Одоогоор мэдэгдэл алга байна

Магнус констракшн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Амралтын газарт Тогооч яаралтай ажилд авна.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: 1. Амрагчид хоол захиалсан тохиолдолд менюны дагуу хоол үйлдвэрлэнэ. 2. Хоол үйлдвэрлэлийн технологи карт хөтөлж, материалыг зарцуулалтыг санхүүд мэдээлэн тайлагнана 3. Ресторан болон хоолны газрын эмх цэгц, ариун цэвэр байдалд анхаарал хандуулах, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах, шаардлагатай арга хэмжээг авах 4. Шаардлагатай хүнсний болон ахуйн бараа материалын судалгааг гаргаж захиалга өгөх 5. Амрагчдад илчлэг, чанартай, эрүүл хоол хүнсээр үйлчлэх 6. Амрагчдад олгосон хоолны хэрэгсэл, аяга таваг, халбаг сэрээ, сав суулгын бүртгэлийг хөтлөх, эд зүйлсийн тоо хэмжээ, бүрэн бүтэн байдлыг хариуцах 7. Хөдөлмөрийн болон Галын аюулгүй байдлыг ханган ажиллах 8. Бусад

Сантехникч ажилд авна

Ажлын байрны тодорхойлолтд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: 1. Барилга, орон сууцны дулаан, уураар хангах тоног төхөөрөмжүүд, халуун хүйтэн, цэвэр усны зайлуулалтын системийн засвар үйлчилгээг хариуцах 2. Сангийн болон дулааны шугам сүлжээний ажиллагааны хэвийн байдал, аюулгүй ажиллагааг хангах 3. Тогтмол хуваарийн дагуу Багшийн дээд дээр байрлах салбар компаниудын барилгын сангийн шугам сүлжээг хянах, шалгах, шаардлагатай арга хэмжээг авах 4. Гэнэтийн ус алдалт, эвдрэл гэмтлийн үед дуудлага хүлээн авч ажлын байранд ирж засвар үйлчилгээ хийх, холбогдох арга хэмжээ авах, мэдээллээр хангах 5. Бусад

Тогооч яаралтай ажилд авна

Аж ахуй, үйлчилгээний компанид Тогооч ажилд авна. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: 1. 70-80 хүний хоол бэлтгэх, үйлдвэрлэх, олгох /2 тогоочийн хамт ажиллана/ 2. Өглөөний цай 10:00 цагт бэлтгэх гаргах /хөнгөн зууш, жимсний шүүс, цай/ 3. Өдрийн хоол үндсэн 1 төрлийн хоол, цай гаргана 4. Орой Харуул болон камерийн 3 хүний хоол бэлтгэж үлдээнэ. 5. Хоол үйлдвэрлэлийн өрөөний өдөр тутмын цэвэрлэгээ хийх, 6. Тогооч нарын ариун цэврийн өрөөг тусгай үйлчлэгч хариуцан цэвэрлэнэ. 7. Хоолны бараа материалын захиалга өгөх, төлөвлөх 8. Өдөр тутмын хоол олголтын бүртгэл хийх 9. Хоолны дээж хадгалат, устгал, бүртгэл хийх гэх мэт бусад ажлууд

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5р хороо UBH центр 5 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.