"Марч констракшн" ХХК нь барилга угсралт, зураг төсөл, аялал жуулчлал, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Мэргэжлийн чадварлаг хамт олон, инженер техникийн ажилчидаар багаа бүрдүүлж нийт 100 гаруй ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаагаа 2017 оноос хойш тасралтгүй үргэлжлүүлсээр байна.
Одоо хэрэгжиж байгаа төсөл нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15дугаар хороолол, Маахуур толгойд 592 айлын дээд зэрэглэлийн орон сууцны хотхон болох "Поларис апартмент-1" төслийн бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж байна. Мөн Хан-Уул дүүрэг, 21 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын замын урд байрлах 510 айлын орон сууц хотхон "Поларис апартмент-2" төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. 2021 онд дээрх 2 төслийн 2 дугаар ээлжийн барилгууд бүтээн байгуулагдахаар төлөвлөгдсөнөөс гадна Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Поларис апартмент-3", Дорнод аймгийн Хэрлэн суманд "Тана апартмент" зэрэг төслийн ажлуудыг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Одоогийн болон цаашдын хэрэгжүүлэх төслүүдийг амжилттайгаар саадгүй үргэлжлүүлсээр байх зорилго дор бид чадварлаг, хичээл зүтгэлтэй, шинийг санаачлагч,хөдөлмөрч залуусыг баг хамт олондоо нэгтгэн ажиллахад таатай байна.
Таныг эелдэг, найрсаг, эрч хүчтэй, итгэл бүхий хамт олон хүлээж байна.
Хүндэтгэсэн: "Марч Констракшн" ХХК
Үргэлж мөнх орших Үнэ цэнийг танд Поларис апартмент
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2017
120