ногоон байгууламжтай Үйлчилгээ нэг дор төвлөрсөн 200 машины дулаан зогсоол 100 машины ил зогсоол 2-н талаасаа орох боломжтой, зам дэд бүтцийн таатай байрлалтай Өрөөний зохион байгуулалт сайтай Нэг орцондоо 24-н цагийн хоёр лифттэй Гадны дуу чимээ тусгаарлалт сайн СӨХ-ийн үйл ажиллагааг мэргэжлийн баг удирдан зохион байгуулна Нэгдсэн харуул хамгаалалт болон хяналтын камертай

3,5922023 оны 8 сарын 14
Ажлын ярилцлагад өгөх зөвлөгөө.

    Ажил олгогч таны анкет (CV)-г уншиж судлаагүй биш судалсан. Таны өгсөн CV дээрх мэдээлэл таны өнгөрсөн үеийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй агуулдаг учраас таны хувийн онцлог, зан байдал, авьяас чадвар, ирээдүйд тухайн компанид хэр зэрэг баялааг бүтээж чадах оюуны нөөцтэй вэ гэдэг талаарх мэдээлэл агуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл CV нь таны талаарх мэдээллийн зөвхөн цаасан дээр буулгаж, илэрхийлж болох нэг хэсгийг л агуулдаг болохоос таныг хэн бэ ? гэдгийг бүрэн тодорхой илэрхийлэх боломжгүй байдаг.  Ажилд тавигдсан шаардлагуудыг хангасан эсэхийг тодруулах анхан шатны ярилцлага : Энэ ярилцлага нь тухайн ажилд тавигдсан ерөнхий шаардлагуудыг ажил горилогч бүрэн хангаж байгаа эсэхийг бүрэн баталгаажуулах зорилготой.  Тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг нарийвлан тодорхойлох буюу сонголт хийх шатны ярилцлага. Энэ ярилцлага нь тавигдсан шаардлагуудыг хэр өндөр хэмжээнд хангаж байгааг тодорхойлох зорилготой.  Эцсийн шийдвэр гаргах буюу ажил санал болгох шатны ярилцлага. Энэ ярилцлага нь эцсийн шийдвэр гаргаж ажил горилогчдод ажил санал болгох зорилготой. Ажил горилогчтой ярилцах гол сэдэв нь цалин хөлс, хангамж байдаг. Зөвлөгөө 1. Ярилцлагад хожимдолгүй, 10-15 минутын өмнө оч. Тухайн байгууллагад тохирсон байдлаар цэвэрхэн хувцасла. Ярилцлагад орохоосоо өмнө байгууллагын уур амьсгалыг мэдрэхийг хичээ.  Зөвлөгөө 2. Өөрийгөө аль болох сайн талаас нь харуулах хүсэл, намайг ойлгохгүй байх вий гэх айдас ярилцлагад орох гэж байгаа хүний сэтгэлийг догдлуулан түгшүүлдэг. Бүү сандар. Таны өмнө шалгалт авч байгаа багш биш, зүгээр л тодорхой албан тушаалд сайн ажилтан олж авахыг л хүсэж байгаа хүн байна гэдгийг ухаар. Тэр таны мэргэжлийн түвшин, мэдлэг чадварыг л сонирхож байгаа хүн.  Зөвлөгөө 3. Өөртөө итгэлтэй бай. Асуултыг аль болох тодорхой, бөөрөнхийлөлгүй хариулж, ярилцагчийн реакцийг анхааралдаа байлга. Өөрийгөө ч хяналтандаа байлга. /Дуу хоолой, хөдөлгөөн, нүүр царайны хувирал, сууж байгаа байдал гэх мэт/ Зөвлөгөө 4. Ярилцлагын үеэр өөрийнхөө хувийн асуудлыг бүү цухуйлга, хуучин дарга болон ажиллаж байсан газраа бүү муул, бүү шүүмжил. Ярилцаж байгаа хүнтэйгээ маргах, түүнийг буруутгах хэрэггүй. Шашин, улс төрийн сэдвийг бүү хөнд. "Ярилцлагын төгсгөлд тэнд ажилд орох сонирхолтой байгаагаа дахин илэрхийл. Өөрийгөө сайн ажилтан гэдгээ шууд хэл." "Гэртээ ирээд, талархлаа илэрхийлсэн захиа явуулж, захидалдаа ярилцлагын үеэр хэлэхээ мартсан зүйлээ бичээрэй." Ажлын ярилцлагын үеэр асуудаг түгээмэл асуултууд  Таны хувь хүний чиглэлийг тодотгох асуултууд  Таны боловсрол, мэргэжил юу вэ ?  Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ ? /Юугаараа таныг татсан бэ ?/ Хуучин ажлаасаа яагаад гарсан бэ ? Эдгээр асуултаас ажил олгогч таны тухай хамгийн ерөнхий мэдээллийг олж аван, тухайн компанийн үйл ажиллагааны чиглэлд таныг тохирох эсэхийг мэдэх болно. Тэгэхээр та энэ салбарт карьер хийх нэн сонирхолтой байгаа гэдгээ мөн өөр, энэ чиглэлийн компаниудаар ч очих гэж байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй. Та өөрөө ч сонголт хийж байгаа гэдэг нь харагдана. Таны урмыг тэтгэх хүч болон хүслийг тодорхойлох асуултууд Таны амьдралын зорилгууд юу вэ ?  Зорилгууддаа ямар замаар хүрэх гэж байна вэ ?  Та өөрийгөө 10 жилийн дараа хэрхэн харж байна вэ ?  Та хүрсэн зорилгоосоо жишээ татан ярина уу ? Хэрэгжүүлсэн арга зам тань юу байсан бэ ? Та өөрийгөө энэ албан тушаалд тэнцэнэ гэж бодож байгаагийн учир юу вэ ?  Та ямар цалин авахыг хүсэж байна вэ ? Энэ асуултын хариултаас та тухайн компанид хэр их хүч чадлаа дайчлан ажиллах гэж байгаа нь харагдана. Цалингийн хувьд битгий өөрийгөө доош нь хийгээрэй, тооцоолж байгаагаасаа 1,5 дахин их хэлэхэд ч буруудахгүй.  Таны хувь хүний чанарыг тодорхойлох асуултууд Та өөрийгөө таван тэмдэг нэрээр тодорхойлно уу  Таны гурван сайн чанар ?  Таны гурван муу чанар ? Таны гурван амжилт ?  Таны гурван ялагдал ?  Та хэрхэн амжилтад хүрдэг вэ ?  Та өнгөрсөн явдлаасаа юуг өөрчилмөөр байдаг вэ ?  Энэ асуултуудын хариулт нь та өөрийгөө хэрхэн дүгнэдэг, өөрийгөө хэр ойлгож чаддаг, өөртөө шүүмжлэлтэй ханддаг эсэх, алдаагаа засаж чаддаг эсэхийг ажил олгогчид ойлгоно.  Бүтээлч сэтгэлгээг тодорхойлох асуултууд  Асуудлыг хэд хэдэн замаар шийдэх тухай жишээ ярьна уу ?  Ямар нэгэн асуудлыг жишээ болгон авч, шийдэх арга замыг нь алхам алхмаар нь ярина уу ?  Хэн нэгнийг хэрхэн сэнхрүүлж байсан талаарх жишээ ярина уу ?  Зөрчилдөөнтэй байдлын тухай жишээ аваад зөрчилдөөнөөс гарах арга замыг зурна уу ?  Аливаа байгууллагын хамгийн үнэ цэнэтэй ажилтнууд бол бүтээлч сэтгэлгээ бүхий ажилтнууд байдаг. Тиймээс тухайн компанийг урьдчилан судалж үр ашгийг нь сайжруулах арга замыг хэрхэн харж байгаагаа ярьвал их сайн. Гэхдээ тайлбарлан бичих хэрэггүй, ерөнхийд нь яриарай.  Манлайлагч байх чадвартай эсэхийг тодотгох асуултууд  Та өөрийнхөө амьдралын зохиогч нь уу, найруулагч нь уу ?  Та удирдах дуртай юу ? Удирдуулж ажиллах нь танд таалагддаг уу ?  Та багаар ажиллах дуртай юу, ганцаараа ажиллахыг таалдаг уу ?  Энэ асуултад хариулахдаа багаар болон хэн нэгний удирдлаган доор ажиллахдаа үр дүн сайтай ажилладаг, гэхдээ шаардлага гарвал санаачлага болон хяналтыг гартаа авч ажилладаг гэвэл та үнэлэгдэх болно.  Та тухайн байгууллагыг хэр сонирхож байгаа, хэр үнэнч ажиллахыг тодруулах асуултууд Манай компани, байгууллагын тухай мэдэх үү ?  Өөр юу мэдэхийг хүсэж байна вэ ?  Байгууллагын гуйлтаар муу зуршла орхиж чадах уу ?  Хэрэв танд илүү ашигтай санал ирвэл яах вэ ?  Тухайн байгууллагаа судалж мэдээлэлтэй болсон байх.   Хууль, эрхззүйн зарим заалтаас Анх ажилд орж буй иргэн та ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ заавал байгуулан ажиллана.  Хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ ?  Ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ.  Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл :  Ажлын байр буюу албан тушаалын нэр  Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг  Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ Хөдөлмөрийн нөхцөл "Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй"  "Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд дээр заасан гэрээний аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцогдохгүй"  Та бизнес, хувийн амьдралдаа аливааг хийхдээ дараах асуултуудыг өөртөө тавьж байгаарай :  Миний хийх гэж байгаа зүйл хууль зүйд нийцэх үү ?  Миний хийх гэж байгаа зүйл ёс зүйд нийцэх үү ?  Үүний дараа би өөрөөрөө бахархаж чадах уу ?  Энэ тухай миний ойр дотны хүмүүс минь мэдвэл яах бол ?  Үүний дараа би өөрийгөө хүндэлж чадах уу ?  Хүсээгүй зүйлдээ хэзээ ч бүү цаг зарцуулаарай !!! АЖИЛ ГОРИЛОГЧ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ  

1,7532019 оны 3 сарын 28

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.